Эрэгтэй нууц амраг бичиж байна

Хууралтыг 2 ангилна.

1. Phisical буюу Бие махбодоор (сексийн хэрэгцээний төлөө хэнтэй ч хамаагүй хуурах, тухайн нууц амрагаа юман чинээ бодохгүй хэрэгцээгээ хангаад л өнгөрч байгаа. Та ямарч гоё сайхан хүн байлаа гээд таны хамтрагч таныг phisical байдлаар хуурч болно)

2. Emotional буюу Сэтгэлээр (Өөр хүнд татагдах, дурлах байдлаар таныг хуурах) Хэрвээ таны хамтрагч таныг бие махбодоор хуурсан бол асуудал танд байж болох тиймээс та хууртагдлаа гэж гоншигнохынхоо оронд өөрөө хичээл зүтгэл гаргаж асуудал юунд байгааг тодорхойлж, харилцаагаа сайжруулах тал дээр анхаарч, хамтрагчаа уучлахад бол асуудал байхгүй.

Хэрвээ emotional байдлаар хуурсан бол та хамтрагчаа явуулсан нь дээр угаасаа танд хайртай байхаа больсон нууц амрагтаа хайртай гэсэн үг. Боловсролтой, ухаалаг эмэгтэй эсвэл залуу бол бие махбодын хууралт хийдэггүй тэд сэтгэлийн хууралт хийж бол болно.

Харин бие махбодоор хуурч байгаа хүмүүс бол ихэвчлэн өнөө маргаашаа бодохгүй, бодлогогүй, боловсрол нимгэн хүмүүс байх нь олонтой. Бие махбодынхууралт бол эмэгтэй, эрэгтэй гормон өндөрсөх тусам, хүсэл ихтэй байна, тэр хүсэл хангагдахгүй тохиолдолд хууралт явагддаг. Гэхдээ энэ phisical хууралтыг ухамсар, хүний нийгмийн ойлголтууд хязгаарлаж байдаг. Бид амьтан биш!.

Эсрэгээрээ emotional хууралт бол халамж хайр дутсан, харилцаа хөрсөн, өөртэй нь илүү тохирох хэн нэгэнтэй учирсан, хүсэл тэмүүлэл нэгтэй хэн нэгэнтэй учирсан үед явагддаг. Эрэгтэй хүн ч бай, эмэгтэй хүн ч бай байгалиасаа угаасаа нэгхэн хүнд зориулагдаагүй. Хэдэн сая жилийн турш эмэгтэйчүүд нь илүү хүчирхэг, илүү ухаалаг хэн нэгнийг хүсэж тэднийг өөрийнхөө төлөө өрсөлдүүлсээр ирсэн энэ бол байгалийн зөн совин.

Эмэгтэй хүн нэгхэн хүнд ч юмуутаалагдах гэж гоёж гоодож, эмэгтэйлэг, ялдам энэ тэр болдоггүй. Тэд зүгээр зорилгогүй хэр нь л цаанаасаа эмэгтэйлэг байж хүн бүрийн анхаарлыг татахыг хичээдэг. Эрчүүл бол зорилготой буюу яг нэг хүнийг татах гэж түүнийг өөрийн болгох гэж л хичээж, гоёж гоодож өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхээрзүтгэдэг. Өөрөөр хэлбэл бай нэгэн буюу өөрт нь таалагдах хүн байхгүй үед эрэгтэй хүн өөрийгөө гаргууд нь гаргачихдаг.

Мөн эрчүүд нь эсрэгээрээ гоо үзэсгэлэн төгөлдөр, янаг тачаангуй нэгний төлөө өрсөлдөж илүү байсан тохиолдолд түүнийг өөрийн болгосоор ирсэн, энэ бас байгалийнх нь зөн. Хэдийгээр хүний нийгэм хөгжихийн хэрээр хувь хүмүүсийн эдгээр байгалийн амьтанлагчанарын эсрэг зогсож буй хэдий ч хүний дотор ялгарч буй гормоныг, сэтгэл зүрхийг нь хорьж дийлэхгүй хэвээр л байгаа. Хууралт бол хүн үүссэн цагаас л байсан одоо ч байсаар байна, ирээдүйд ч байсаар байх болно.

Phisical хууралтыг бол хорьж болно, биеэ үнэлэлт бол энэ хууралтыг тодорхой хэмжээнд бууруулж болно. Харин emotional хууралтыг бол хорьж, цагдаж, хуульчилж яагаад ч боломжгүй!. Тиймээс ал, дүүжил, бузар гэж хашхираад та өөрийнхөө мунхгийг л гайхуулна уу гэхээс юуг ч эс өөрчилж чадна. Эсрэгээрээ таныг гэх хүнийг улам л үргээнэ. Харин та ингэж харааж зүхэж, үзэн ядаж суухын оронд өөрөө хичээгээд, өөрөө өрсөлдөөд хамтрагчаа өөртөө татаж болох юм. Миний туршлагаас гэвэл эмэгтэй хүн бол сексээс болж бол нэг их хамтрагчаа хуураад байдаггүй буюу phisical хууралт бол хийгээд байдаггүй!.

Тэд emotional хууралт л хийдэг. Хайр халамж дутсан, хамтрагчаасаа хүссэн хайр, халамжаа хүртэхгүй байгаа, сэтгэлийн хувьд аюулгүй, тухтай мэдрэмж авахгүй байгаа үедээ л хамтрагчаа хуурдаг. Тэд emotionalаар буюу тухайн хүндээ татагдсан, сэтгэлийн хувьд татагдсан үедээ давхар сексийн таашаалаа авчихдаг. Би 2 удаа хүний нууц амраг байж үзсэн. 2 уулаа л өндөр боловсролтой, ухаалаг, сайхан сэтгэлтэй, эвдрээгүй, эмэгтэйлэг, хангалуун амьдралтай гоё бүсгүйчүүд байсан. Гол нь тэд хайрлагдахгүй байсан учраас л нөхрөө хуурсан болов уу гэмээр мэт мэдрэмж би авсан.

Сексийн үед халамж хүснэ, энгийн үед эрхлэхийг хүснэ, энгийн үед халамж, халуун дулаан харилцаа надаас хүснэ гэх мэт. Хүссэн зүйлийг нь сексийн хүсэлтэй нь хамт өгөх үед надад дурласан болов уу гэж боддог. Ухаалаг бүсгүйчүүд байсан тул намайг санаж бэтгэрч байсан ч тэр, миний хоолойг сонсоод нулимс дуслуулдаг хэр нь гэр бүлээ бусниулахыг хүсэлгүй тэгээд харилцаагаа дуусгасан.

Гэхдээ тэр 2 эмэгтэй одоо хүртэл нөхөртэйгөө секс хийхдээ, ганцаардах үедээ намайг боддог гэдэгт 100% итгэлтэй байна. Хэрвээ нөхөр нь өөрийгөө өөрчлөөгүй бол шүүдээ!. Phisical хууралтыг бол дэмжихгүй, харин emotional хууралтыг бол буруутгах аргаггүй юм.

3 Comments

  1. Guy says:

    Er huntei uulzmaar bna. Bi eregtei. virginia

  2. k says:

    phisical gj yu bdginmbedee aytaihan ym bichchihgu mundag psda boloh gj baigaad uuru baidald oroh ymaa

  3. Physical gej bichdin dagz min ugee ch zuv bichij chadku bj hugarhai angli heltei sdakud yamar ih yumbe

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.