Гэр бүлгүй нь үнэн л юм шиг байна лээ
- 2010 Apr 19 Monday 10:46
- Үерхэл, найз нөхөд
- 11 сэтгэгдэл
Би одоо 26 настай 5 настай хүүтэй. Өөрийнхөөрөө боломжийн амьдарч байгаа ч ойрын үед нэг л сэтгэл тавгүй байх боллоо. Шөнө нойр хүрэхгүй юм бодсоор байтал үүр цайх юм. Хүний энэ орчлонд хүнээрээ дутдаг юм байна. Нөхөр маань намайг жирэмсэн байхад шоронд орсон би хүлээнэ гэж боддог байсан ч одоо өөрийгөө бодож сайхан амьдръя гэж бодож байгаа. Саяхан нэг залуутай танилцлаа. Тэр 27 настай гэр бүлгүй гэх юм. Анх хараад надад их таалагдсан. Түүний хэлснээр би ч бас түүнд таалагдсан гэсэн. Түүгээр ч барахгүй надад дурласан, чам шиг хүнийг хайж байсан, хүүгийн чин сайн аав нь болий энэ тэр гээл ер нь л олон юм ярьсан л даа. Би тэр бүгдэд нь итгээгүй. Эр хүний 13 мэхээ хийж байна гэж бодсон ч ойрдоо түүнийг бодоод байдаг болчлоо. Түүний талаар найз нөхдөөс нь сонсоод гэр бүлгүй нь үнэн л юм шиг байна лээ. Өнөөдөр надруу залгасан байсан. Би түүнийг залгахыг уг нь их хүлээсэн л дээ. Гэвч би эргэж залгаагүй. Ер нь л түрүүлж залгахгүй гэж бодож байна. Хэрвээ уулзий гэвэл уулзаж үзнээ.
Харин түүнийг би яаж өөрийн болгохуу? Ийм харьцаанаас дэндүү төсөөрчиж. Байнга түүнийг бодох юм. Бүр заримдаа утсаа шүүрч аваад ярьчмаар л байх юм. Гэсэн ч чадахгүй юмаа. Тэр бас жаахан ихэмсэг юм шиг байна лээ. Тэр зан нь бүр солиоруулахнээ. Та бүхэн надад чин сэтгэлийн зөвлөгөө өгөөч! Та бүхнийг хүндэтгэсэн… Энрий
cekc.mn дээр ирсэн захидал
Зохиогчийн тухай
11 Сэтгэгдэлтэй :: “Гэр бүлгүй нь үнэн л юм шиг байна лээ”
Сэтгэгдэл бич
Gravatar бол таныг илтгэх жижиг зураг. Та өөрийн gravatar-г эндээс үнэгүй аваарай!








уулзаад учираад болоод бүтнэ л гэж үзэлдээ жоохон хүүхэдийн юм яриад бхын гол нь битий хүн өөртөө дасгачаад дараа нь новшроорой эмэгтэй хүн барьцгүй шүү
хүн битий гомдоогоорой болуул болоод сайхан амьдар болкуу гэж үзвэл хүн битий араасаа гүйлгэж зовоо
Нөхөр чинь хэдэн жилтэй юм бэ.Заавал танилцсан хүнтэйгээ суух муухдаа тулаад яах юмбэ.Хааяа нэг сексийн хэрэгцээгээ хангаад байхгүй юу.Тэгж байтал ямар хүн гэдэг нь мэдэгдэнэ.Цаг хугацаа бүхнийг ил болгоно.
юу юугүй хүүхэдтэй болвоо
за даа тэгээд xойд этсэгл бол xойд этсэг шуудээ одооxондоо наадаx чн ингэжл бга сууснийxаа дараа жинxэнэ амидрал эxлэx байлгуйдээ тэрний оронд ноxор чн олон жил аваагуй бол ноxроо xулээсэн дээр биздээ.ядажл xууxдээ бодоод
найзлаад уулзаад явж байтал тэр хүний сайн муу талууд гараад ирнээ.
захирмаагийн хэлсэн үнэн шүү, юу юуны духанд хүрэлгүй хүүхэдтэй боловоо!
танилцаад хэр удаж байгаагаа чи бичээгүй байна.
дүрэлзэх тусам амархан унтардаг ч гэж үг бий шүү. чамд алдах эрх байхгүй, тиймээс ул суурьтай шийд гаргаарай. яаран шийдээд дэмий биз.
nasand hursen humuus uulzaad uchraad irheer ayaandaa yah ni todorhoi bolno zaaval suuna gej bodolgui ehleed neeh ih yum bodolgui zugeer l uulzaad yarilzad uz. tegeed yag yaj harilzaagaa gunzgiruuldgiig bi sain medehgui yum yer ni eregtei l sanaachlagiig avaad yavchihdag bolhor….
Нохор чини хэзээ гархийн? Насаараа шоронд бх юм уу? Нохор чини хэрэггүй бх ни ээ .. Хуний мос ийм л үед танигдхийм даа .. Хх хх чи ч дээ ю ч хэлхэв дээ сэкс хийгээд уз л дээ маргааш ни чамайг танихгуй л зорно …:(
hoshgoruulj bgaa blgui de, er hun chne aimaar shaampar sht, bi chinii toloo uhii barii ene ter geel shaaj ugnu tsagaa tulhaar ter ug n salhind hiisne shuu dee, erchuudee gj unen shaampar
МАНАЙ CEKC.MN-N NAIZUUDAA!!!!!!!!!
nadad neg sanal bainaa!!!!!!!
ta nar,bid nar ingelee teglee geel baidag!!!! humuus setgeleeree zuvluul baidag!!!! zuv ch yumuu buruu ch yumuu!!!!!!
ZAHIDLIIN EZEN NI :::::: Bi INGELEE TEGLEE GEED BICHIJ BAIVAL???????????
tegvel ene olon hunii tarhi tolgoi amriishdee!!! aan ter ni zuv,ene ni iim bj dee geed!!!!!!!!
TA NAR YU GEJ BODOJ BAINA?????
ooriin gesen bodoltoi bhgyi yudaa,tegtlee itgeed hereggyi bhaa.yumiig boditoor harj bh ni zarimdaa zygeer baidgiin.uulzaj uchircH baital tanigdah bailgyidee.tegehees yu yuni tuhand hyrelgyi suuna gedegt ni itgeh hereggyi bhaa.
Нөхөр ь шоронд байна гэж байхад даа. Хүлээнэ гэсэн бол хүлээнэ биз дээ. Хүлээсэний буруу гэж байдаг юм уу. Шоронд орсо нөхөр чинь засагдахааргүй болчихоо юу аан. Тэр хүнд ч гэсэн итгэл хэрэгтэй л баймаар юм. Алдсан гээд түлхэх буруу даа