Сайхан сэтгэлтэй эстони ажилчид мөсөн голд живж байсан нохойг авраад, дулаан зүйлээр хучин машиндаа оруулсныхаа дараа чоно байсныг нь мэджээ.
Парну голд живсэн чонын арьс бүхэлдээ мөсөнд хучигдсан бөгөөд мөсийг нь салгаж байх явцдаа эргэлзэж эхэлсэн тухайгаа аврагчид ярьсан байна.
Гэхдээ чоно тэдэн рүү дайраагүй бөгөөд, харин ч тун намуухан байж, нэгнийх нь өвөр дээр унтсан аж. Тэд нэг орчим настай, эр чоныг Эстонийн зэрлэг амьтан хамгаалах төвд хүргэжээ.
French Army, Infantry, WWI, Portrait, Hand-Colored Postcard, circa 1914. (Photo by: Universal History Archive/Universal Images Group via Getty Images)