Сүүлийн үед эхнэрээсээ салъя гэж их бодох боллоо. Учир нь бид хоёрын дундах явган хэрүүл тасрахгүй, одоо би бүрэн залхаж байна. Эхэндээ ганц хүүхдээ бодоод үлдье гэж хичээдэг байсан ч сүүлийн бараг 6 сар маш их тунгаан бодсоны эцэст салахаар шийдэж, саяхан өөрт нь хэлсэн юм. Одоогоор би гэртээ биш, ээжийндээ хэсэг амьдарч байна.
Ер нь салж байгаа гол шалтгаан бол энэ хүнтэй хамт байвал маш ядуу сэтгэлгээтэй, хэрүүл уруултай, стресстэй, аз жаргалгүй амьдрах юм байна гэдгийг би бүрэн ойлгосондоо юм.
Манайд жишээ нь өглөөний хөнгөн хоол, цай гэж юм байдаггүй. Уг нь гэрт идэх материал, хүнс хангалттай байдаг. Гэтэл өглөөг угтаж байгаа царай нь эхнэр маань нэг унтвал босож өгдөггүй. Хүүхдийн хичээл, сургуулийн цаг болчхоод байхад босохгүй болохоор нь би бүр уурлаж, үглэж байж нэг юм сэрээдэг. Ам руугаа нэг аяга цай залгилсан болоод, уур уцаартай ажлаа зорино.
Дээр нь миний муу охиныг өглөө шүдийг нь ч угаалгалгүй, унтаж байсан хувцастай нь цэцэрлэг рүү нь явуулдаг. Гэдэс нь өлсгөлөн, үс гэзэг нь арзайсан юм явна. Заримдаа би хүргэж өгнө, заримдаа эхнэр хүргэж өгнө. Заримдаа зүгээр л ямар ч шалтгаангүй цэцэрлэгийг нь таслуулчихна.
Таслуулаад юу хийлгэдэг гээч? Өөрөө өдөр 11-12 цаг болтол ногоорч унтаад, хүүхдэдээ зурагт асаагаад суулгачихна. Хүүхэд болсон хойно өлсөж цангаж байгаагаа ч мэдэхгүй, зурагт руу хэдэн цагаар гөлөрчихдөг. Өдөр босож ирээд л утсаа бариад хэн нэгэнтэй чатлаад хэвтчихнэ. Шууд босохгүй шүү дээ, 1-2 цаг тэгээд хэвтээ чигээрээ л байна. Хүүхэд маань зурагтаа гөлөрсөөр л…
Тэгээд яах аргагүй 13-14 цаг болж байхад нэг юм босно. Дэлгүүр орж чихэр, шоколад авч хүүхдэд идүүлчихээд, орой намайг иртэл дахиад л зурагт үзүүлнэ. Өөрөө хажууд нь утсаа маажаад хэвтээд л байна.
Намайг орой гэрт орж ирэхэд өглөө ямар байдалтай гарч явсан, яг тэр чигээрээ гэр угтдаг. Хамаг хувцас, аягаа угаагаагүй, ороо хураагаагүй, цэцэрлэгийг нь таслуулчихсан, хоол унд ч хийгээгүй байна. Орж ирэхээр өдөржин зүгээр суусан хүн аргагүй эрхэнд нэг хоол хийхтэй аядана. Тэгээд хоолоо хийж тавьчихаад л гадагшаа гараад яваад өгнө. Хэзээ ирэх нь мэдэгдэхгүй, хүүхдийн янз бүрийн асуудал түүнд түй ч хамаагүй. Одоо миний харах ээлж дууслаа гэж байгаа юм шиг л гараад явчихдаг. За тэгээд эртдээ шөнө 02:00-03:00 цагт орж ирнэ шүү дээ. Шөнө орж ирсэн хүн яах вэ, унтаад ахиад үд болгоно. Маргааш нь нөгөө өдөр дахиад л давтагдана.
Уг нь хоол ундны мөнгө хангалттай өгөөд л байгаа юм. Гэтэл дандаа бага байна гэж голно. Ер нь аймаар ядуу сэтгэлгээтэй хүн. Юмыг болгоё, аргалж амьдаръя гэсэн үг амнаас нь нэг ч гардаггүй. Сүүлдээ би бүр үнэхээр залхаж байна. Салсан нь дээр биз дээ, тийм үү?
8 Comments
Засаад аваач дээ. Ингэхдээ чи өөрөөсөө л эхэл. Манай эхнэр ч өглөө охиноо босгодоггүй унтаж л байдаг байсан. Би эрт 5:30 д босоод охиныхоо хоол ундыг нь хийж өгөөд гэр орноо цэвэрлээд одоо 33 жил амьдарч бна. Одоо ч эхнэр өглөө босдоггүй. Гэхдээ одоо бол эхнэр их цэвэрч болсон. Би бүр хувцас хунарыг нь хүртэл угаачихдаг. Гэхдээ үүндээ ялархаж байсангүй. Тэр хирээрээ бид аз жаргалтай сайхан амьдардаг. Хүн хичээгээд байхад 1 мэдхэд л юм ярилцаад 2 уулаа хийдэг болчихдог. 18 жил юу ч хийж үзээгүй Охиноо харин залхуу болчих болов уу гэж бодсон сая австралид гэрт нь очоод маш их баярласан. Яасан ч сайхан цэмцгэр суудын. Миний охин чадаж бна уу гэсэн хэний охин билээ гэж бна лээ. Ах нь 30 гарсан залуу 3 баньдтай. Тэр айлд орход 4 залуу тэр айлын эзэгтэйг юунд ч хүргэдэггүй нь анзаарагдсан. Бас л хэний ач нар билээ ккк.
Ажилгүй алхайсан дарваанаар яадаг бнаа. Эхнэр гэж хэлэхэд ч гоёдох юм бн. Ийм хүнийг бол зодож бхд таарна. Чи бас тэнэг юм бн.
Айл гэртэж тоглож болоо юм биш үү та 2 2уулаа арчаагүй санагдлаа салаач сда
Миний өнгөрсөн түүх шиг юм.
Тэр эмэгтэйгийн амьдралын гараа бариа хоёр, 27 жил болоход нэг цэг дээрээ одоо ч хэвээрээ байдаг.Ямар азаар намайг хуурч бгаад баригдсан юм.Эрт салсандаа баярладаг.Одоо нэг хэцүү нь том хүү маань бна.Яаж ч дээшлүүлж хөгжүүлэх гээд,нэмэргүй,яг эх шигээ ,хүний хүн шиг,уулзахаас дургүй хүрмээр уур нэг хүн бна.Бараг би өөрөө уулзах сонирхолгүй ч болсон.
Яг одоо сал юу ч битгий өг ийм хүн ийм чигээрээ л үхнэ
Чи нэг яашка аваад суучихсан юм биш үү. Чамаас өмнө ямар байсаныг нь судалж үзсэн үү? Яашкаа нар бол хүүхэд сонин биш тэшээд шөнийн 2,3 хүртэл буудалд л шаалцдаггүй юс бол өөр юу хийгдэгийн. Наад гичийгээ шалгаад нэг үз.
1 udaa ch bolov yriltssan uu, yag tuhtai hoyulahnaa bj bhda nudruu ni haraad chi yr ni snu, setgel sanaa her bn ve, amidral her bn geh metchilen yag tegj uchirlaj yriltsaj uzsen uu, bolohgui butehgui zuil yu bn ntr geed l… neg negniigee oilgoh uildel ogt hiigeegui l sanagdaj bnda. Ehleed uuruu gantsara daraa ni unhr amidralaa avch uldehiig husch bvl hosooroo setgel zuichid handval zgr bhda. Bi ene buhniig eyereg bolgohiin tuld uurchluhiin tuld yu hiisen be geed neg uuruusuu asuugaarai. Za tgd amjilt2
chi enenees ylgaa yu bgaan genet l iim bolchoogui blgui dee iim huniig songood neg gert orson geheer chi yg yugaaraa ylgarhiin ymarch ylgaagui l guilagachin setgelgeetei ym bish uu minii bodloor chinii tolinii tusgal l ene chinii bgaa tuwshind l ene hun chamd irsen gj bdju bn chi oligtoi bol iim mal songohgui tgheer chi ch ylgaagui l oliggui nuhur bgaa bhgui yu daa