БИ ЭМЧ ЗАЛУУТАЙ УУЛЗАЖ ҮЗЭЭД АМТЫГ НЬ МЭДЭРЛЭЭ

Би одоо 4 хүүхэд төрүүлсэн, сайхан гэр бүлтэй ээж байна. Гэхдээ нөхөртэйгөө амьдрах хугацаандаа нэг ч удаа дур тавьж, жинхэнэ сексийн амтыг мэдэрч үзээгүй хүн дээ. Нөхөртөө энэ тухай хэлэх гэж оролдоход буруугаар ойлгож, гомдоллон хэрүүл болдог болоор нь зүгээр л дотроо тээгээд явдаг байлаа. Би өөрөө маш сэжигч, ариун цэвэр хатуу баримталдаг хүн.

Гэтэл 4 дэх хүүхдээ төрүүлчихээд байж байтал нэг эмч залууд сэтгэл алдарч, нууцхан крашлах болсон юм. Нэг удаа найзуудтайгаа яваад таарч, цаагуураа бие бие рүүгээ тэмүүлсээр байгаад нэг мэдэхэд л дотно харилцаанд орсон доо. Тэр залуу надаас “Яг хүсэж байвал л хийе, таныг хүчлэхгүй” гэж хүндэтгэлтэй хандсан байна билээ. Тэгээд л миний амьдралдаа анх удаа секс гэдэг ямар гайхалтай зүйл байдгийг мэдэрч, хэд хэдэн удаа дур тавьж үзсэн. Тэр мэдрэмж үнэхээр төсөөлшгүй сайхан байсан.

Хэдийгээр бид гурван удаа л уулзаад цааш үргэлжлүүлэхгүй гэж өөрөө хатуу зогсож, одоо зөвхөн мэндлээд өнгөрдөг болсон ч энэ насан дээрээ сексийн амтыг мэдэрсэндээ хэзээ ч харамсдаггүй юм аа. Харин нөхрөө хуурсандаа дотроо гэмшиж, үр хүүхэд, хань минь миний энэ тэнэг алдаанд бүү өртөөсэй гэж залбирдаг. Одоо нөхөртэйгөө урьдын адил хэрүүл маргаангүй, тайван амьдарч байна. Бүсгүйчүүд минь, та нар маань яг ийм асуудалтай тулгарч байсан уу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.