Ер нь янхан гэж ямар хүнийг хэлдэг юм бол?

120718_dx_unhappypregnantwomanex-jpg-crop-cq5dam_web_1280_1280_jpeg

Надад нэг хэцүү асуудал байна. Би хүүхэдтэй болъё гэж төлөвлөөгүй байхдаа маматай болчихсон их баяртай байгаа хэдий ч амьдрал үнэхээр асуудлаар дүүрэн байна. Жилийн өмнө нэг залуутай танилцсан сайндаж муудаж явсаар 3 сарын өмнө би хүүхэдтэй болчихсон юм. Анх танилцахдаа бид маш муухайгаар танилцсан нэг үгээр хэлбэл би түүний найзтай өмнө нь дотно холбоотой байсан, тэр залууд хайртай дуртай таалагдагтаа биш их ажлын хажуугаар надад амархан учраа олчих сексийн хамтрагч л хэрэгтэй байснаас мөн би тэр л намайг уруу татсан болохоор түүнтэй уулздаг байсан гэж өөрийгөө зөвтгөмөөр байна.

Гол асуудал бол миний хүүхдийн аав намайг болоод хүүхдээ хүлээн зөвшөөрдөггүй анх би их горьддог байлаа намайг хэрвээ уучилж үүнийг мартаж л амьдраад өгвөл би чадах бүхнээрээ тэрнээс ч илүүгээр хичээж амьдрах болно оо гэж мөрөөддөг байсан. Одоо тэгж бодохоо больсоон зүрх үхчихсэн. Бие давхар байтугай жирийн нэгэн сонсоход ч өр өвдөж сэтгэл урагдмаар үгсийн оройжингоо сонссон. Одоо санасан ч тэр л үгсийг бодож санасан сэтгэлээ дарж байна. Гомдмоор залхмаар хаашаа хамаагүй хэн ч намайг мэдэхгүй газарлуу явчихмаар хэцүү өдрүүд сүүлийн гурван сарын турш үргэлжиллээ, урам хугарч хүсэл мөрөөдлүүд минь бүгд солигдчихлоо. Өмнө нь мөрөөдөж, хичээн ажиллаж байсан бүхнийхээ эсрэг зүг рүү ганцаараа алхах болчиххоод л сууж байна.

Захидал бичээд бусадтай ярилцмаар байсан болохоор та бүхэнд асуудлаа тоочиж сууна. Бас нэг талаараа та бүхэн сургамж аваарай. Тухайн үед сайхан байдаг ч сексийн харилцаагаа хэнтэй гэдэг дээрээ их анхаарч байгаарай. Над шиг байдалд олуулаа битгий ороорой. Би уул нь элдэв явдалтай хамаагүй харилцаатай хүн биш л дээ. Хэзээ ч тийм байгаагүй. Секс хийхгүй удвал болохгүй энээ тэрээ гэдэг найз нөхдийн үг болсон болоогүй зөвлөгөө, өөрийгөө аргацаасан үгс бүгд худлаа юм байна. Би жил гаран нэг л хүнтэй харилцаатай байж бараг 1 сараас хойш 2, 3-хан л удаа хүнтэй унтсан зөв зүгээр л байна. Одоо маматай болохоор дахин ядаж 1 жил хийж чадахгүй дээ гэж бодож байна чадахаар л санагдаж байна. Тэгэхээр та бүхэн дэмий зүйлээр шалтаглаад хайран сайхан ирээдүйгээ битгий устгаарай. Би боддог хэрвээ арай өөр нөхцөлд танилцсан бол таалагддаг залуугаараа янхан гэж дуулах өнөөдрийн энэ өрөвдөлтэй байдалд хэзээ ч орохгүй байсан. Хүүхдийг нь гэдсэндээ тээж өдөр бүр хайрлан, явахдаа хүртэл чангадчихвы гэж дөлгөөхөн алхаж байгаа надад хүүхдийнхээ эцгээс янхан гэдэг үг сонсох миний өмнө нь мэдэрч байгаагүй хамгийн муухай мэдрэмж байна. Би харамсаж байна өөртөө, хийсэн бүхэндээ бас түүнтэй учирсан даа.

Гэвч маматай болсондоо хязгааргүй ихээр баярлаж байгаа. Би сайн ажиллаж мөнгө хураая гэж боддог байсан харин мамаасаа болоод ажлаа өнөөдрийг хүртэл хичээн босгосон зүйлээ бүгдийн хаяад хол явах гэж байна. Би хэзээ ч ингэнэ гэж төсөөлж байгаагүй ээ. УБ-д байлаа гээд сэтгэлээр унаж улам ганцаардаж л байна, хөдөө гэртээ харимаар байна. Тэртээ тэргүй их мөнгө олоод яахав дээ өвдөж зовоохгүй хүүхдээ эрүүл саруул байлгавал эрхэм баян санагдана. Тэгээд ч би мөнгөтэй боллоо гээд хүүхэддээ аав, гэр бүл худалдаж авч өгч дийлэх бишдээ эрүүл л хүн болгоё. Хөдөө төрж өсвөл хотод байснаас хавь илүү байх даа. Аавынхан ч санааг зовоохыг хүсэхгүй бас ойрхон байж уулзах санах сэтгэл өөртөө төрүүлэхгүй байх гээд олон сайн зүйл би эндээс явах замаас л харж байна. Хүн хүнсээ аваад ирдэг гэсэн аав дүү дээрээ очно болно доо. Та бүхэнд захидлаа хуваалцана гэсэн сэтгэл онгойгоод сайхан боллоо.

Нэг зүйл их муухай санагдаж байна би үнэхээр тэр янхан нь юм байхдаа. Ер нь янхан гэж ямар хүнийг хэлдэг юм бол? Элдэв муу юм бодож хүүхдээ тавгүйтүүлэхгүй гэж бодож байгаа ч энэ үг их хүнд юмаа. За зөндөө юм бичлээ захидлыг минь уншсанд баярлалаа.

23 Comments

  1. Gerel says:

    Huuhdee turuuldegeeree turuulsen ni deeree… Chamaig yund ch diildeheergui zorilgotoi bolgono. Mash ih huch ugnu.  Emegtei huuhed bval hoid etsegtei bolgono gdg huseheer zuil bish.  Uuruu ohintoi huntei suuh esvel uhaantai, tuluv tuvshin huntei gerleh h3regtei.  Tsaashid ene tuhaigaa ymar ch eregtei hund yrih hereggui,  tsaaduul chini neeh zovlon oilgodog hun bolj sonsoj bsnaa tsaashaa neg ergeed l ya… ma… geel ehlene shuu

  2. man says:

    Amniiha zorgoor uuriinhu gants untsguus harj yrij shuumjildeg humuusiig ymar ih boloove nuguuduh n ch ymar ch undeslelgy uhamsargy helsen ugend itgej ug hiigel yvaad bhiin
    zaluu hun uuriiguu bodson deerde sn erthn sn emchid handaj avhuul dahiad sn hunte uchirna huuhedte bolno ireeduigee ballah hereggy anhnaasa zaluu mundsan bish nzuudiin hoorond uulzdag teneg l bnada

  3. Aash muutai bishee says:

    Setgelgui hunees huuhed olj uuriiguu zovooj bna daa ohin min. Busgui hun hairlagdah gej turdug gedeg. Uhaan suugaad daraa ni eej boloh heregtei baij dee. Huuhdeeree er huniig barij baigaa emegtei ih l uruvdmuur l baidag yum bna lee de

  4. Emegtei says:

    Hi.huuhdee garga geed bga humuus chinii huuhdiig tejeeh uu?bas hoishdoo huuhed zovno.hoid etseg neg bol etseggui huuhed bas neg huniig uzen yadaj usnu.sain emcheer naidvartai yum hiilgeed aldaasaa suraltsaad uuriiguu hugjuuleh heregtei dee.chi uuruu uurtuu ezen bai.

  5. Баагий says:

    эцэггүй хүүхэд төрүүлэх, өсгөх хэцүү дээ бүсгүй минь залуу байдаг ….

    Тэр хүүхэд ч гэсэн эцэггүй нэртэй болно. ирээдүйд нэр хүндгүй л гэсэн үг …. сайн боддоо …

  6. Нээрээ says:

    Дахиад илүү юм донгосмоор санагдлаа. Наад нэр томъёоны утга нь ” үнэ хэлэлцэн явалдах эмэгтэй” гэж Монгол хэлний их тайлбар толь дээр бичсэн байдаг юм. Чи төлбөр авдаг байгаагүй л бол тэгэж хэлэх шалтгаан байхгүй л байнадаг. Харин ч тэгэж хэлүүлдэгийнхээ хариуд чи хэдэн удаа унтсанаа бодож тооцоод төлбөрөө нэхээч. Ер нь бол эмэгтэй хүн суухгүй байлаа ч гэсэн бэлгийн хамтрагч болох хүнээ сайн шинжиж, хүн чанарыг нь шалгаж өөрт хэр хандагийг тандаж байж дараагийн алхмаа хийх ёстой байдаг юм шүү дээ. Одоо нэгэнт өнгөрсн хорвоо болчихсон юм чинь чамд тэг ингэ гэж хэлж чадахгүй юм байна. Ямар өөрийгөө бодоод тэр сайхан бэлгийг устга гэж хуцалтай бишдээ. Чи өөрөө хайрлаад тээж төрүүлээд өсгөвөл огтхон ч алзахгүй.

  7. qqq says:

    manai ehner umnu n minii hamgiin sain gegdej baisan naiztai uulzdag l baisandag. ter naiz maani ih ch gomdoosondoo. sain ohin gedgiig n medej baisan bolohoor bi avaad l suusandag. odoo niileed 8 jil bolj baina. olon ch huuhedtei bolj baina. amidrald yu esiig ter gehevdee. asuudliig yu gej harj baigaagaas chin l buh zuil shaltgaalna. nadad lav asuudal baihgui l sanagdaj bainadag. huuhed huurhuuuun.

  8. Chuka says:

    harin ih uhaantai busgui shig sanagdlaa. hun alddag l horvoo shuu dee! aldlaa geed bur buruu zamaar yavaagui harin ch zuv zamaar yavj baigaa sanagdlaa. huuhed az jargal bolohoos bish asuudal bishee! chi huuhdee saihan toruulsnii daraa ch chamaig geed songood ireh zaluu oldoj l taarna. ger bulee gedeg setgel chin uneheer mundag baina. aav chin duu chin yamar ih bayarlah bol… udahguidee udahgui 2 jiliin daraa gehed l byatshan ur chin tom bolood tanai geriin az jargal n bolood ehlene. aav chin aav n bolood yavahaa medne dee… hunii setgel gedeg aguu shuu! huuhed gargalaa geed buruudsan tuuhiig bi medehgui, harin huuhdee teershaaj buruudsan tuuhiig l medeh um. Udahgui mendleh uree hairaar dutaalgui usguurei.

  9. ... says:

    100% чиний буруу. Эмэгтэй хүн тэнэг бол амьдрал будаа. Тэнэг гэж хэлэхээс өөр үг олдохгүй нь. Эцэг нь хүлээн зөвшөөрөхгүй байхад хүүхдийг нь тээж л байдаг. Хүүхэд нь том сартай болохоор авхуулж чадахгүй дээрээ хүрцэн л юм байналдаа. Ганцаараа хүүхэд өсгөх амархан юм шиг л сэтгэж явна уу? Толгойгоо хаана гээцэн хүүхэн бэ?

  10. Нээрээ says:

    ккк-гийн хэлдэг үнэншдээ. Хүмүүсийн шүтээд үхэх гээд байдаг хүүхнүүд л байдагшдээ. Тэгээд дээр нь мөнгө төгрөг хурааж хуримтлуулаад өөртөө урсгал засвар хийлгэчихнэ. Тэгээд боломжийн нөхөртэй болоод айдгаа авдартаа хийгээд бат араанд нь оруулчихна. За за тэр ч яахав. Хамгийн гол нь найз энэ тэртэй нь харилцаатай байсан ч гэсэн эр хүн хайртай л бол тиймэрхүү юм огт авч хэлэлцдэггүй юм. Өөрийнх нь л болчихвол гар дээрээ өргөөд л явдаг юм. Наад этгээд чинь угаасаа чамд сэтгэлгүй л баагий байна. Хөөрхөн үрээ бодоод гэр лүүгээ буцсан нь зөв. Ээж аав чинь уурлах л байх гэхдээ үрийг чинь мэндлэхээр өөрийн эрхгүй хайлаад урсанадөө.

  11. unshaarai says:

    minii bodloor chi hvvhdee bushuuhan awhuulsan ni deer shvvvv ter zaluuu chamtai suuhgvi shvvv uchir ni hen nztai ni untsan hvntei suuj uuriiguu doromjluulahiig hvseh ym chi odoo mash chuhal shiidwer gargah gj bna herew gargahaar bolwol sain hvvhdiin tejeel heregleeerei uurtuu anhaaaral tawiarai

  12. kkk says:

    yankhan chini goe l khuukhnuud bdagshtee odoo ene manaid miss model geed bga khuukhnuud chini bugdeeree l yankhnuud shuudee
    il dald yavaad bur hongkong singapor makaod ochood yankhanddag yum bnalee……kkk

  13. Ember says:

    Hvmvvs ih hvn chanar muutai boljiino doo.

  14. зочин says:

    Одооны охидууд нэлээд айхтар ул суурьтай бас ухаалаг боловсон өарийгээ авч явах.чадалтай болоод байгаа нь  мэдрэгддэг,чам шиг нь арай л цөахөн дөө,Хайран цаг хугацаа залуу насаа ийм нэг сонин зөвхөн сексдэх маягаар өнгрөөж байсан нь яалтчгүй чиний буруу.Аав дүү нар дээрээ очих зөв л байх,гэхдээ хөөрхий эцэг жирэмсэн ганцаараа ирсэн чамайг хараад яасан сэтгэл зовох бол доо,мэдээж ямарч эцэг эх ийм байдалыг хүсэхгүй.Одоо яахав дээ тэгээд хүүхдээ сайхан өсгөж аав дүү нартаа л сайн охин,эгч болоорой доо.Сексдэхгүй бол үхчихгээд байдаг бол тэгээд янхан.гэх ч багадана.шүү,замбраатай л явсан нь дээр дээ.Жаахан тэнэг юм байна энэ чинь өөрт чинь таарсан зөвөлгөө,хүнд найз нөхөд хавь ойрынхоо ялгаж салгадаг,хаяагаа хэзээч хадардаггүй ухамсар заавал байх ёстой,

  15. boldoo says:

    bi yanhan gej bodohgui baina. tiim l baisan yum bol ter zaluu anhnaasaa yaah gej haritsaand orson yum be? yanhan gej bodoj niildeg baisan hereg uu. ter zaluu yostoi oodgui novsh baina. chi yanhan bish.

  16. zevlev says:

    хөдөөрүүгээ явах шийдвэрт чинь талархья. Бүгд л хотод шигдээд яахын. Үр хүүхдээ цэвэр агаарт ажилсаг сайхан малчин эр болгож өсгө. Нутгийн чинь уул ус түшинэ.

  17. guys says:

    Zochin yu zovlood bnaa huuhdee avahuul gdg chn yu gsn uguu.herev ene emegtei nasan turshdaa urgui boluul yahuu.oopoo neg ch huuhdiin zulai unerleegui emegtei hunii ug bn da .

  18. Zochin says:

    Yamarch bsan yanhan bish ee. Manai emee 13 hvvhed gargaj 4-iig ni endvvlsen gsen. Minii naiz zaluu bgaa yum chin. Shan amidral zaohioj olon shan vr hvvhed gargana gedegt itgeltei bna.

  19. Зул says:

    Миний бодлоор наад залуу чинь угаасаа хоног тооруулэх хун хайж байснаас чамайг хань, эхнэрээ болгое гэж харж яваагуй байна оо. Аль найз, таньдаг хунтэй уерхэж, дотно харьцаатай байсныг мэдсээр байж сууж байгаа хумуусийг хэлэх вэ! Наад залуу чинь зугээр л салах шалтаг хайж байгаа нохор байна. Ар гэр чинь боломжтой бол хуухэдээ гаргасан нь дээрээ. Хунд хун элуудэхгуй ээ. Уулзаж учрсан болгонд дарлуулаад байхааргуй хучтэй эмэгтэй болоорой

  20. Raijin says:

    Ингэж хэлж байгаад уучлалт эхлээд хүсье
    Юунд найдаж горьдож явсан юм дээ бүүр найзтайн дотно харилцаатай байсан байж шүүдээ
    Миний хувьд ч гэсэн олон жил хамт байсан хүн маань хуурсаныг мэдэхэд үнэхээр муухай санагдаж байсан гэхдээ ЯНХАН гэж дуудаагүй учир нь янхан чинь ядаж л амьдрах гэж янз янзын шалтгаанаар тийм зүйл хийж байгаа дур хүслээрээ хийдэг янхан байдаг гэж мэдэхгүй юм байна ямартай завхай хүүхэн янхан 2 ын янхан нь арай нэр хүндтэй шүү миний бодол

  21. Уянга says:

    Юуны түрүүнд Ээж гэх эрхэм алдрыг хүртхээр тэмүүлж яваа чамд баяр хүргэе! Бүх зүйл болоод өнгөрсөн, өнгөрсөн рүү хэн ч буцаж чаддаггүй. Тэгэхээр өөртөө тохоод байгаа бүх буруугаа таягдаад хая. Найзтай нь холбол сүлбээтэй байсныг анх мэдэж л танилцсан юм байгаа биз дээ. Болно бүтнэ гээд хүүхдийг нь тээх шийдвэр хоёулаа гаргасийн байгаа биздээ. Эмэгтэй хүний хамгийн эмзэг нандин, хэвлийдээ бяцхан зүрх цохилуулах, эр нөхрийн хамгийн хэрэгтэй үед нь ингэж ирваатаж байгаа мал хүний хань болохуу? Эрчүүд янхан аваад хэрэгцээгээ хангаад явах байх асуудал, эмэгтэй нь хэрэгцээгээ хангах одоо бузар асуудал уу? Наад чинь өөрөө зандан явсаар чамтай учраа юу.

  22. Zochin says:

    Chi uuriiguu olooogui l ohin bnda. bichseniig chn unshxad. chi yag odoo garaad boss emegte gdeg nomiig olj awj unsh. guiy, uhaantai bai. huuhdee awhuul. yun hund zuwluguu uguh. eruusu untahgu bsn ch hund tiim muu ym bdagguu ym uhamsariin asuudal bdg ym. Er ym unshdaggui hunii vgeer vg hiideg hun bna shu chi. Tgeed bas t1 ymuu huuhde awhuulsan ni naa huuhdedee buyn hiij bgaatai ylgaagui ym bn chinii odoo bgaa bdal bol. iim hunii huuhdiig turuulcheed nasaaaraa zowmoor bgnmu t huuhed bitii unchruulj zowoo chi aygu teneg yumaa. huchirheg emegtei bolmoor bvl amjiltand hurtelee gantsaara yv huchurheg emegteig er hun ynhan gj helj chdahgu chi tgj heluuleh songoltoo uuruu hiisen bn. Zahidlaa bas zegtstei bich.

  23. Asd says:

    Chnii naiztai untaj bgd dra ni chmtai untwl uurt chni ymr sanagdah we?? Jxn zah zambraatai bgach. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.