Бид хоёр хоёулаа 30 орчим насны, өмнө нь гэр бүл зохиож үр хүүхэдтэй болж байсан хүмүүс юм. Хамтдаа амьдралаа холбоод удаагүй байгаа ч сүүлийн үед нөхрийн маань экс эхнэр байнга шахуу холбогдож, ялангуяа шөнө оройн цагаар залгаж “Хүүхэд ийм байна, үүнийг анхаараач, хүүхэд харах ажил хүнд байна” гэх мэтээр ярих боллоо. Би ханиа ойлгож, хүүхэдтэйгээ холбоотой байхад нь дургүйцдэггүй бөгөөд хамтдаа ярилцаад дэмжихийг хичээдэг. Гэвч яагаад ч юм цаанаа л нэг сэтгэл гогойж, тавгүйрхээд байх болсон юм.
Заримдаа энэ бүхэн зүгээр нэг үр хүүхдийн төлөөх харилцаа гэхээсээ илүүтэйгээр экс эхнэр нь ямар нэгэн байдлаар буцаж нийлэх гэж оролдоод, эсвэл бидний амьдралд саад болох гээд байгаа юм шиг хардлага төрөх боллоо. Нөхөр маань надад хайртай, бидний амьдрал хэвийн байгаа ч гэсэн миний доторх энэ айдас, эргэлзээ арилдаггүй ээ. Өөрийгөө тайвшруулах гэж хичээдэг ч нэг мэдэхэд л сэтгэлээр уначихсан сууж байдаг. Ийм нөхцөлд өөрийгөө хэрхэн барьж, сэтгэл зүйгээ эрүүл, тайван байлгах вэ? Энэ асуудлыг хэрхэн ухаалгаар даван туулах талаар зөвлөгөө өгч туслаач.