Сайн байцгаана уу? Нас 50 руу дөхөж яваа ч сэтгэлийн асар том цохилт амсаж, яахаа мэдэхгүй мухардалд орсон тул та бүхэнтэй сэтгэлээ хуваалцаж, зөвлөгөө авахаар бичиж байна.
Бид хоёр хар багадаа учирч, амьдралын урт замд тохиолдсон бүхий л бэрхшээл, хүнд хэцүү цаг үеийг хамтдаа даван туулж, нэг гэрт ороод хэдийнэ 26 жилийг арын ард үджээ. Өнөөдөр бид 3 сайхан хүүхдийн ээж, аав болоод байна. Гэвч овоо насанд хүрч, бие биеэ илүү их халамжлан хайрлах ёстой энэ үед ханилсан ханиасаа үнэ цэнгүй, “хэн ч биш” гэсэн мэдрэмж авч амьдрах надад үнэхээр давчдалтай, хэцүү байна. Нөхөр маань сүүлийн үед байнга утсаа ухаж, өнжөөд л пиво балгаж гадуур хонож, алга болдог нь хэвийн үзэгдэл боллоо.
Бүр саяхан буюу өнгөрсөн 8 сард шөнийн 3 цагт гэртээ орж ирээд унтахаар нь сэжиг авч утсыг нь ухаж үзтэл, “Такси” гэж нэрлэж хадгалсан нэгэн эмэгтэй рүү эхлээд 100 мянга, дараа нь 600 мянган төгрөг шилжүүлсэн, бас бичсэн мессежүүд нь байж байв. Би тэр даруйд нь сэрээгээд “Бүх зүйлийг чинь мэдэж авлаа. Үнэнээ хэлбэл би яах ч үгүй” гэхэд “Тийм ээ, би уулзаж, хамт байж байгаад ирсэн нь үнэн. Дахиж хэзээ ч тийм зүйл болохгүй” гэж хэлсэн. Тэр үед сэтгэлд минь хэмжээлшгүй асар том шарх үлдсэн ч би өөрийгөө хуурч, гэр бүлээ бодон уучилсан юм.
Гэтэл тун саяхан бас л яг өнөөх хүүхэндээ очж ууж яваад шөнө орж ирэхдээ, яг тэр өдрөө 100 мянган төгрөг шилжүүлсэн байхыг нь олж харлаа. Өчнөөн жил ханилсан, 50 гарсан ханьдаа асар их итгэж явсан сэтгэл минь үнэхээр хог дээр хаягдлаа. Энэ муухай хүний итгэл сэтгэлээр тоглогч үйлдэл надад үнэхээр гутамшигтай мэдрэмж төрүүлж байна.
Яагаад дахин дахин ийм авир гаргаад байдгийг ойлгохгүй юм. Би өөрийгөө хаячихсан, өөртөө анхаардаггүй, яахаа алдсан эмэгтэй биш. Хар багаасаа залуу насаа түүнд зориулж, хүнд хэцүү бүхнийг нь хамтдаа туулсан би муу эхнэр байгаагүй гэж өөрийгөө боддог.
Одоо надад үнэхээр гомдол, цөхрөл хоёр зэрэгцэж байна. Үр хүүхдээсээ хүртэл ичиж байна. Хүүхдүүддээ “Аав чинь ингэж яваад байгаа болохоор ээж нь цаашид тэвчихгүй, салмаар байна” гэж хэлмээр санагдах юм. Эмэгтэйчүүд ээ, амьдралын маань 26 жил, миний итгэл сэтгэл ийм байдалд орсон байхад би одоо яг яах ёстой вэ? Надад зөвлөөч.
3 Comments
Za zolbin mongolchuudaa Buuk ni ergen irlee shuu ta nar nadaar dutsan gj naidaj bna tgheer bn sh dee tee chin amag buhnee zoriulsan gd nuguuh chin bas tm bh albagui shuu bi tgwel chi inge gdg bol itgeltsluur harin ymarch nuhtsulgui itgeh bol ter jinhene itgel tgheer ta bol itgeltsluur deer ywdag hun bna uhaan suugaagui bol odoo yhw dee er ni bol ta buruu bddg l gsn ug sh dee tgheer ehleed uurluugee ng haraad uzeerei
50 60 хүрээд ингэж гологдох ёстой амьдын там шүү 55 тай байхад авгай маан чи бол тэгж чаддаггүй хохь чинь чамайг их гол гаргаж өдий хүрсэн чиний залуудаа харддаг байсан бүгд үнэн одоо ч залуусаар л болгодог гээд хэлэхээр 3 хүүхэд арваад ачаа хаяаад явах уу ээжид чинь гологдоод гэх үү явахгүй л нэг салганаад үр ачаа ирэхээр нэг аав өвөө тэгээд одоо ч хүүхэд хүргэгч хэрэгтэй хүн хүүхдүүддээ балай хөгшин авгай тэгээд яваач гээд нэг их загнасан хүн балайрсан авгай нар нэг бөгсөн орчиховол ёстой буцдаггүй юм байна
Haaya gants neg huuhen shaalgaj l bgaachdee, orhiod yavtsan bnuu uuriig chini