Би 16 настай ээж…

Сайн байцгаана уу эрхэм уншигчидаа! Би 16 настай ээж байна аа. Миний ээж намайг 5-тай байхад өнгөрсөн тэр үед дүү маань 3-тай байсан юм. Би аав дүүгийн хамт 13 жилийн турш аз жаргалтай хааяа хэрүүлтэйхэн шиг болоод л амьдардаг байлаа. Харин одоо манай гэр бүл 5-уула болсон доо. Хүмүүс намайг арван жилийн сургуулиа ч төгсөөгүй хүүхэд гаргалаа. Аавыгаа 50 ч хүргэлгүй өвөө болголоо гэж загнадаг.

Гэхдээ би үнэхээр хүүтэй болсон доо нэг ч удаа хором ч харамсаж алдаа байсан гэж боддоггүй. Яадаг юм би хүсээд ч хүүхэдтэй болж чадахгүй байгаа баян авгай нарын хажууд хамаагүй жаргалтай нэгэн шүү.

Найз залуутайгаа хамгийн анх охин бие өгөөд л би жирэмсэн болчихсон. Их өвдөөд бараг олигтой ч юм болоогүй тэгээд больсон болохоор өөрийгөө жирэмсэн болоогүй гэдэгт итгэлтэй байсан юм.

Тэгээд аль хэзээний 12 долоо хоногтой болсон хойно л мэдсэн. Би сарын тэмдэг маш тогтворгүй ирдэг болохоор анзаараагүй юм.

Аавдаа хэлэхэд толгойгоо маажаад л үнэхээр их гайхсан тэгээд одоо яадаг билээ одоо яадаг билээ гээд яах учираа олохгүй байсан даа миний муу аав.

Найз залуу маань ч маш их гайхсан. Тэгээд бид 2 хамтдаа тэдний эцэг эх дээр анх удаа очлоо. Анх удаа очихдоо л жирэмсэн гэдгээ хэлсэн. Аав нь хаа очиж тайван уужуу хүн байсан. Харин ээж нь эхлээд гайхаад тэгээд уурлаад дараа нь уйлсан. Би ч дагаад уйлчихсан. Гэхдээ тэр хүн бид 2-г сал боль хүүхдээ авахуул гэж хэлээгүй. Харааж зүхээ ч гүй.

Хүүгээ л их загнаж байсан. Өрөөний 4-н буланд очиж уйлсан даа. Заа ингээд энэ их том мэдээний дараа. Манай 2 гэр бүл бид 2-н хүүг хүлээж авахдаа бэлдсэн. 2 талын эцэг эхээ уулзуулахад 2 аав маань хоорондоо их найрсаг өвөө нар болох нь байна шүү дээ хүүхдүүд гэж айхтар юм аа. Юу ч хийж мэдэх улс шүү гээд л мөр мөрөө алгадаад л яриад суусан. Хадам ээж минь манай гэрийг зөндөө их тойрч үзсэн. Бараг бүх булан тохойг шалгаж үзсэн. Юу хайсан юм бүү мэд. Дүү бид 2 2-уула охин болохоор хэдий ээжгүй ч гэсэн хэдий манайд эд хогшил гэж байхгүй ч гэсэн цэвэрхэн байсан болохоор энэ ийм тэр нь тийм гэж нэг муу юм хэлээгүй ээ.

Тэр өдөр намайг гэртээ аваачихаар ирсэн юм байна лээ. Тэгээд аавд хэлэхэд аав маань охин маань гэртээ байна аа. Жирэмсэн болохоос аваад суусан биш гэртээ байлгүй яахав гээд намайг явуулаагүй ээ. Бид 2 2-лаа насанд хүрээгүй болохоор гэрлэж мэдээж болохгүй. Аавыг тэгж хэлээд аваад үлдэхэд нь зөндөө их баярласан.

Гэдэс томроод хичээлдээ явахын аргагүй болохоор нь сургуулиасаа чөлөө аваад гэртээ байдаг боллоо. Найз залуу минь хичээлээсээ гадуур таньдаг ахынхаа дэлгүүрт шөнө нь худалдагч хийдэг. Өглөө орж ирээд хувцасааа солиод л хичээлдээ явдаг байсан.

Хэдий тэднийх бид 3-г хангалттай тэжээхээр баян айл ч гэсэн найз залуу маань ажлаа хийнэ гээд тас зөрөөд л хийдэг байсан.  Төрөх хүртэл хадмын талаас ирдэггүй байлаа. Харин төрөөд гэртээ гараад ирсэн чин хүүхдийн маань бүх л зүйлийг бэлдчихсэн байсан хадмын талынхан. Би төрөх хүртлээ бид 2т жаахан ч гэсэн тус болдоггүй юм байхдаа гээд гомдож суудаг байсныг минь яана. Аав дүү 2 маань хүү бид 3-т нэг өрөөг гаргаж өгөөд битүүмжлээд цэвэрлэчихсэн байсан. Аав нярай хүүхэд эмзэг тоостой байж болохгүй гээд хүүгийн өрөөнд хүн орж гарахад хувцасыг нь гүвүүлэх нь холгүй л байсан. Би бүгдэд нь баярлаад бас төрсний дараа эмзэг болчихдог юм байна лээ уйлчихсан. Гэртээ байх эхний 7 хоног хадам ээж хүүг маань асарсан. Надад зөндөө их юм зааж өгсөн. Би юу ч мэдэхгүй хийсэн болгон маань буруудаад тэр болгонд уурладаг ч дотроо хадгалаад гаднаа гаргахгүй гүнзгий амьсгалж байгаад л дахиад зааж өгнө.

Манайхаас явахдаа ээж нь дараа 7 хоногт ирнэ ээ. Бие сайн бодож байгаараа гэж хэлсэн. Анх удаа ээж нь гэж хэлж байгаа нь тэр. Гоё байсан. Олон жилийн дараа ээжтэй болоод өөрөө ч бас ээж болоод л…

Найз залуу маань ажлаа хийсэн хэвээрээ хичээлдээ ч явсан хэвээрээ. Тэгээд хүүхэд гарсны дараа улам л хийх юм их болоод тураад нүд нь хөхрөөд маш их ядарсан харагдана. Би ажлаасаа ирэхэд нь босож шөл ч болтугай хийж өгөөд хичээлд нь явуулна даа гэж бодож бодож унтана. Шөнө хүү сэрээд тэвэрч суусаар байгаад найз залуугаа ирэх үед нь нам унтчихаад юун нөгөө шөл манатай. Явсных нь дараа санд мэнд босоод харна байхгүй явчихсан. Тэгээд гал тогооны өрөөнд орохоор угуугаад тавьчихсан даавуунууд өлгөөстэй.

Өрөвдөөд бас дотроосоо маш их хайрладаг.

Хэдий би 16 настай сургуулиа ч төгсөөгүй ах эгч нарын хувьд мангар бацаан ч гэсэн. Энд миний гэх бидний гэх бяцхан амьдрал өрнөж байна. Амьдрал гэдэг хүнд нас ялгахгүй л тохиолддог юм байна.

Ирээдүйд юу болж яаж өөрчлөгдөхийг хэн ч мэдэхгүй ч би хүүдээ найз залуудаа дүүдээ ээждээ 2 аавдаа чин сэтгэлээсээ баярласанаа хэлмээр байна.

Энэ сайтад захиа бичсний минь учир гэвэл хүмүүсээ тэр тусмаа охидоо битгий үр хөндүүлээрэй. Үр хүүхэд чин юм шүү.

Тэгээд бүгдэд нь аз жаргал хүсье.

Зохиогчийн тухай

бичсэн 9174 нийтлэл байна.

28 Сэтгэгдэлтэй :: “Би 16 настай ээж…”

  • Duluuu 24 August, 2011, 14:32 нд бичсэн

    Tiimee chini chiniii byatshan amidral minii duu yasan ch hatuujiltai yum jijighen nuhur chini yamar ch ih chamd hairtai yum huurhun yumaa ta 2 iin amidral az jargal ineed huur itgeleeer duuren baig hamgiin gol ni yuund ch nugarj bolohgui shuu

    Thumb up 0 Thumb down 0

  • T 24 August, 2011, 14:36 нд бичсэн

    shal huuramch zahia bnshte hehe

    Thumb up 0 Thumb down 0

  • сс 24 August, 2011, 14:50 нд бичсэн

    saikhan yum aa. iim jiriin saikhan haluun dulaan uur amisgaltai myanga myngan ailuud manai mongoliin noen nuruug avch yvaa hsuu de

    Thumb up 0 Thumb down 0

  • busgui 24 August, 2011, 15:06 нд бичсэн

    hoorhon ymaa. duudee zahij helhed eh hun ail geriin ezegtei bolj baigaa uchraas uhaantai uujuu baigaarai. ger buliin amidrald ym yml tohioldodno ter bolgond shantarch bolohgui urgelj bolj buteh talaas ni gegeelgeer harj hani ijilee oilgoj hairlaj hundelj baigaarai bas ooriigoo goe saihan awch ywj baigaarai. ingej amidarch chadwal minii duugiin zow saihan bodol , moroodol ni bielj baih bolnoo…. duudee amjilt husie hicheegeerei chi chadnaa

    Thumb up 0 Thumb down 0

  • dolgoon 24 August, 2011, 16:16 нд бичсэн

    huurhun yumaa..huurhun yum ..

    Thumb up 0 Thumb down 0

  • 824 24 August, 2011, 16:27 нд бичсэн

    Ойрд уншсан хамгийн гэрэл гэгээтэй зүйл байлаа. Баярлалаа чамд. Нэг гэндсэнийг эс тооцвол нас бага, цус шингэн ч ухаалаг охин бололтой. Ийм хэвээрээ байгаарай. Найз залуу нь ч гэсэн. Миний охин дүү ч гэсэн 16 настай. Ах нь дүүгийнхээ гэр бүл эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

    Thumb up 0 Thumb down 0

  • Ариунболд 24 August, 2011, 17:11 нд бичсэн

    hudlaa zahia bnshdee

    Thumb up 0 Thumb down 0

  • Jo 24 August, 2011, 17:13 нд бичсэн

    Хүүхэд гэдэг чинь сайхан шүү дээ миний дүү! Амьдралд юу эс тохиолдохыг тэр гэхэв… Одоо ингээд л нэг мэдэхэд хүү чинь том болоод улам л сайхан болно. Харин миний 2 дүү ирээдүйгээ харж амьдраарай. Найз залуу чинь заавал ажил хийх хэрэгтэй ч юм уу? Тэрний оронд ирээдүйд хийж бүтээхдээ бэлдээд илүүхэн шиг ном судраа уншиж өөрийгөө бэлтгэсэн нь зүгээр ч юм уу… Гэхдээ үнэхээр сайн залуу юм аа! Миний дүү ч гэсэн өөртэй итгэлтэй Ирээдүйдээ бүрэн дүүрэн итгэж бүхнийг дандаа гэр бүлдээ зориулж сайхан амьдраарай! Захидлыг чинь уншаад үнэхээр сайхан санагдлаа! Аа тэгээд энэ охин, энэ хүү 2-оос бусад охид хөвгүүд ч гэсэн үлгэр дууриал авмаар юм! Ямар их зориг, ямар их хүмүүжил вэ! Эцэг эхдээ хэлэлгүйгээр хүүхдээ авахуулж ирээдүйгээ балласан хичнээн охид хөвгүүд байгаа билээ! Энэ хорвоод мэндлэх гэж байгаа хүүхэд өөрөө идэх хоол өмсөх хувцастайгаа тэр ч байтугай хорвоод төрсөн цагаасаа эхлээд эцэг эхээ тэжээгээд явдаг юм шүү дээ! Хүүхдийн буян гэж бий… Хүүгээ сайхан хүмүүжүүлээрэй. Аа тэгээд өөрийгөө мартваа! Одоо сургуульдаа буцаж орж төгсөөд дээд боловсрол эзэмшээд…. Сайхаааааааааан сайхан

    Thumb up 0 Thumb down 0

  • Emegtei 24 August, 2011, 17:17 нд бичсэн

    Mash saihan huleej avsan bna.

    Thumb up 0 Thumb down 0

  • За хэн мэдлээ 24 August, 2011, 17:18 нд бичсэн

    Үнэн бодит амьдрал ч юм билүү? 15,16тай жирэмслэлт зөндөө л байна шүү дээ. 
    Худал ч бай үнэн ч байг хүнд юм бодогдуулсан бичлэг байна шүү

    Thumb up 0 Thumb down 0

  • жавхаа 24 August, 2011, 17:20 нд бичсэн

    танай нөхөр их сайн хүүхэд бна шүү хайрлаж яваарай

    Thumb up 0 Thumb down 0

  • muugii 24 August, 2011, 18:05 нд бичсэн

    huurhun yumaaa ta 3tai z jargal husie

    Thumb up 0 Thumb down 0

  • Alpha910 24 August, 2011, 18:10 нд бичсэн

    Аз жаргал хүсье!

    Thumb up 0 Thumb down 0

  • hoyin 24 August, 2011, 18:41 нд бичсэн

    hudla ch bsn yadin. goy l bgazde.  

    Thumb up 0 Thumb down 0

  • hoyin 24 August, 2011, 18:42 нд бичсэн

    hudla ch bsn yadin. goy l bn shtt

    Thumb up 0 Thumb down 0

  • Màn 24 August, 2011, 19:10 нд бичсэн

    Ээжийгээ багадаа алдсан ч гэсэн чи их азтай охин юм. Амьдралд сөхөрч бууж өгч болохгүй Зоригтой дайчин амьдар.Азаар сайн найз залуутай болсон юм уу даа.

    Thumb up 0 Thumb down 0

  • monda 24 August, 2011, 19:41 нд бичсэн

    yamar saihan az jargal ve.

    Thumb up 0 Thumb down 0

  • ScReaM 24 August, 2011, 19:44 нд бичсэн

    Бичих гэсэн чинь бичих юм олдоггүй байна шт. хэхэ. Уншаад ухаарайсай гээд share хийчихлээ хэхэ. Багадаа зовлон үзсэн болхоор чамд найз залуу чинь учирч дээ.

    Thumb up 0 Thumb down 0

  • Monroe 24 August, 2011, 21:44 нд бичсэн

    Nohroo sain hairlaarai, aav chin mundag hun bn daa

    Thumb up 0 Thumb down 0

  • xD 24 August, 2011, 22:16 нд бичсэн

    Ene site-s iim shan niitlel ynshdiin bjee.uneheer ynshihad shan blaa.ymar ch shan yls ve.ymar ch halamjtai hani ve.az jargal hushees uur yu gehev

    Thumb up 0 Thumb down 0

  • tseki 24 August, 2011, 22:41 нд бичсэн

    Sain u? minii dvv. Tanai aaw ix uxaantai xvn shig bna. Tiim uchiraas chamaig uxaantai oxin bolgoj xvmvvjvvljee. Xvnd oortoi ni adil xvn taardag xoino tanai naiz zaluu ch bas sain xvv bna shv. Tanai ger bvliinxend bvgded ni az jargal, ervvl enx sain saixan bvxniig xvsey. Sanaa zow bol zaya zowoo gej

    Thumb up 0 Thumb down 0

  • nar... 25 August, 2011, 12:34 нд бичсэн

    goy yumaa
    aztai yumaa

    Thumb up 0 Thumb down 0

  • aagi 25 August, 2011, 13:33 нд бичсэн

    ene udriin mend huurhun ym aa az jargal ejuul enh husie ta 3 az jargaltai shan amidarch chadnaaa

    Thumb up 0 Thumb down 0

  • emegtei 25 August, 2011, 13:40 нд бичсэн

    mash ih setgel hudulluu yamar uhaantai hatuujiltai ohin be bi chamaas 10 nasaar egch ch gsn cham shig uhaan gargaj chadahgvi yawj bn bi uruu 26 murtluu anhniihaa hvvhdiig awhuulsan

    Thumb up 0 Thumb down 0

  • bazaraa 25 August, 2011, 16:16 нд бичсэн

    Yunii umnu ta buhend az jargal husey ! oird unshaagui gerel gegeetei zuil bichsend bayarlalaa. uhaalag huurhun, huuhduuruu ta 3t bas 2 aav, eej, duud chin hamgiin saihan buhniig chin setgeleesee husen eruue !

    Thumb up 0 Thumb down 0

  • Т 25 August, 2011, 16:37 нд бичсэн

    Амьдралд чинь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсеэ.Хэдий ээж ч гэсэн сургуулдаа заавал сураарай.

    Thumb up 0 Thumb down 0

  • truger 26 August, 2011, 12:29 нд бичсэн

    hoorhon yuma barag uilah dohloo

    Thumb up 0 Thumb down 0

  • мяж 28 August, 2011, 2:44 нд бичсэн

    Үнэхээр ойрд уншаагүй сайхан гэгээлэг нийтлэл байна. Энэ нийтлэл үнэн ч бай, худал ч бай сэхээрэо, ухаарал өгч байна. Эцэст нь АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ.

    Thumb up 0 Thumb down 0

Сэтгэгдэл бич

Gravatar бол таныг илтгэх жижиг зураг. Та өөрийн gravatar-г эндээс үнэгүй аваарай!

Copyright © 2012 Секс.мн. All rights reserved.
WordPress ашиглав.