300к салтаалсан нөхөр

Би ойрхон зайтай төрсөн хоёр сайхан хүүхдээ хараад, гэртээ сууж байгаа эмэгтэй. Өөрөө ажил хийх боломжгүй болохоор нөхрийнхөө олох орлогод дулдуйдан амьдраад хэдийнэ 3 жил өнгөрчээ. Гэтэл сүүлийн үед буюу 6 сараас хойш нөхөр маань надаас нууцаар мөнгө далд хийдэг болсныг би анзаарсан юм. Тэр байтугай банкаас ирдэг орлогын болон гүйлгээний мессежүүдээ устгачихдаг болсон байв.

Би учир байдлыг тодруулах гээд хоёр ч удаа “Надаас яагаад мөнгө нуугаад байгаа юм бэ?” гэж асуухад “Юу яриад байгаа юм, мөнгө нуугаагүй” гэж гүрийсэн. Ингээд би дотроо “За яхав, дахин ийм зүйл ажиглагдвал уучлахгүй шүү” гэж бодоод өнгөрөөсөн юм.

Гэтэл саяхан нөхөр маань надад “одоо ямар ч мөнгө байхгүй шүү, дууссан” гэж хэлэхэд нь би итгээд, гэрийнхээ ойр зуурын хүнс, хэрэгцээг хангахын тулд дэлгүүрт хүртэл зээл тавин байж зохицуулсан. Итгэсэн минь буруу байж. Өнөө өглөө утасных нь дансыг санамсаргүй хартал 300 мянган төгрөг байж байхыг нь харчихлаа. Тогтмол ашигладаггүй өөр данс руугаа 200, 300 мянгаар нь цувуулж нуудаг байсан юм байна.

Өөрөө зээл тавьж байхад цаана нь мөнгө байсаар байхад худал хэлж, нууж байгаад үнэхээр гомдож байна. Нэгэнт итгэл эвдэрсэн болохоор хоёр хүүхдээ аваад аав, ээжийнхээ гэр рүү явдаг юм билүү гэсэн бодол толгойноос гарахаа болилоо. Та бүхэн энэ асуудалд ямар бодолтой байна вэ?

1 Comment

  1. 1 says:

    Хүүхэндэж л байгаа биз сал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.