Энэ зан нь таалагдахгүй байх юм

Өөртөө тохиолдоод байгаа асуудлаа бичье. Миний үерхэж байгаа хүүхэн одоо 30 гарсан л даа. Би өөрөөс нь 3 дүү. Бид хоёр одоо тогтмол уулздаг. Ер нь зан ааш аятайхан л санагдаад байдаг юм. Элдэв гачин токсик зан араншин байхгүй. Юм аа нуудаггүй хэлэх гэсэн юм аа хэлчихдэг. Гэтэл иймэрхүү шулуун шударга зантай болохоор олон эрэгтэй найзуудтай байдаг юм байна. Яахав тэд нар нь бүгд эхнэр хүүхэдтэй надаас ах хүмүүс. Тэд нартайгаа утсаар ярихаараа ерөөсөө намайг хажууд нь байна гэж бодохгүй ярих юм.

Өө тиймүү тэгсэн үү тэгвэл тэдийд уулзаад тохирчихий тэхүү гээд л. Тэгээд би яасан юу болсон хэнтэй уулзах гэж байгаа юм гэхээр. Тэр ахтай уулзана. Өө манай ангийн тэр залуу харин тэгээд гээд л ерөөсөө тэрнийгээ юман чинээ бодохгүй. Гэтэл ажиглаад байхад нөгөө залуучууд нь манай найз хүүхэнтэй ярих дуртай санагдсан. Арай ч унтаж хэвтдэггүй байх гэхдээ марзагнаад л юм яриад сууж байдаг юм уу даа л гэж ойлгосон.

Бас заримдаа машинтай явж байх үед нэг залуутай хажууд яриад явчихна. Гол нь ажил хэргээ ярьж байвал бас хүн ойлгоно шдээ. Гэтэл хажууд инээд алдаад л бие биендээ хөнгөхөн маягийн жоүк хэлээд л тэр нь аягүй тухгүй болгоод байх юм. Нэг өдөр бүр хагассайн өдөр залгаж дургүй хүргэсэн. Тэгсэн чинь өнөөдөр найз нь гарч чадахгүй нь ээ хоёулаа маргааш болий тэхүү гээл нээх найрсаг хэлж байх юм. Тэгээд тэр залуутай бараг 10 минут ярьсан шүү. Тэр өдөр яг бид хоёр гоё хоол унд гаднаас аваад л жоохон романтик байх гэж байсан гээд боддоо.

Ер нь оройдоо бид хоёр хамт. Өглөө гараад л бүтэн өдөр хэнтэйгээ юу ярьж өнгөрөөдөг бол гэж бодохоор бас гэдэн хөдлөх гээд байдаг болчихож. Энэ зан нь таалагдахгүй байх юм. Яаж ойлгуулах вэ? Хүнийг зүгээр байхад нь уурлуулчихмааргүй байна…

5 Comments

  1. Найка says:

    Таануус нууц амрагийг юу гэж боддог вэ? Хүний амьдралд хувь тавилангаар учирсан юм шиг нээх сайхан нууц амраг байдаг юм шигээ. Тэр яг хэрэгтэй цагтаа гарч ирээд амьдралд минь маш том тус хүргээд л миний хүсэж байсан бүхнийг биелүүлэхийн төлөө зүтгэнэ. Тэр минь хэзээ нэгэн цагт амьдралаас минь алга болох вий гэж айх юм. Бас хань минь мэдвэл түүнийгээ гомдоох вий гэж айх юмаа. Би түүндээ ямар их хайртай гээч. Гэхдээ түүнийгээ гэр бүлтэйгээ сайхан амьдрахыг л харахыг хүсдэг. Над шиг сайхан амрагтай хүмүүс байвал сэтгэгдэлээ үлдээгээрэй. Баярлалаа

  2. Bartug says:

    Yostoi bvtq ed bn chamaig surguulitai gulug shig l bodoj bgaa

  3. сайхан says:

    тэр зан нь засрахгүй тул салсан нь дээрээ, гэр бүл болсны дараа маргах үе гарч магад тэр үед наадах чинь тэр залуус руугаа л ярина ш дээ, өөр сэтгэлд таарсан схан ханьтай учираарай. наад хүүхнээ хааяадаа шааж бна биз

  4. G says:

    Hairtai bol bie bienee xvleen zovshoorox heregtee ci naad emgteegee oilgo naad emgte cin camaig oilgox ystoi terter tergvi neg hervvl bolxod ci ugasaa naad asuudlaa hondondoo ymr hariu uildel gargax nuu harkv yu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.