Тэгээд би тэр хүнийг зүгээр л мартчих уу?

2474913_157c93bc

Сайн байцгаана уу? Намайг З гэдэг. Би жоохон ч гэсэн сэтгэлээ хөнгөлье гэж бодоод энэ захиаг бичиж байна аа. Би Шведэд амьдардаг юмаа. Энд ирээд багагүй хугацаа өнгөрчээ. Нэг л мэдэхэд 5 жил болж. Найз залуутайгаа үерхээд 2 жил болж байна гэхдээ тэр монголд амьдардаг л даа. 10 жилд хамт сурдаг байсан юм. Тэгээд одоо бараг салсан л даа. Бие холдохоор сэтгэл холдоно гэж үнэн юм билээ. Тэгээд би хичнээн сайн хандаад хандаад нэмэр байхгүй юм байна лээ. Угаасаа тэгээд хол байгаа 2 хүн аль аль нь бие биенээ гэсэн сэтгэлтэй байхгүй бол нэг нь ганцаараа хайрын төлөө тэмцээд юунд ч хүрэхгүй юм байна лээ. Тэгээд нэг л их хайр сэтгэл гээд би сургууль соёлоо хаяад монгол явна гэхээр сэтгэлд багтахгүй юм. Тэгж ингэж явсаар миний сэтгэл ч бас хөрлөө дөө. Ер нь ихэнх салалтын буруутан нь дийлэнхдээ эрэгтэйчүүд байдаг байхаа. Тэгээд би тэр хүнийг хааяа надад хайртай юм байна гэж боддог юм. Тэгээд хааяа үгүй юм шиг санагдаад байдаг юм. Тэгээд л надаас юм гуйх юм захих болохоороо өдөр болгон утсаар яриад л хайртай дуртай болчихдог юм. Тэгээд л би тэгэхэд нь баярлаад л хөөрөөд л. Өөрөөсөөу харамласан мөнгөөрөө юм аваад л явуулдаг. Тэгээд л авсныхаа дараа баярлалаа ч гэж нээх хэлдэггүй юмөө. Тэгээд л таг алга болчихно. Хааяа мэссэнжэрт таараад л. Тэгээд л гуйх болохоороо нээх өдөр болгон мсж бичээд л сайн хүн болчихно. Тэгэхээр надад хайргүй юм шиг санагдаад байдаг юм. Ядуу айлын хүүхэд л дээ. Монголд амьдрал хэцүү гэдгийг би сайн мэднэ. Надаас өөр тэгээд хэлсэн юмыг нь чадлаараа авч өгдөг хүн тэрэнд байхгүй л дээ.

Тэгээд өрөвдөөд байдаг юм. Үнэхээр хайртай юм болохоор хэрэндээ л жаргаах юмсан гэж боддог юм. Ингээд хараад байхад би л нэг эрэгтэй нь юм шиг байдаг юм. Би хайртай хүндээ тусалж байна, тэрнийхээ төлөө энэ бүхнийг хийж байна гэж өөрийгөө урамшуулаад л тэр хүнийг гээд байдаг гэтэл тэр гуйх болохоороо гарч ирээд бусад үед алга болдог. Намайг хэцүү байна гээд хэлэхэд ч гэсэн зүгээрээ ийм юм байдаг юм гээд урмын ганц үг хэлчихгүй өөдгүй. Би тэр хүнээс илүү дутуу юм шаардаггүй байхгүй юу уул нь. Хааяа л зүгээр сэтгэлийн дэм хүсдэг юм тийм ч юм байхгүй. Тэгээд хаячихая гэхээр чадахгүй юм. Надаас өөр тэр хүнийг хайрлаж бурууг нь засаж уучилж эрхлүүлж дэмждэг хүн тэрэнд байхгүй шд. Заримдаа надад би ээж нь юм шиг л санагдаад байдаг юм. Ээждээ эрхэлж байгаа юм шиг л байдаг шд. Тэгээд өөр хүн тэрэнтэй таарвал ядуу зүдүү арчаагүй гуйлгачнаар нь дуудах байхдаа гээд өрөвдөөд байх юмаа. Тэгээд хайрлая гэхээр өөрөө хайр даахгүй юмаа. Яах вэ? Зүгээр л мартчих уу? Эсвэл тэгээд зууралдаад л байж байх уу? Нээх жаргал амсаж амьдраагүй болохоор би л тэр хүнд жаргал эдлүүлэх ёстой юм шиг санагдаад байдаг юм. Тэгээд тэгье гэхээр би өөрөө дэндүү зовоод гомдоод байх юм. Надад тэр хүнийг гэсэн тийм их сэтгэл байхад тэр хүнд намайг гэсэн сэтгэл ер байхгүй юм. Хааяа болохоор байдаг ч юм шиг. Гэхдээ сэтгэл гаргаж болох юман дээр сэтгэл гаргадаггүй юм. Мөнгөгүйгээр хийж болох юм зөндөө байхад надад нэгийг ч хийж өгч байгаагүй ээ миний хийгээд өгөөч гэж гуйж байсан юмнуудаас. Зүгээр сэтгэл л байхад болох юман дээр хүртэл тэгж хандах юм. Тэгэхээр надад хайргүй юм болов уу? Гэхдээ надад хайртай гэж хэлсэн. Би итгэдэг тэгэж хэлэхэд нь. Тэгээд би тэр хүнийг зүгээр л мартчих уу? Надад чин сэтгэлээсээ хэлж зөвлөөрэй!!!

cekc.mn дээр ирсэн захидал

Post to Twitter

Холбоотой нийтлэл алга байна.



Дурын нийтлэл

  • random imageMiwa Oshiro
  • 2752120_fc5e3937Яаж энэ зовлонгоос салж эхнэртэйгээ аз жаргалтай амьдрах уу...
  • 05_regina_105331.jpgЭротик зураг
  • hk_rhl_13_123_409lo_totallycrap_com_800Heidi Klum nude collection
  • 28 Сэтгэгдэл »

    1. +8 Vote -1 Vote +1заяамаа
      Өгүүлсэн нь:

      -аан гээч чи ямар өрөвч нинжин сэтгэлтэй гэнэн тэнэг охин бэ
      -наад мөнгөөр чинь хайртай залуу чинь юу хийж байгаа гээч талх л авч идээгүй нь лав ш дээ.
      -эр хүнийг тэжээж амьдрана гэдэг хамгийн утгагүй
      - НАЙЗ ЗАЛУУ ЧИНЬ ХӨЛ ГАРТАЙ ХЭЛТЭЙ АМТАЙ ЮМ БАЙГААЗ ДЭЭ ажил хийж мөнгө ол гэж хэл наадхаа .бид бүгдээрээ л ядуу амьдарч байна ганц танай хайр чинь биш .өдрийн хоолны мөнгө олох гэж хуруу хумсаа хугалан байгаа энэ оронд хаа тэртээ шведээс юу л байна мөнгө байна гэж явуулдаг чам шиг хайртай байсан бол хэн алдахыг хичээхэв дээ үнэн дүнхүү байна даа чи

      comment-bottom
    2. +10 Vote -1 Vote +1Cracker
      Өгүүлсэн нь:

      Тэнэг хүнийг жаргаана гэвэл өөрөө л зовно. Чи насаараа ээж нь болж явах болно. Би бол сал гэж зөвлөх байна. Хайр нэг хүний жаргал байх ёсгүй.

      comment-bottom
    3. +1 Vote -1 Vote +1bbb
      Өгүүлсэн нь:

      у шаад бсн суулдээ ямар хүний бичлэг билээ эрэгтэй билуу гэж бодогдлоо ш дээ

      comment-bottom
    4. -5 Vote -1 Vote +1Бурхан Багш
      Өгүүлсэн нь:

      (click to show comment)

      comment-bottom
    5. +1 Vote -1 Vote +1NN
      Өгүүлсэн нь:

      хэхэхэ инээдтэй юм. Одооны энэ эрчүүд яачихсан юм бэ, эхнэрээрээ тэжээлгэдэг, найз охиноороо юм авахуулдаг, санхүүгийн дэмжлэг туслалцаа авна ч гэх шиг арчаагаа алдаж байгаа юм байна л даа, Ингээд байхаар Монгол эрчүүдийн орон зайг Хятад Солонгос Гадны эрчүүд эзлэх нь арга ш дээ, би гайгүй найз охидоо хүнээс гуйхгүйгээр болгоод байдаг юм чинь, олон эхнэртэй болох хууль батлаад өгөөч,

      comment-bottom
    6. +2 Vote -1 Vote +1hehehe
      Өгүүлсэн нь:

      ямар тэнэгүүд нь ийм хүнээс хоол горьдсон нохойн гөлөгнүүдтэй нийлчихдэг байна аа аль эсвэл монголын эрчүүд нь бүгд ийм болчихсон юм уу эмээ байг гэхэд ядаж эр нь ингэж яваад байх нь юув дээ.эр эмгүй нэгнээсээ мөнгө харж горьдож явж байна гэхээр энэ улс чинь арчаагаа алдаж байгаам даа

      comment-bottom
    7. -6 Vote -1 Vote +1ooonoo
      Өгүүлсэн нь:

      (click to show comment)

      comment-bottom
    8. Vote -1 Vote +1хонгороо
      Өгүүлсэн нь:

      уучлаарай энэ дээд талын нөхөр яг юу бичих гээд юу биччихвээ айн хаха

      comment-bottom
    9. +2 Vote -1 Vote +1Tuul
      Өгүүлсэн нь:

      Чи наадах залуугаасаа сэтгэлээ татаж аваад салсан н дээр байхаа, зугээр л салчих хун ганцхан л амидарна ш дээ дандаа сэтгэл дундуур амидрах хэцүү дээ

      comment-bottom
    10. +4 Vote -1 Vote +1bayaraa
      Өгүүлсэн нь:

      чи тэр хунээ унхээр жаргаая гэж бодож бгаа юм бол одоо л салсан дээр дээ
      оорийгоо бодсонч тэр хайртай хунээ бодсон ч тэр. хэдий болтол чи тэр хуний хоолийг бэлдэж огох вэ дээ. чамаар хоолоо бэлдүүлсээр бгаад тэр хун чин амидрач чадахаа болино шуу дээ. оороор н ажил хийлгэж монго олуулж сурга тэр н тэр хунд хэрэгтэй бэлэн монго хунд аз жаргал огдоггуй юм харин оорийнхоо хучээр олсон монго хунд аз жаргал авч ирдэг юм чи тэр хунээ хайрлах биш харин ч алж бгаа юм бндаа

      comment-bottom
    11. -10 Vote -1 Vote +1Er hun
      Өгүүлсэн нь:

      (click to show comment)

      comment-bottom
    12. +2 Vote -1 Vote +1ХАЙР
      Өгүүлсэн нь:

      ээ дээ дэмий байх өө. энэ чинь эрчүүдийн заль чи мэдэх үү. мэдэхгүй бол мэдэж ав.

      comment-bottom
    13. +3 Vote -1 Vote +1nisdeg_melkhii
      Өгүүлсэн нь:

      чи тэрнийг хайрлаад л бдаг харин тэр хүн чамайг хайрладаг уу?чиний төлөө чухам юу хийсэн юм бэ?чи яасан харалган хүүхэн бэ?тэрэн залуучууд халхаар л дүүрэн бна даг.чи эсвэл тийм хун тоохооргүй муухай юмуу?чамд нэг айдас бна шд.түүнийгээ алдахгүй гэсэн.тэрнийг юг ни өрөвддөг юм бэ?ингээд тэжээгээд л тэтгээд л бвал нэг л өдөр тэр чинь чамд хэзээ ч дийлдэхгүй томоос том ПАРАЗИТ болж хувирсан бна.тиймээс бүсгүй минь түүнийг мартаад өнгөрсөн бүхнээ ардаа үлдээгээд нэг ёсондоо ‘бөгсөө ардаа үлдээгээд’ аз жаргалтай инээмсэглэл дүүрэн амьдар!!!

      comment-bottom
    14. +2 Vote -1 Vote +1sony
      Өгүүлсэн нь:

      ерөнхийдөө хамаг юмнууд нь тодорхойгүй бичигджээ. 2 биендээ хайртай ч юм уу үгүй ч юм уу, ямар ч байсан нэг нь юм захидаг, захисан зүйлийнхээ хойноос эвтэйхнээр шаргуу шалгаадаг, нөгөөх нь захисан зүйлийг нь явуулдаг, явуулахдаа явуулсан зүйлийнхээ хойноос жаахан харамсангуй байдаг, харамсдаггүй юмаа гэхэд хариуд нь хэдэн манж үг сонсохыг хүсдэг гэсэн иймэрхүү л юм ойлголоо. дээр нь өсөж төрсөн орчин нь өөр өөр бололтой юм. сайд нарын охидууд аршаантын 18-р гудамжинд бэр болох нь юу л бол доо.

      comment-bottom
    15. -2 Vote -1 Vote +1sain bas saihan busgui mini sons
      Өгүүлсэн нь:

      (click to show comment)

      comment-bottom
    16. +1 Vote -1 Vote +1Ani
      Өгүүлсэн нь:

      Шууд сал. Яасан даварцан xар Дурак вээ. Эмэгтэй Xүнээс ичиxгүй юум гуйж яаж чаддаг байнаа. Эрийн нэр гутаасан Муу оронцог л байна даг. Сайнаар бодоод наадаxтайгаа суулаа гэж бодоxод Чи насан туршдаа наад 1 юумаа тэжээж тэтгэx чирч яваx болно. шууд xаяад наанаасаа 1 Юум олж ав. Монголчууд бисгүй дээ л 1 байгаа биздээ. Ой гутчиxлаа.

      comment-bottom
    17. Vote -1 Vote +1tuul
      Өгүүлсэн нь:

      chamd hairgui um bnaa.ooriigoo bod.

      comment-bottom
    18. Vote -1 Vote +1er har
      Өгүүлсэн нь:

      чи тийм л баян тарган юм бол оор дээрээ татаад хамт амидраа ч чадахгыин бол хынийг ядуу гуйлагчинаар битгий дууд чи ч ц
      арай муугийн туйл бололтой

      comment-bottom
    19. Vote -1 Vote +1man
      Өгүүлсэн нь:

      za chinii helseng unshlee naadah chin hudlaa yum ban daa shuud mart

      comment-bottom
    20. Vote -1 Vote +1ах
      Өгүүлсэн нь:

      ядуу мөртлөө зальтай айн ийм хүн хол явахгүйл дээ гэж

      comment-bottom
    21. Vote -1 Vote +1mongolhun
      Өгүүлсэн нь:

      Тэнэг минь хүнийг өрөвдөж амьдарна гэж байдаггүй юм.
      Илүүдээ гарсан мөнгөө хадгалж,хамгаал.Ядарч зүдрэх цаг зайлшгүй ирдэг үед тэр “үнэгүй”мөнгө чинь хэрэг болно мангараа,яасан илүүдээ гарсан мөнгөтэй тэнэг хүүхэн бэ

      comment-bottom
    22. Vote -1 Vote +1ee
      Өгүүлсэн нь:

      Наад хүнээ хаяаа. Чамд ямар ч хайргүй юм байна. Худлаа юм гуйхын тулд л хайртай гэж хэлсэн байхгүй юу даа. Чи яасан ч гэнэн юм бэ дээ

      comment-bottom
    23. Vote -1 Vote +1saihnaa
      Өгүүлсэн нь:

      би солонгост амидардаг.миний найз залуу 12 сард баригдаж ябаад одоо 2лаа мсжээр утсаар яриж бгаа ч гэсэн яг хэрэгтэй едээ хайрлаад байгаам шиг санагддаг,монго энэ тэр гд бараг хайртай гэж худлаа байдаг байхоо

      comment-bottom
    24. Vote -1 Vote +1molly_bbb@yahoo.com
      Өгүүлсэн нь:

      харин тиймээ их хэтсвв юмаа. би бас чамтай адил гантсаараа нутгаасаа гарсаан одоо 7сар болж б.на.бид 2 уул ни 4 жил хамт амидарсан юмаа. ийм хурдан нам.г мартана бараг нам.г хурдан яваасай гэж хүлээж б.сан юм шигээ.муухай юмоо.хүний газар сэтгэлээр л унчих гээд хэтсвв б.х юмаа.би ю ч хүсээгүи сэтгэлийн дэм л хэрэгтэй б.хад гантс ч аятайхан үг хэлчүхгүи гомдоор б.даг юмаа.би тэхдээ салий малий гэж бодохгүи б.гаа ягаад ч юм үнэнтүй эвлэрч чадахгүй л б.на.хэр удаан ингэж явхаа мэддэггүйээ… надтай майлээр хвсвэл харитсаарай миний майл

      comment-bottom
    25. Vote -1 Vote +1gunjee
      Өгүүлсэн нь:

      sain uu chamd l gej helehed ci yagaad ter huniig uruvduh gej yasan gej chi ter hund jargal edluuleh gej zugeer l ter huniig haya chamaig ternees ch sain saihan hun hairlana chinii huseed bgaa setgeliindemiig ter hun chamaar guilgalguigeer chamd ugnu itgeerei chamaig saihan ireedui huleej bgaa amidraliin chin zam suu shig tsagaan shuluun dardan baig

      comment-bottom
    26. Vote -1 Vote +1geegii
      Өгүүлсэн нь:

      дэмий залуу байна чи зовно чамд xань болоxгуй xун бна эртxэн сал одоо ингэж байгаам чин xамт амидраад чи л тоглоом нь болно

      comment-bottom
    27. Vote -1 Vote +1tus
      Өгүүлсэн нь:

      шал утгагуй бичсэн зохиол байна.

      comment-bottom
    28. Vote -1 Vote +1ariunaa
      Өгүүлсэн нь:

      хэхэ монгол эрчүүд ихэнх н ийм ш дэ та нар мэднэ биз дэ чамд зовлоход наадахаасаа хурдан сал наадах чинэ зугээр л шимэгч хорхой бна иймэрхүү юмнууд зондоо л бдаг юм тэд нар чинэ юу ч гэж худлаа хэлж чадах амитад бхгуй юу хурдан сал сэтгэлээ салгаж ав за чи тэр хуний нудэнд яамагт ээж шиг н юумуу эгч шиг н ñ харагдах болно хэн ч хэзээ ч ээжтэйгээ эгчтэйгээ унтахийг хусэхгүй биз дэ тэрэнтэй л адил за

      comment-bottom

    Сэтгэгдэл бичих