Хэд хоног биеэ үнэлж, хэдэн юань олчихоод буцдаг гэх юм

Саяхан нэг Хятад найзтайгаа юм ярьж суух зуур манай улсын наймаачин эмэгтэйчүүдийн талаар их л эвгүй яриа сонслоо. Тэрээр хэлэхдээ Монголоос Хятад руу наймаа хийхээр ирж байгаа эмэгтэйчүүдийн зарим нь очоод хэд хоног биеэ үнэлж, хэдэн юань олчихоод буцдаг гэж ярьсан юм. Үүнийг сонсоод Монгол эмэгтэйчүүдийн нэр төр, хөдөлмөрлөж яваа олон хүний хөлсийг харлуулах шахсан ийм яриаг сонсоод маш их эгдүүцсэн.

Гэхдээ хүмүүсийн дунд яригддаг энэ мэт хардлага, ам дамжсан яриа бодит үнэн хэр ортой байдаг юм бол оо? Хятад руу наймаагаар яваад ирдэг хүмүүс энэ тал дээр бодит байдал ямар байдгийг хэлж өгөөч. Нэг үндэстний нэр хүндтэй холбоотой ийм эмзэг сэдвээр хамтдаа ярилцацгаая.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.