8 ЖИЛ ХАНИЛСАН НӨХӨР МААНЬ ЗҮГЭЭР Л ‘САЛЬЯ’ ГЭЭД ЯВЧЛАА

Энэ хорвоо үнэхээр өөдгүй, өрөвдмөөр хүмүүсээр дүүрчихжээ, сайхан сэтгэлтэй хүмүүс бас байгаа л байх даа. Нөхөртэйгөө 8 жил ханилж яваад саяхан саллаа. Уг нь бид хоёрын хувьд аль алиных нь хоёр дахь амьдрал байсан юм. Би анхны амьдралаасаа салаад дахиж хүнтэй сууж яах вэ гэж бодож явдаг байсан ч 5 жилийн өмнө нөхөртэйгөө танилцаж, уулздаг болсон юм. Тэр үед нөхөр маань “Би чадна, та нарынхаа төлөө л зүтгэнэ” гэдэг байлаа.

Тэгээд л нэг л орой цүнхтэй хувцсаа бариад манайд ороод ирсэн. Би ч шоконд орсон, хүүхдүүд ч цочирдсон. Гэхдээ л “Би чадна, хичээнэ” гэсэн үгэнд нь итгээд хамт амьдарсан юмсан. Манайх гэдэг айл хэрүүл маргаан багатай, дагавар хүүхдүүдийнхээ хажууд элдэв асуудал гаргахгүй байя, хэрүүл хийх нь дэмий зүйл гэж өөрсдийгөө хянаж, ярилцаж хичээдэг байлаа.

Гэтэл ердөө 5 хоногийн өмнө хоёулаа зүгээр л “Салья” гээд яваад өгсөн. Тэгсэн чинь аль хэдийн 3 хүүхэдтэй хүнтэй суугаад, бүр хамт амьдарчихсан байх юм. Ядаж л хэрүүл маргаан, зодоон нүдээн болж байсан бол яая гэх сэн. Гэтэл ямар ч сэжиггүй байхад зүгээр л “Танайд хоноё” гээд гарсан юм шиг тийм амархан яваад өгчих юм. Одоо бүр буцаад ирэхээсээ өнгөрсөн хэрнээ л “Хайраа, хүүхдээ авъя” гээд утсаар ярьж байх юм. Үнэхээр гомдоод, сэтгэл дотор бул хар чулуу шиг хүнд зүйл суугаад байх юм даа.

📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?

Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүхийг хүсвэл 📧 ЭНД ДАРААД бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.