ШЭЭЖ БАЙГАА МЭТ ИХ ШИНГЭН ГАРАХ НЬ ХЭВИЙН ҮҮ?

Би одоо 50 настай. Амьдралын эрхээр бэлгийн харилцаанд 1 жил гаруй хугацаанд ороогүй байж байгаад саяхан дотно харилцаанд орсон юм. Гэтэл яг секс хийж байх явцад биеэс маань яг л шээж байгаа юм шиг шингэн маш их хэмжээгээр гараад сандарчихлаа. Хамт байсан хүндээ их санаа зовж, тухгүй байдал үүсчих вий дээ гэж бодогдоод тайван байж чадахгүй байна.

Урт хугацаанд завсарласны дараа ийм зүйл тохиолддог юм болов уу, эсвэл эмэгтэй хүний бие организм болон давсаг, шээсний замын булчин суларсантай холбоотой юу? Надад ямар нэгэн эмнэлгийн тусламж хэрэгтэй юу, аль эсвэл эмэгтэйчүүдийн болон урологийн эмчид үзүүлэх ёстой юу? Энэ тал дээр мэдлэг туршлагатай хүмүүс нь зөвлөөд туслаач.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.