Холливудын гоо үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг болсон эмэгтэй Цагаан ордны хамгийн хүчирхэг эрчүүдтэй ямар нууц холбоотой байсан бэ? Түүний 36 насандаа таалал төгссөн эмгэнэлт явдлын цаад бодит үнэн.
1950–1960-аад оны Америкийн нүүр царай, бүх цаг үеийн хамгийн алдартай секс бэлгэ тэмдэг бол Мэрилин Монро (Marilyn Monroe) юм. Түүний инээмсэглэл, цагаан даашинз, тайзан дээрх үзэсгэлэнт төрх дэлхий дахиныг байлан дагуулж байв. Гэвч гэрэлтэй тайзны ард түүний хувийн амьдрал асар том эмгэнэл, АНУ-ын төрийн дээд нууцтай сүлжилдсэн аюултай тоглоом байжээ.
Энэхүү түүхийн төвд АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Ф. Кеннеди (JFK) болон түүний дүү, Хууль зүйн сайд Роберт “Бобби” Кеннеди нар байсан юм.
1962 оны 5 дугаар сарын 19-нд Нью-Йоркийн “Madison Square Garden”-д Ерөнхийлөгч Жон Кеннедигийн 45 насны ойд зориулсан хандивын тоглолт болов. Энэ үдэш Мэрилин Монро тунгалаг, эрдэнэ шиг гялалзах бие барьсан даашинзтай тайзан дэар гарч, маш дотно, тачаангуй хоолойгоор “Happy Birthday, Mr. President” хэмээн дуулсан юм.

Энэхүү үзүүлбэр нь зүгээр нэг мэндчилгээ биш, тэдний хооронд маш ойр дотно, нууц харилцаа байгааг олон нийтэд шууд баталж өгсөн.
Тэр үед ерөнхийлөгчийн эхнэр Жаклин Кеннеди тус арга хэмжээнд очоогүй бөгөөд Мэрилиний энэ үйлдэл Цагаан ордны хэвлэл мэдээллийн багийнхны хувьд жинхэнэ шок болж байв.
Монрогийн ойр дотныхон болон тухайн үеийн тагнуулын албаны баримтуудаас үзэхэд тэрээр зөвхөн Ерөнхийлөгч Жон Кеннедитэй бус, түүний дүү Роберт Кеннедитэй ч дотно харилцаатай байжээ.

Ерөнхийлөгчтэй тогтоосон харилцаа: Жон Кеннеди Мэрилинийг нууц байр, зочид буудал болон Флорида дахь амралтын газрууддаа урьж уулздаг байв. Гэвч ерөнхийлөгчийн хувьд энэ нь зөвхөн цаг хугацааны зугаа байсан бол Мэрилин түүнд үнэхээр дурлаж, бүр Тэргүүн хатангир болох тухай мөрөөддөг байжээ.
Дүү Роберттой холбогдсон нь: Жон Кеннеди харилцаагаа тасалсны дараа Мэрилинийг тайвшруулах, хэл ам гаргахгүй байлгах үүргийг дүү Роберт Кеннедид даалгав. Гэвч Роберт ч мөн Мэрилиний гоо үзэсгэлэнд автаж, тэдний хооронд шинэ нууц амрагийн харилцаа үүссэн гэдэг.
1962 оны 8 дугаар сарын 4-ний шөнө 36-хан настай Мэрилин Монро Лос-Анжелес дахь гэртээ ухаангүй олдож, эмнэлэгт хүргэгдэн нас барав. Албан ёсны дүгнэлтээр түүнийг “эм хэтрүүлэн хэрэглэж амиа хорлосон” гэж зарласан юм. Гэвч энэ үхлийн цаана өнөөг хүртэл тайлагдаагүй олон сэжигтэй баримт үлджээ:
Улаан өдрийн тэмдэглэл: Мэрилин Кеннедигийн ах дүүстэй ярилцаж байсан төрийн нууц, цөмийн туршилт, мафийн тухай яриаг өөрийн улаан хавтастай өдрийн тэмдэглэлдээ бичдэг байв. Түүнийг нас барсны маргааш энэхүү өдрийн тэмдэглэл болон утасны бичлэгүүд ор мөргүй алга болсон байдаг.
Тагнуулын алба ба Сэжиглэл: Мэрилинийг нас барахын өмнөхөн Роберт Кеннеди түүний гэрт ирж маргалдсан гэх г any ойр тойрны гэрчүүдийн мэдүүлэг байдаг. Тэрээр АНУ-ын хамгийн том төрийн нууцыг мэдэж байсан тул тагнуулын алба (ЦРУ эсвэл ФБР) түүний амь насыг хөнөөсөн байж болзошгүй гэх сэжиг өнөөг хүртэл дэлхий дахинд яригддаг.
Image ref 152385096. Copyright Shutterstock No reproduction without permission. See www.shutterstock.com/license for more information.