ХҮҮГИЙН БАГШ ЭМЭГТЭЙ

Би 36 настай, эхнэр 3 хүүхэдтэй, хувиараа бизнес эрхэлдэг эр хүн байна. Манай том хүү 8-р ангид сурдаг бөгөөд орой болгон шахуу сургуулийнхаа зааланд сагс тоглож, шөнө 12 цаг дөхүүлж харьдаг юм. Нэг өдөр оройтох үед нь тосохоор ороход хүүгийнхээ сагсны багштай танилцсан юм. Залуухан, царайлаг, өөртөө итгэлтэй сайхан бүсгүй өрөөндөө урьж суулгаад бид хоёр яриа өдөж, би тэр оройдоо дугаарыг нь аваад амжлаа. Улмаар хүү бид хоёр багшийг гэрт нь хүргэж өгсөн өдрөөс хойш бидний нууц харилцаа эхэлсэн дээ.

Одоо бид хоёр нууцаар холбогдож, гадуур болзон, буудалд орж галзуу солиотой сайхан дотносох болсон. Багшийн бие хаа, өгзөг хөх гээд л яг л урлагийн бүтээл шиг төгс бөгөөд бидний дотно харилцаа яг л гал түймэр шиг эрчимтэй байдаг юм. Гэвч сүүлийн үед энэ бүхэн надад айдас авчирч эхэллээ. Яг хүүгээ харах бүрт зүрх шимширч, ямар нэгэн буруу зүйл хийж байгаа мэдрэмж төрөн айх болсон юм. Багш маань хүртэл “Хоёулаа уулзахаа болих уу, сэтгэл зүйд хүнд тусаад байна” гэж хэлэх болсон ч бие биетэйгээ холбогдохгүй байж чадахгүй л байна.

Үнэн хэрэгтээ миний эхнэр ч гэсэн маш сайхан хүүхэн, бие хаа сайтай ч гэсэн гагцхүү сексийн тал дээр маш идэвхгүй, хүсэл багатай байдаг нь намайг өөр тийш нь хөтөлчихөв үү дээ гэж бодогдох юм. Энэ байдлаасаа болоод яахаа мэдэхгүй тээнэгэлзэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.