ИТГЭСЭН ЗАЛУУ МИНЬ ЭХНЭР ХҮҮХЭДТЭЙ БОЛЖ ТААРЛАА…

Зарим зүйл маш энгийн байдаг юм байна. Ийм энгийн хуультай гэдгийг бүр эрт, багадаа 10 жилд байхдаа л мэдэх ёстой байж.

Бодит мэт аман сексийг санагдуулам мөн хоёр талаараа хэрэглэж болдгоороо давуу талтай юм.

Бодит мэт аман сексийг санагдуулам мөн хоёр талаараа хэрэглэж болдгоороо давуу талтай юм.

Би багадаа “Хайртай хүнтэйгээ эсвэл нөхөртэйгөө л анх дотно харилцаанд орно” гэж боддог байсан ч амьдралын нөхцөл байдал шал өөр зүйл болж, одоо амьдралаасаа бүрмөсөн арчаад хаячихмаар гашуун дурсамж болон үлдлээ.

Би гадаадад сургууль төгсөж ирээд энд нэг залуутай уулзаж, дотно харилцаанд орсон юм. Гэтэл сүүлд нь түүнийг эхнэр, хүүхэдтэйг мэдэж авсан. Мэдээж хэрэг мэдсэн даруйдаа холбоогоо шууд тасалсан. Гэхдээ яагаад ч юм, одоо дахиж хэнтэй ч орондоо орох, дотносох хүсэлгүй болчихлоо.

Тэр үед “Яагаад ингэдэг байна аа? Хүнд итгэх арга алга” гэж бодож байсан бол одоо бүр эр хүнтэй уулзах, дотносох хүсэл ч огт алга. Хүмүүс маргаашаа мэдэхгүй, хэтэрхий хариуцлагагүй хандах юм. Эхнэр, хүүхэд, эр хүн байх нь ерөөсөө хамаагүй, зүгээр л өөрийнхөө жаргалыг эдэлж байвал бусдыг хуурах нь юу ч биш байдаг юм байна.

Зарим найзууд маань “Ийм зүйл байж л байдаг шүү дээ, юунд нь сүртэй юм” гэж хэлэх юм. Надад тийм олон залуутай уулзсан түүх байхгүй. Анхны тохиолдол маань санаандгүй зүйл болсон бол, хоёр дахь амьдралдаа уулзсан хүн маань ийм хүн таарчихлаа.

Миний санааг зовоогоод байгаа гол зүйл нь одоо надад ямар ч мэдрэмж, дотносох хүсэл сонирхол үлдээгүй явдал юм. Яагаад ийм болчихвоо гээд үнэхээр айж байна. Одоо би яавал дээр вэ?

📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?

Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.

3 Comments

  1. zochin elo says:

    Ee zailuul amidraliin hatuu unentei dunguj nuur tulj baij yund iim emzeg bdag bainaa aldah ur dagavrt hurcheegui bol az chamaig dagajee gej oilgoochee tegeed odoo naad neg balai zaluugaa bagshaa gej bodood surgamjtaihan tsaash yav ldaa

  2. buuk says:

    tgheer asuudal busdad bish chamd bgaa bz tgheer busdiig neeh iim tm ghees uuriinhuu setgehui uuriiguu neg ergej harj amidarsan deer bhaa chi oligtoi bol hund huurtahgui chi hersuu bol hun chmg huurahgui er ni doroi emiig l erchuud ashigladag shuu

  3. buuk says:

    chamd amidraliin bolowsrol unendee yuch alga iim bgaa ni busdad taalagdana chi estoi mundag gj helne zuw bodoltoi hun bn gj helne gj bdj bnu ugui sh dee tgj uyngalah ni zunduu l bh ghdee bi bol chmg harin ch teneg bn gj heleh ym bn bodit amidral deer hunii sanaand oromgui zuils zunduu l 1000 1000 aaraa l bdg sh dee niigem bituu l bie bienee huurdag sh dee ygd iim ym bol bish ugaasaa humuus bodit bdl deer iim muuhai ym bn gdgiig oilgohod tm hetsuu gj uu yj neg surguuli tugssun ym dee chi bol biee daasan uhaan uhamsartai hun bol bish bn uhamsar uhaanaaraa biee daahgui bol bieeree l unaj buderch oilgodoo neeh genen tsailgan tsarailah chin bas neeh tm hun tatdag zuil bish shuu harin ch esergeere hersuu emegteig l er hun uuruur harj hairlah bh hund itgehed hetsuu bga abol itgej yh gd bgaan itgehgui l amidraach dee chamd tm songolt bgaa sh de zaawal itgej yhiin hunii umnuus amidarch bgaa albatai bish dee dotnosh huselgui bgaa bol dotnosohgui l amidraach dee zaaawal husehgui ym aa hj yh gd bgn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.