ХАЖУУ АЙЛЫН ЗАЛУУТАЙ СҮРХИЙ ДОТНО ХАРИЛЦААТАЙ БАЙГАА ЭХНЭР

Амьдралд заримдаа хүний санаанд оромгүй зүйлс тохиолдож, дотоод сэтгэлийг маань зовоох юм. Миний хувьд эхнэр маань хажуу айлын залуутай хэтэрхий сүрхий харилцаатай байгааг анзаарснаас хойш сэтгэл санаа тайван байхаа болилоо. Учир байдлыг асуухад эхнэр маань “Зүгээр л мэнд ус мэддэг хүмүүс” гэхээс өөрийг хэлдэггүй бөгөөд энэ тухай ярих бүрт уурлаж, дургүйцдэг юм.

Тэсвэр алдаж эхнэртээ болон нөгөө залууд нь тус тусад нь хатуу байр суурь илэрхийлж, тэр залуутай нь хүртэл очиж муудалцаж үзсэн. Гэвч ямар ч үр дүн гарсангүй. Тэд өмнөх шигээ л гадаа таарахаараа инээлдээд, мэндлээд ярилцаад яваад байх юм. Намайг бүр тоож байгаа шинжгүй, миний дургүйцлийг ямар ч үнэ цэнгүй мэт хүлээж авч байгаад үнэхээр гомдолтой байна. Энэ байдлыг яаж таслан зогсоох вэ? Тэднийг холдуулахын тулд бүр мөсөн нүүх хэрэгтэй юм уу, эсвэл хөрш зэргэлдээ хүмүүсийн дунд ийм байх ёстой зүйл гэж байдаг юм уу? Энэ бүхний учрыг олж чадахгүй мухардалд орчихоод байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.