Би яасан юм болоо?

Би 23 настай эмэгтэй хүнд итгэж чадахаа больсон. Тэр нэг бүсгүй миний хувьд маш үнэтэй хүн байсан бололтой миний араар тавьж намайг хэн ч биш болгож надад маш том хар нүх бий болгочихлоо. Тэрнээс салаад 2 жил болж байгаа ч гэсэн одоо болтол ямар ч эмэгтэй хүнтэй үерхэж дотно байсангүй.

Сүүлийн үед би өөрийгөө ямар нэг өвчтэй болсон юм биш байгаа гэж их боддог боллоо. Эмэгтэй хүнтэй нэг оронд орохоор л тэр нүдэнд харагдаа л сэксийн өрнөл нтр гайхалтай миний бүх зүйл хэвийн байснаа яг эхлэх гэхээр тэр харагдаад бүх зүйл үгүй болчих юм. Би яасан юм болоо?

4 Comments

  1. bold says:

    Хотны ноход хуцжал байдаг жингийн цуваа явжил байдаг. Түүн шиг хүнд жаргал зовлон уйтгар гуниг тохиолдон тэр болгон дээр эмзэглээд зогсоод бодоод шанлаад байхаар яаж амьдрал урагшилах вэ. Зовлон шанлал алдаа хүнд сургамж болдог . ХҮн болгон адилгүй чамайг гомдоох нэг байхад жаргаах 1 байжил байгаа. Аливаа хүнд бүх зүйлээ бүрэн битгий өг. Хэн нэгэнд хэт их итэгвэл дараан тэр өгсөн хэт их шигээ хэт их гомдол ирдэг.

  2. zochin says:

    saihruuldag l gazar shd, ungursunteigee zuuralddag etgeed uragshildaggui yum doo.

  3. Мөнхтуяа says:

    Зүгээр дээ. Чи хэт эмзэглэжээ. Илүү чөлөөтэй байж хүнтэй нээлттэй үерх. Ном уншиж илүү сурч боловсор эерэг бай. Хэсэг хугацааны дараа энэ зүйл юу ч биш ямар утгагүй шаардоагагүй зүйлд шаналсанаа ойлгох болно. Хуурамч хүүхэн хуумгай секс төдийгөөр амьдралыг төсөөлөхөд дэндүү харамсалтай. Өрсөлдөх чадвараа нэмэгдүүл гадагшаа сур аял. Илүү өргөн хар. Амжилт

  4. joy says:

    залуу насанд хаяж хаягдаж л байдаг, 2 жил өөрийгөө ингэж зовоогоод ямар ч их завтайн. чи өөрөө тэрийг мартъя гэж хичээхгүй байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.