АНХНЫ СЕКСИЙН ДАРАА БӨӨН ЭМНЭЛГИЙН АЖИЛ БОЛСОН…

Сайн байцгаана уу? Удахгүй 20 хүрэх гэж байгаа эмэгтэй байна. Би амьдралдаа нэг л удаа үерхдэг залуутайгаа секс хийж үзсэн. Гэтэл дараа нь өвдөөд баахан эмнэлгийн ажил болсон юм. Өөртөө гар хангалга хийх тухайд нэг л явцгүй, бас порно үзэж байгаагүй биш, үздэг. Гэхдээ угаасаа сэтгэл ханамжтай мэдрэмжийг төрүүлдэггүй юм.

Тэгээд ойрд “Сексийн хамтрагчтай болбол яадаг бол?” гэж бодогдох боллоо. Энэ тал дээр туршлагатай, эсвэл яг ийм харилцаанд орж байсан эмэгтэйчүүд байвал сэтгэгдлээ үлдээгээрэй.

Кинон дээр гардаг шиг унтаж хэвтэж байгаад хайртай энэ тэр болчихдог харилцаа надад хэрэггүй. Бие биенээ хүндэлж, өөр өөр байдлыг нь ойлгодог, бэлгийн боловсролын тухай мэдлэгтэй, хамтрагчтайгаа сайн ярилцдаг байхад л болно.

Гэвч хэчнээн сайхан залуу байлаа гээд эрэгтэй хүнтэй ойртох гэхээр л айдаг болчихсон. “Сэтгэцийн хувьд эрүүл байгаа даа? Гаж донтон биш байгаа?” гээд л бодохоор үнэхээр дарамттай, хэцүү юм. Бие махбодын хэрэгцээ, хүслийг яалтай ч билээ… Ядаж байхад би одоо хүртэл дүү нартайгаа хүүхэлдэйн кино үздэг, яг л жаахан хүүхэд шиг болохоор их эмзэг. Гэхдээ хариуцлагатай, бие даасан, заримдаа үнэхээр зэвүүн шүү.

Ийм нөхцөлд яавал дээр вэ? Зөвлөөч.

1 Comment

  1. Nagi says:

    postnii ezend: uneheer taarch tohirj chadwal tsaashdaa hamtragch bolood yawah huseltei 23tai zaluu bgaa shuu. ymr ch asuudalgu. eruul chiireg biy haatai. sonirhoj bwal insta: nagiiiieeeee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.