Охидууддаа хандаж хэлэхэд

download

Би өмнө нь их олон удаа эрчүүдээс болж уйлдаг байлаа. Намайг уурлуулахад түүндээ гомдоод л, намайг хуурахад бачимдаад л. Одоо нэг зүйлийг маш сайн ойлгосон. Чиний дэргэд байхыг хүсэхгүй байгаа хүнийг дэргэдээ байлгах гэж хичээх хэрэггүй шүү.

Та хоёрын харилцаа нэг л болж бүтэхгүй байхад болгоно гээд л зүтгээд байдаг охид бий. Тэдэнд хандаж хэлэхэд, өөрийгөө зовоохоо зогсоо, охин минь. Чи ажлын мал биш шүү дээ. Чи зүтгэсээр байгаад гэрлэлээ гэж бодоход насаараа ямар ч ажилгүй, сэтгэлгүй, чиний бэлдэж өгснийг л хэрэглэдэг хүнийг хооллоод л байна гэж үү.  

Хамтдаа зүтгэж байж амьдрал аз жаргалтай болдог юм. Хэрвээ чамайг хуурвал эхний удаадаа өршөө. Хоёр дахь удаагаа хатуу сануул.
Харин гурав дахь гэж хэзээ ч байж болохгүй!!!
Чамд хайртай л бол эхний хоёр боломжийг амь мэт хайрлах ёстой. Сайхан болно гэж итгээд гурав дахь боломжийг олговол чи түүнийг дэндүү их даврааж байна гэсэн үг.

“Заа, уурлуулсан ч, хуурсан ч намайг уучилдаг л юм чинь”, “Нэг гэнэтийн бэлэг барихад уярчихдаг юм чинь” гэж боддог болчихно шүү.

Ганц бие байхаас битгий төвөгшөө. Хүнийг хайрлах сайхан ч гэлээ ганц бие байх ч гэсэн сайхан. Өөрийгөө эрхлүүлээд өөртөө илүү их анхаарал тавиад сэтгэлд нийцсэн залуугаа олж авахын тулд өөрөө ч гэсэн бусдын сэтгэлд нийцдэг байх хэрэгтэй. Тиймээс өөртөө арчаатай байж эмэгтэй хүн гэдгээ мэдрээрэй. Чи залуусыг биш, залуус чамайг хараад шүлс нь гоождог байх ёстой.

Охид минь амьдралаа холбоод сайхан амьдаръя гэж бодож байгаа хүнээ их зөв сонгоорой. Сэтгэл хөдлөлөөрөө бүхнийг шийдэж, баглаа сарнайнд хууртан амьдралаа орвонгоор нь эргүүлж болохгүй шүү.
Чиний хажууд байхыг хүссэн залуус олон ч заяаны хань ганц юм шүү.

7 Comments

  1. GegeenCom says:

    Mglchuud ugaasaa bagiin toglolt muutai gancaarchilsan turluur iluu amjilt uzuuldeg

  2. 123 says:

    Iim emegteichvvd ch bas baigaa shvv erchvvdee amidral bol hamtiin hodolmor baih estoi gej boddog

  3. нээрээ яах вэ says:

    Ганц бие байх ч сайхан шүү.

  4. yahoo.com says:

    Yag golig n olood tsuun uguur todorhoi heljee

  5. maya says:

    yag huvi hun hunee hairlahaa boliod bhiimaa…

  6. baga ah says:

    uunii bas erchuddee helmeer sanagdlaa… yag ene bichseniig 

  7. S says:

    Durgui lamiig darj baij sahil hurteene ugaasaa durguid huch ugui

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.