Яана аа нууц амраг гэдэг нь ийм гоё бас хэцүү байдаг юм уу?

Сайн байцгаана уу? Нууц амрагийн харилцаа гэдэг зүйл ийм их таашаал, бас тэр хэмжээний сэтгэлийн шаналгаа авчирдаг юм гэж би хэзээ ч бодож явсангүй.

Би чинь халамжит нөхөртэй, хөөрхөн хүүтэй, өөрийн гэсэн бие хаа, царай зүсэндээ сэтгэл дүүрэн явдаг жирийн нэг бүсгүй. Нөхөр минь уурхайд ээлжээр ажилладаг, гэр бүлийнхээ төлөө зүтгэдэг сайн залуу. Би гэртээ хүүхдээ цэцэрлэгт нь зөөхөөс эхлээд ахуйн ажлуудаа зохицуулаад байж байдаг юм. Гэвч бид хоёрын бэлгийн амьдрал сүүлийн үед бүрэн зогсонги байдалд орсон. Нөхрөө амралтаараа ирэхэд нь би өөрөө хамаг халуухан байдлаараа сэргээхийг хичээж, бэлтгэдэг ч манай хүн хэдхэн тоологдох хөдөлгөөн хийгээд л дуусчихдаг. Үнэхээр урам хугарч, дутуу дулимаг сэтгэгдэлтэй үлддэг байлаа.

Тэгж байтал манай орцонд амьдардаг нэгэн царайлаг, бие хаатай залуухан оюутан залуутай тохиолдлоор ойртсон юм. Тэр намайг дандаа харж явдгийг би гадарладаг байв. Нэг өдөр манай гэрийн шит унаад тог тасарчихсан байхад тэр таарч, надад тусалж өгсөн. Тэр үед тэрээр санамсаргүй байдлаар цээжинд минь шүргэхэд миний дотор хамаг биеэр цахилгаан гүйх шиг л догдолсон. Ингээд сэтгэл зүйн хувьд өөрийгөө удирдаж чадалгүй айлгүйтсээр байгаад тэр залуутай анх удаа орнд орчихсон юм.

Одоо бол тэр миний нууц амраг, бас дотно дүү минь болсон. Нөхөр минь энэ талаар огт гадарлахгүй байгаа. Манай хүн амралтаараа ирэхэд тэр залуу надаас харц ч салгахгүй, маш чадварлаг жүжиглэж чаддаг. Харин нөхөр минь ажилдаа явж, би хүүхдээ цэцэрлэгт нь өгсний дараа бид хоёрын цаг эхэлдэг. Түүний сексийн мэдрэмж, өдөөлт, миний биеийг таалах арга барил нь үнэхээр төгс болохоор би энэ харилцаанаас гарч чадахгүй болжээ.

Эхэндээ би буруу зүйл хийж байгаагаа ухамсарлаад харилцаагаа таслах гэж их хичээсэн. Гэвч одоо би чадахгүйгээ нэгэнт ойлгосон. Хүмүүс олон нийтийн өмнө бусдын садар завхайг шүүмжилж, мораль ярьдаг ч яг өөр дээр нь тулаад ирэхээр мэдэрч буй асар том жаргал, таашаалаасаа татгалзаж чаддаггүй өчүүхэн амьтад юм байна гэдгийг би биеэрээ мэдэрч байна.

Би одоо яавал дээр вэ? Ямар гарц байна вэ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.