Сайн байцгаана уу? 18 жилийн халуун голомтоо бусдын гарт алдсан, сэтгэл санааны хүнд дарамт, шархтай яваа нэгэн ээж зовлонгоо хуваалцаж, сэтгэлийн дэм хүсэж байна.
Нөхөр маань уурхайд ажиллаж, сүүлийн хоёр жил хувийн бизнес хийж эхэлмэгцээ мөнгө олж, архинд орж, улмаар өөрөөс нь ах, ар гэрийн байдалтай нэг эмэгтэйтэй жил гаруй хугацаанд араар тавьсныг нь мэдсэн юм. Тэр эмэгтэйн нөхөр уг явдлыг мэдээд харамсалтайгаар хорвоогоос буцсан ч тэд тоосон шинжгүй, биднийг шоолж, шүүх хурал хүртэл доромжилж байж саллаа. Хүний амьдралаар тоглож, эхнэр хүүхэд рүү нь дайрч буй хүний ёсгүй энэ байдалд гомдохгүй байхын аргагүй.
Гэхдээ энэ бүхний дараа өөрийнхөө сэтгэл санааг тайвшруулж чадахгүй, үлдсэн хоосон орон зай, сэтгэлийн шархандаа шаналсаар байна. Ийм хүнд сорилтыг даван туулж, өөрийгөө хэрхэн анагааж авч үлдэх вэ? Амьдралынхаа хагасыг зориулсан хүнийхээ урвасан энэ харгис байдлыг яаж мартаж, цааш алхах вэ дээ?
📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?
Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүхийг хүсвэл 📧 ЭНД ДАРААД бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.