ИЙМ СЕКСИЙН ХАРИЛЦААТАЙ ЗАЛУУГАА БОЛЬСОН НЬ ДЭЭР ҮҮ?

Өмнө нь харилцаж байсан залуу жилийн дараа орж ирээд, би ч за уулзъя гээд, өөрөө “Өнөөдөр уулзъя” гэхэд нь би “За” гэсэн юм. Би өөрөө блоклоод жил харилцаагүй байсан юм л даа.

Тэгсэн чинь тэр өдөрөө тэр чигтээ таг болчихсон. Чадахгүй болсон бол тэрийгээ ч хэлчихгүй. Тэгээд би маргааш нь уурласан л даа, “Чадахгүй болсон бол хэлээч” гээд.

Тийм байж амаараа үргэлж “Зөндөө санасан”, “Чи хөөрхөн, сайхан”, “Бараг л миний уулзаж байсан хүмүүсээс хамгийн сайхан нь” гэж байнга, үргэлж уулзах, чатлах болгондоо залхтал хэлдэг. Зөндөө санасан хүн тэгээд ийм үйлдэл гаргах уу? Гоё үг хэлдэг нь нэг бодлын буруу биш, гоё ч юм шиг, нэг бодлын худлаа ч юм шиг учрыг нь олохгүй юм аа.

Миний жилийн өмнө блок хийсэн шалтгаан гэвэл миний төрсөн өдрөөр чат биччихээд юу ч байгаагүй, бүр юу ч. Нэг удаа хаашаа ч дагуулж явж байгаагүй, гарч орж байгаагүй. Надад ядаж хоол авч өгч байсныг нь ч нэг удаа санахгүй байна. Өлөндөө биш, сэтгэл яриад байгаа шүү. Мөнгө асуухаар өгдөг, гэхдээ их хэмжээгээр өгч үзээгүй.

Үерхээгүй, 2 жил сексийн харилцаатай явсан хүн юм аа, хааяадаа уулздаг. Аль аль нь ганц бие, битгий хэрүүл бичээрэй. Та нар ийм харилцаатай хүндээ ямар сэтгэл гаргадаг вэ? Энэ хэвийн үү, больсон нь дээр үү?

Элдэв ааш байхгүй, намайг уурлахаар “Уучлаарай” л гээд байснаас нэг их олигтой өөр юм бичдэггүй. Би өөрөө хүн гуйж уулзахаар эмэгтэй биш, гадаад төрх дажгүй дажгүй. Энэ ямар харилцаа вэ, та нар яаж харьцдаг вэ?

📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?

Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.

2 Comments

  1. зочин says:

    наадах чинь чамд ямар ч сэтгэлгүй … зөвхөн хаяа үнэгүй дарах хүүхэнгүй үедээ л чамайг хааяа өддөг бололтой…. чи зөвхөн хэрэглэл юм бн…. хол яв даа

  2. Telegram:tulgaa666 says:

    Uuruu yag yu husdeg yum bol? Sexees gadna. Yr ni l husdeg buhniig chine ugch chadah hunee l oloh heregtei blvu. Zarim huskiig chine biyeluulj chadahgui hunees holdson ni l dr bhda. Yag hussen hunee l oloh heregtei dee.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.