Сайн байцгаана уу? Орой ажил тараад гэртээ шууд оролгүй, машиндаа хэсэг хугацаанд ганцаараа сууж байгаад гэртээ ордог нэлээн олон залуусыг анзаарлаа. Бас “Нөхөр маань нойл орчихоод гарч ирэхгүй юм” гэж гомдоллон бичсэн эмэгтэйчүүдийг ч зөндөө харж байлаа. Хэд хоногоор найзуудтайгаа хөдөө явлаа, загасанд явлаа гээд явчихдаг залуучууд ч цөөнгүй байдаг.
Ингээд дүгнээд харахаар ер нь эрэгтэй хүнд жаахан ч гэсэн хувийн орон зай, ганцаараа сууж юм бодох, сэтгэл зүйгээ амаржаах боломж маш их хэрэгтэй байдаг юм шиг байна. Тэр хувийн орон зайгаа тэд нойлын өрөөнөөс, машиндаа ганцаараа суухаас, эсвэл эзгүй хээр ганцаараа байхаас хайгаад байдаг юм болов уу.
Эмэгтэйчүүд бол найзуудаараа суугаад, сэтгэл доторхоо уудалж ярилцаж байж стрессээ тайлдаг байх. Харин эрэгтэй хүн бол цагаа тулахаар ер нь л ганцаараа шүү дээ. Сэтгэлийн доторх ачаагаа ганцаараа л үүрч, ганцаараа л даван туулахыг хичээдэг.
Эмэгтэйчүүддээ зориулж хэлэхэд: Залуусаа хааяа нэг ганцаараа байж, толгойгоо амраах гэж байхад нь битгий хардаж сэрдээд, эсвэл дэмий зүйлд буруутгаад байгаарай. Тайван орхиж, тэр жаахан хувийн орон зайг нь олгож байгаарай даа.
📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?
Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.
3 Comments
Bi nuhruu dagaad nutagt ni ireed end naiz nuhudtei bololgui, 12 jil bolj bn.Ajil, Huuhed, hadam, nuhur geed l amidral urnudug. Yun emegteichud naiz nuhduuruu suugaad stressee tailah ve. Er em hamaagui hun ugaasaa gantsaar. Nuhur j oilgohgui, hadmuud j nud uzuurleed ajliin mal bolohoos uur amidralgui bhad hajuudaa aav, eej naiz nuhud ur huhdiinhee hajuud bgaa humuus yamar ih yum husdeg yum be
Аа наадуул машин дотроо хүүхнүүдтэй бичсэн мсж-ээ устгаж л байгаа. Өөр юу хийдэгийн? Эсвэл хүүхнүүдтэйгээ чөлөөтэй утсаар ярьчихаад орж ирж байгаа.
үнэн шүү. юу ч болсон дотроо бугшуулаал явдаг.