18 ба 19-р зууны Европын дээд болон дунд ангилын эмэгтэйчүүдийн хувьд нийгэмд эзлэх байр суурь, тэдний гоо сайхны стандартыг тодорхойлдог цорын ганц чанд дүрэм нь “Элсэн цаг шиг галбир” (Hourglass silhouette) байв. Энэхүү стандартад хүрэхийн тулд эмэгтэйчүүд бага залуу наснааса халимаг халимны ясан тулгууртай, төмөр тоноглолтой Корсет (Corset)-ийг өдөр тутамдаа хэт чангалан зүүхээс өөр сонголтгүй байжээ.
Зөвхөн бэлхүүсний хэмжээг нарийсгахын тулд явуулсан энэхүү “Загварын дайн” нь эмэгтэй хүний биологийн бие махбодыг дотроос нь аажмаар сүйрүүлж байв.
Чангалж татсан корсет нь биеийн дотоод бүтцийг физик болон анатомийн хувьд дараах байдлаар өөрчилдөг байв:
Хавирганы хэлбэр алдагдах: Цээжний доод хэсгийн хавирганууд дотогш шахагдаж, зарим тохиолдолд хавирганууд дарагдан хугарч дотоод эрхтнүүдээ сүлбэдэг байв.
Элэг ба ходоодны шахалт: Корсет ходоодыг доош нь асар ихээр шахдаг байсан тул эмэгтэйчүүд хэвийн хэмжээгээр хоол идэх боломжгүй болж, хоол боловсруулах системийн эмгэг, ходоодны шархлаа үүсдэг байв. Элэг дээр корсетны хавирганы заадас гүнзгий орж “Tight-lacing liver” гэх эмгэг үүссэн байдаг.
Ушиг ба амьсгалын боогдол: Цээжний зангилаа хязгаарлагдсанаар уушги бүрэн тэлж чадахгүй, зөвхөн цээжний дээд хэсгээр гүехэн амьсгалдаг байв. Энэ нь эмэгтэйчүүдийг ялимгүй сэтгэл хөдлөл, ачааллын үед шууд ухаан алдахад (Fainting) хүргэдэг байв. (Тус тусад нь ухаан алдсан эмэгтэйчүүдийг сэргээх сандал, аммиак үнэрлүүлэгч бүхий “Fainting rooms” өрөөнүүд моодонд орж байв).
20-р зууны эхээр буюу 1908 онд Францын доктор Людовик О’Фоллоуэлл (Ludovik O’Followell) корсет зүүсэн эмэгтэйчүүдийн биеийг анх удаа Рентген (X-Ray) аппаратаар дурандан заналхийллийг баримтжуулсан байдаг.
Рентген зургаар корсет зүүсэн эмэгтэйн сээр нурууны мурийлт, хавирганууд V хэлбэртэй болон агшсан, дотоод эрхтнүүд аарцаг руу түрж доошилсон болох нь тодорхой харагджээ. Эмч нар корсетоос болж эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн систем гэмтэж, савны уналт, зулбалт ба нярайн эндэгдэл асар өндөр байгааг анхааруулсаар байв.
Энэхүү эрүүл мэндэд хортой дарангуйлал Нэгдүгээр дэлхийн дайны үеэр буюу 1917 онд АНУ-ын Дайны үйлдвэрлэлийн зөвлөлөөс эмэгтэйчүүдэд металл болон халимны яс бүхий корсет худалдан авахыг зогсоох уриалга гаргаснаар шувтарсан юм. Учир нь зөвхөн корсетны металл тоноглолыг хэмнэснээр 28,000 тонн ган гаргаж авч, дайны хэрэгцээнд хоёр ба байлдааны хөлөг онгоц барих боломж олдсон гэдэг.