Мароккогийн Алавит угсааны хаан Мулай Исмаил (1645–1727) нь 55 жилийн турш хаанчлахдаа дэлхийн түүхэнд хамгийн олон хүүхэдтэй эцгээр Гиннесийн дээд амжилтын номд бүртгэгдэн үлджээ. Түүний амьдрал болон хачирхалтай рекордын талаарх сонирхолтой баримтуудыг онцолж байна.
Шинжлэх ухаан ба компьютерийн тооцоолол
Олон түүхчид 800 гаруй хүүхэдтэй байсан гэх баримтад эргэлздэг байв. Гэвч Австрийн Венийн Их Сургуулийн эрдэмтэд компьютерийн симуляци ашиглан судалгаа хийж үзэхэд Мулай Исмаил 32 жилийн турш өдөр бүр дунджаар 1.2 удаа бэлгийн харилцаанд орж байж 800-аас дээш хүүхдийн эцэг болох боломжтойг баталжээ. Энэ нь биологийн хувьд бүрэн боломжтой үзүүлэлт юм.
867 хүүхэд үү, эсвэл 1000 давсан уу?

1704 оны албан ёсны тэмдэглэлд түүнийг 525 хүү, 342 охинтой байсан хэмээн тэмдэглэжээ. Харин түүнийг насан эцэслэх үед нийт хүүхдийнх нь тоо 1000 давсан гэж дипломатууд болон түүхчид бичиж үлдээсэн байдаг.
Хатан ба татвар эмэгтэйчүүдийн хатуу чанга дэглэм
Мулай Исмаил нь 4 эхнэр, 500 гаруй татвар эмэгтэйтэй байв. Түүний арын алба буюу харемд өөр ямар ч эр хүн нэвтрэх, эсвэл эмэгтэйчүүдийг нь харах эрхгүй байжээ. Хэрэв өөр залуутай харц тулгарсан эсвэл хардагдсан тохиолдолд тухайн эмэгтэй болон залууд цаазаар авах хүртэл хатуу шийтгэл ногдуулдаг байв.