Сайн байцгаана уу? Өнөөдөр нийгэмд болон гэр бүлийн харилцаанд маш их яригдаж буй жирэмслэлт, төрсний дараах сэтгэл зүй болон эмэгтэйчүүдийн хандлагын талаар өөрийн бодлыг хуваалцаж, хүмүүсийн санал бодлыг сонсмоор байна.
Сүүлийн үед зарим эмэгтэйчүүд яг л хүний өмнөөс хүүхэдтэй болчихсон юм шиг аашилж, “Жирэмсний үеийн сэтгэл зүй”, “Төрсний дараах сэтгэл гутрал”, “Гэртээ суухаар стресстэй байна” гэх мэтээр асуудал үүсгэх нь ихэслээ. Ингээд эрчүүд тэр бүх байдлыг нь бараг 5-10 жил тэвчиж амьдрах ёстой юм шиг хандаж байна.
Бидний өмнөх үеийн ээж нар, эмээ нар минь 7-8 хүүхэд төрүүлээд, ар гэр, ах дүүсээ бүгдийг нь аваад явж болдог л байсан шүү дээ. Тэд нар чинь хүн биш, робот байсан юм уу?
“Намайг ойлго” гэж шаардахаасаа өмнө өөрийгөө хүнд хань болж чадаж байгаа юу, үгүй юу гэдгээ бодох хэрэгтэй юм шиг. Нөхөртөө хаягдсан гээд байгаа хүмүүсийн дийлэнх нь өөрийнхөө алдаа болон хандлагыг ухамсарлах чадамжгүйгээсээ болж байгаа юм биш үү? Одоо залуус сошиалаар ярьсан төрөл бүрийн сэтгэл зүйн термин, траума гэх мэт зүйлсийг шалтаг болгон тэнэгтэхээ болимоор санагдах юм. Та бүхэн энэ асуудалд ямар бодолтой байдаг вэ?
📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?
Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.
2 Comments
Emee owoo aaw eejiin ve oor shuudee setgel gutraltai bdag bsn ch teriigee medehgvi bolson odoo medeelel tehnologiin erin ve, ve hoorond harirsuulah ni buruu baih, hajuud bgaa hani ijilteigee oilgoltsood l amidrah heregtei shd ee
Bi mash ih sanal niilj baina. Yum buhend namaig buruutgasan, uuruu tegsnee bie daagaad 1 zuil ch hiij chaddaggui, uurtai aashtai, nadad minii tuluu huuhed toruuleed ugchihsun, dahij huuhedtei bolohgui gej yaridag, tegvel tegeed salaachde yavaachde geed suuj baidag, sex hiideggui, geree tseverledeggui, chi l hii l dee gej heldeg, chi ehleed nmg hundelj baij uuriiguu hundluul gedeg zarchimtai neg EHNER nertei blaavgai minii derged baij l baina. Fuck! Huuhdee l bodoj suuna daa.