Би одоо 22 настай. Саяхан их сургуулиа төгсөөд Монголдоо нэлээд гайгүй гэгддэг томоохон компанид ажилд орсон юм. Анх ажилд орохдоо одоогийн компани руугаа санаандгүй анкетаа явуултал маргааш нь шууд утасдаж ярилцлагад дуудсан. Очоод баахан хүмүүстэй хамт ярилцлага, шалгалт өгөөд гарсан бөгөөд дотроо “За за, над шиг дөнгөж төгссөн туршлагагүй залууг авахгүй байх даа” гэж бодсон юм.
Тэгээд тэр оройдоо найзуудтайгаа Архангай аймаг руу гараад, дөнгөж Лүн сумыг өнгөрөөд явж байтал нөгөө компаниас ярьж “Маргааш өглөө 08:00 цагт ажил дээр ирээрэй” гээд утсаа тасалчихлаа. Би ч найзууддаа учраа хэлээд Лүнгийн Урьханаас буцаж хот руу ирэн, бэлтгэлээ ханган өглөө нь ажил дээрээ очсон юм.
Намайг хүний нөөцийн менежер, царайлаг бандгардуу эгч өрөөндөө дуудаж, Санхүүгийн албанд тооцооны нягтлангаар ажилд авахаар болсныг дуулгаж, албаны даргатай уулзуулснаар миний ажлын гараа эхэлсэн билээ.
Эхний хэдэн өдөр ажлынхаа учрыг олох гэж нилээд мунгинаж, заримдаа шөнийн 12 цаг хүртэл сууж ажилладаг байв. Гэтэл нөгөө хүний нөөцийн эгч маань “Ажилд орсноо тэмдэглэ, тангараг өргө” гэж тоглоом шоглоомоор байнга цаашлуулдаг байлаа. Ингээд анхны цалин буусан орой ажлынхаа зарим ах, эгч нартай хамт шоудав. Тэр үед хүний нөөцийн менежер эгч бөөн санаачилга гаргаж, архиар шахан, шоолж наргиж байгаад намайг дуулуулж гарлаа. Би ч хөөрөөд нэг мэдсэн тасарчихсан байв.
Өглөө нь сэрсэн чинь хүний нөөцийн менежер эгчтэйгээ нэг оронд, хоёулаа эхээс төрсөн биеэрээ шалдан хэвтэж байдаг юм даа. Юу болж, яаж ирснээ санах юм юу ч байсангүй. Аргаа бараад түүнийг сэрээн “Яагаад хоёулаа хамт байгаа билээ?” гэж асуухад тэрээр огт тоосон шинжгүй “Өнөөдөр хагас сайн өдөр. Миний дүү битгий санаа зов, хоёулаа манай гэрт байна. Босоод усанд орчих” гээд намайг босголоо.
Би ч угаалгын өрөөнд нь орж, шүршүүрт зогсож байтал араас хүний нөөцийн эгч маань орж ирэнгүүтээ шууд л намайг татан авч, дотно харилцаа үүсгэж эхэлсэн юм…
HTML
📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?
Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.