Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Сэтгэлдээ багтамгүй аймшигтай зүйлийг амсаж, хэнд ч хэлж чадахгүй гол харлан яваа тул энд нууцлалтайгаар сэтгэлээ нээж, зөвлөгөө авахаар бичиж байна.
Би одоо 20 настай. Саяхан өөрийн хамгийн ойр дотно гэж итгэж явсан үеэлдээ хүчиндүүлчихлээ. Одоо хаана, хэнд хандаж тусламж авахаа ч ойлгохгүй, энэ аймшигтай явдал бодлоос огт гарахгүй сэтгэл зүйн хувьд маш асар том цохилтод орчихоод байна. Гэр бүл, ойр дотныхныдоо хэлж чадахгүй, бачимдаж, сэтгэл минь өвдөж байна.
Амьдрал дээр үеийн хөвгүүд, ажлын ах нар хоргоох тохиолдол бишгүй олон гардаг. Тэр бүрд нь би нүүр өгөхгүй, ширэв татаад өнгөрдөг байсан. Гэтэл миний хамгийн их итгэж явсан үеэл маань хүртэл надад тийм муу санаа агуулж байсныг даанч гадарласангүй. Эрэгтэй хүмүүс бүгд ийм байдаг юм уу?
Надад тохиолдсон энэ асуудлыг би одоо яаж даван туулах ёстой вэ? Надад сэтгэлийн дэмжлэг, зөв зөвлөгөө өгөөч.
(Санамж: Хэрэв та бэлгийн хүчирхийлэл болон сэтгэл зүйн хүнд хямралд орсон бол Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвийн 96490505, Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн 107, цагдаагийн 102 тусгай дугааруудад хандан үнэ төлбөргүй сэтгэл зүйн болон хууль зүйн тусламж авч болно.)
📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?
Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.
2 Comments
Shuud tsagdaad og chamaig bodoogvi hvniig Chi bodoj yahiin …dahiad dawarna dahiad hvchindene
Цагдаагийн газарт хандах хэрэгтэй.