ЯАГААД ИНГЭЖ ДУРЛАЧИХВАА АХАД?

Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрт тохиолдсон сонин мэдрэмж болон сэтгэлийн нууцаа хуваалцаж, зөвлөгөө авах гэсэн юм. Би одоо 20 настай. Саяхан 40 гаруй настай ахаас машин худалдаж авсан юм. Тэр ах маань надаас намхан, царайлаг биш, энгийн үед хэн ч хараад шууд дурлахааргүй л хүн байсан. Гэхдээ хүнд дурлана гэдэг ийм байдаг юм болов уу? Буруугаар битгий ойлгоорой, тэр ах надад хүний урманд ганц ч хандрах байдлын үг болон үйлдэл гаргаагүй ээ.

Гэвч би яагаад ч юм түүнийг байнга санаж, бодоод байх боллоо. Машинаа худалдаж аваад одоо бид хоёр огт хамааралгүй хүмүүс болсон ч, ямар нэгэн шалтаг гаргаад ч хамаагүй дахин уулзчихмаар санагдаад байна. Уг нь тэр ах эхнэр, хүүхэдтэйгээ хэлсэн. Эхнэр, хүүхэд нь Солонгост байдаг бөгөөд ах нь удахгүй араас нь явна гэж ярьж байсан юм. Тэр бүхнийг бодохоор л цаанаасаа гомдоод, харамсаад байх юм. “Би арай эрт төрөөд, энэ хүнтэй эрт учирсан бол өөрөө найраад, хамт амьдрахгүй юу” гэж хүртэл бодогдох юм.

Энэ бүхэн үнэхээр бүтэхгүй, тэнэг зүйл гэдгийг би өөрөө сайн мэдэж байна л даа. Гэхдээ л тэр ахтай дахин нэг уулзмаар байна. Одоо над руу ганц л чат бичих юм бол би шууд л гүйгээд очмоор байна. Өдөр шөнөгүй бодоод байгааг минь бодоход би үнэхээр түүнд дурлачихсан юм болов уу?

📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?

Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.

1 Comment

  1. buuk says:

    duu mini dee duu mini jaahan ser chi buyanruugaa buzar hh gj bna shuu hussen bolgonruugaa sarwaigaad bwal chi uuruu l hench bish bolno shuu husej bolno teriig bhgui bolgoh hetsuu bh harin huslee hyazgaarlah ugui ni l chinii uhaan uhamsariin asuudal shuu ger bultei huntei uuruu ochij naaldwal ireeduid chinii ger buliig uur neg zaluuhan ohin samrana shu ene orchlond chi gantsaaaraa amidraagui shuu tsaana chin bas chamtai adilhan emegeti hun bsa huuhduud bgaa shuu zuwhun har amia bitgii bodoroi husel shanalaa hyanaj suraarai chi yg l amidrald hul tawij bna garaaagaa zuw shan ehluuleesei l gj husey dee.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.