Би аливаа зүйлийг хэтэрхий хүндээр хүлээж аваад байна уу?

Солонгост ирээд жил гаруй болж байна. Найз залуу маань надаас 2 жилийн өмнө ирсэн бөгөөд бид хоёр хамт амьдраад жил гаруй болж байна. Би сая бакалавртаа ороод сурч байгаа юм. Хэлний бэлтгэлд байхад ажил хийх цаг ховор, амралтын өдрөөр ажил олдвол хийгээд, олдохгүй бол амраад явдаг байлаа. Аливаа зүйлийг найз залуугаасаа илүүчлээд байхгүй, өөрийнхөө хэмжээнд хичээж амьдардаг.

ДЭЛХИЙН НОМЕР НЭГ БЭЛЭГ ЭРХТЭН ТОМРУУЛАГЧИД

Анх нэг өрөө байранд амьдарч байгаад одоо арай тухтай, 2 өрөө жижгэвтэр байранд нүүж орсон. Яваандаа гэрийнхнийгээ аялуулахаар авчирвал тухтай байх болов уу гэж бодсон юм. Бид хоёр хоорондоо учраа олоод, сургалтын төлбөр, даатгал, утас, тог, газ, байрны түрээс гээд хэрэгцээгээ хангаад, өр зээлгүй сайхан л амьдарч байлаа. Найз залуу маань ч үе үе гэр рүүгээ мөнгө явуулдаг, би түүнийг нь хориглодоггүй байв.

Гэтэл найз залуугийн таньдаг нэг ах хэд хэдэн удаа аяллын визээр ирж ажиллачихаад буцахдаа асуудал тарьчихлаа. Тэр ах ‘Байрны мөнгө олж байна уу, машин тэрэг авахгүй юм уу? Би нэг сар ажиллаад ийм мөнгө олчихлоо. Та хоёр энд байгаа юм чинь бүр их мөнгө олж байгаа биз дээ’ гэж үг хаяж байсан юм. Тухайн үед би ‘Солонгост даатгал, сургалтын төлбөр, байр, хэрэглээгээ төлөөд олсон мөнгө нь таарч байна аа’ гэж хэлж байсан.

Гэтэл нөгөө ах найз залуугийн маань аав, ээж рүү залгаад бужигнуулчихаж. ‘Том байранд орсон байна, нэг өрөө нь сул байхад яах гэж тэгж амьдардаг юм? Айлын охин тэжээгээд ямар ч мөнгөгүй явна’ гэх мэтээр ярьжээ. Ээж, аав нь ч бас уурлаж ‘Бусдын хүүхэд байр, машин аваад байхад чи яагаад болдоггүй юм?’ гэж зэмлэсэн байна. Хүний амьдралыг гаднаас нь ахархан ухаанаар харчихаад, цаагуур нь хов зөөгөөд явж байгаад үнэхээр сэтгэл дундуур байна.

Сүүлдээ би залуудаа гай болоод, мөнгөөр нь тэжээлгэж байр, машин авахуулахгүй байгаа юм болов уу гэж бодогдох юм. Би ажил хийсэн үедээ түрээс, хэрэглээнд нь чадахаараа нэмэрлэдэг ч хүмүүсийн нутагт ‘Айлын охиныг тэжээж амьдарч байна’ гэж яриулах нь үнэхээр хэцүү байна.

Ийм яриа гарсны дараа би найз залуудаа ‘Чи надаас салаад, хэдэн жил ажиллаж байр, машинаа авахаа бод доо’ гэж хэлсэн. Тэгсэн чинь харин одооноос ‘Зүгээр л бүх юмаа яг голоор нь хувааж төлнө. Хөөсөнцөр, ундаа авсан ч бүгдийг хуваана, мөнгө хуримтлуулмаар байна’ гэх боллоо. Энийг сонсоод би энэ хүнд дарамт болж, мөнгийг нь барагдуулж байсан юм шиг эвгүй мэдрэмж авлаа.

Бүр салаад явчихъя гэхээр одоо амьдарч байгаа байрны барьцаа болон бусад зүйлсээ дундаасаа гаргасан болохоор шууд хаяад явж чадахгүй юм. Бид хоёр одоо дөнгөж 22-той залуус. Би бакалавртаа орчихсон юм чинь одоо амралтаараа сайн ажиллаад, бага багаар болгоно доо гэж бодож байтал ийм зүйл болчихлоо. Яг яах ёстой юм болоо? Би аливаа зүйлийг хэтэрхий хүндээр хүлээж аваад байна уу?

2 Comments

  1. buuk says:

    Za zolbin mongolchuudaa Buuk ni ergen irlee shuu ta nar nadaar dutsan gj naidaj bna tgheer bn sh dee tee chi uuruu yu gj ‘Чи надаас салаад, хэдэн жил ажиллаж байр, машинаа авахаа бод доо’ гэж хэлсэн ingj helsen ym uur hunii howiiig chi ch gsn naad zaluudaa nyalzaaj tgj helj bolohgui bzdee tgheer chin argagui sh dee tgheer shuud salaad oroh orongui bol heseg buh zuilee 50/50 laad l ywj bai ghdee salna tusdaa bna gsn zorilgo bdltoi tgd bolomj garwal shuud salaad yw ghdee chi uuruu bas tng huur ymaa busdiin how jiw gdgiig medseer bj naad hundee tm tng ug hlj l bdg tgd uuruu salaad oroh orongui bj uunees hoish uuriinhu hemjee hyazgaariig bdj bj hund ug helj bai duu mini ene door bas minii ner barij bichsen ulun uher mongol bn

  2. buuk says:

    Hun shimsen balai gichii bn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.