1, 2-н ялгаа юу байдаг юм гэх…

Төрөөд ердөө 6 сартай байхад нөхөртөө араараа тавиулсан ч нялх хүүхдээ бодоод нэг удаа боломж олгосон юм. Гэтэл хамт амьдарч байх хугацаандаа нэг биш, бүр хоёр удаа араараа тавиулснаа мэдээд хэлтэл “1, 2-ын ялгаа юу байдаг юм, тэгээд одоо яах гээд байгаа юм, өнгөрсөн юм чинь хамт ажиллаад хамт хичээе” гэдэг. Гэвч бодит байдал дээр ажил ч хийсэнгүй. Би аашийг нь тэвчээд байхад давраад “Насаараа энэ талаар ярьж намайг захирах гээ юу, чадахгүй, тэгээд салаач” гэчихээд, үнэхээр сална гээд явахаар араас ирж гуйж, уйлж унжаад буцаагаад аваад явчихдаг.

Хамгийн хэцүү нь ээж нь мөрийтэй тоглож, өрөнд орсон байсан ч эхнэр хүүхдээ араар нь тавьсан хүүхдээ өмөөрч, харин өр ширийг нь дарах гэж өөрийнхөө чадлаар зүтгэсэн, анхны үр хүүхэд, ачийг нь төрүүлж өгсөн над руу дайраад зогсож байдаг. Анх манай талд ирж уулзаж ч байгаагүй, “Бид бэр гуйх ёс заншлаа мэднэ, одоо боломжгүй байна, намараас гуйя” гэхэд нь би гэрийнхнийхээ үгийг сөрөөд, нөхрийнхөө үгэнд орж амьдарсан нь бүр миний буруу болж хувирсан.

Тусдаа гарах талаар ярихад “Би хүүгийнхээ амар амгалан байдлыг бодож байна” гэсэн. Тэгээд би “Хүү чинь амар амгалан байхын тулд би дагаад хохирч явж байх ёстой юм уу” гэхэд тоодог ч үгүй. Нэг удаа манай гэрийнхэн ирээд учрыг олох гэхэд би “Ярих хэрэггүй ээ, зүгээр явъя” гэсэн ч хажуунаас нь ээжтэйгээ ярьчихаад “Энэ хүмүүстэй ярьж болохгүй юу” гээд уулзаад зогсож байсан. Тэгтэл ээж нь гүйж гарч ирээд “Миний хүүг бөөндөө ирж дээрэлхлээ” гэж над руу дайрсан.

Одоо ч хэвээрээ мөрийтэй тоглож байгаа. Үнэхээр ийм хүнээс нэг хүүхэдтэй байгаа дээрээ салж байгаадаа үнэхээр баяртай байна. Гэхдээ л сүүлдээ үнэхээр миний буруу юм байх даа ч гэж бодох шиг болоод, өөрийгөө зовоох юм даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.