За залуус минь, нэг зүйлийг сайн шалгаж, судалж, бодож үзээрэй. Тэр филлер гэдэг хор чинь үнэхээр аюултай зүйл юм байна. Тариандаа байдаг юм уу, эсвэл филлердээ байдаг юм уу мэдэхгүй, үнэхээр сексийн дур хүсэлгүй болгоод, ерөөсөө л зүгээр шээх зориулалттай эрхтэн болгочихдог юм байна. Мөн хэлбэр дүрсээ алдана. Огт босохгүй биш, хааяа босно оо. Гэхдээ ойртох гээд хийхээр орохгүй, хойшоо гүйгээд байх юм.
Уг нь хайртай эмэгтэйтэйгээ хамт л байвал хэд л бол хэд хийдэг байсан хүн энэ новшийн зүйлийг хийлгэснээс хойш бүтэн 3 сар болоход ерөөсөө 4-5-хан л удаа хийлээ. Хайртай бүсгүй минь учир байдлыг ойлгохгүй “Намайг хүсэхээ больчихсон юм уу, эсвэл өөр хүнтэй болчихсон юм уу” гэх мэтээр маш их гомдол гаргасан.
Эрчүүд минь, битгий тийм хор эрхтэндээ хийлгээрэй. Эмэгтэйчүүд минь бас учрыг нь сайн ойлгоорой. Нөхөр эсвэл найз залуу чинь тийм зүйл аюултай гэдгийг, хор уршгийг нь мэдэхгүй хийлгэсэн бол жоохон ч гэсэн ойлгож дэмжээрэй. Өөр хүнтэй болчихоод байгаа юм биш ээ, дотроо бол сэтгэлээрээ маш их хүсээд байгаа боловч үнэндээ бие нь заснаас болж босохгүй байгаа юм шүү.