Би амьдралдаа тийм гоё зүйлийг одоохондоо мэдэрч үзээгүй л явна

Сайн байцгаана уу? Би өөртөө тулгарсан, бас дотроо үргэлж бодож шаналж явдаг нэгэн нууцхан сэдвийн талаар асууж, зөвлөгөө авах гэсэн юм.

Манай нөхөр бид хоёр секс хийхээр хамгийн удаандаа л 5-6 минут болох юм. Тэгээд л маш хурдан тавьчихдаг. Намайг ямар ч сэрэл хөдөлж, юу ч мэдэрч амжаагүй байхад л бүх зүйл дуусчихсан байдаг болохоор үнэхээр сэтгэл дундуур хоцрох үе олон байна.

Үүнээс болоод би дотроо их боддог боллоо. Энэ яг юундаа байдаг юм бол? Манай нөхрийн чалх муу байгаагийн шинж үү, эсвэл миний бие эрхтэн хэтэрхий бариун байгаагаас болоод тэр хурдан тавиад байна уу?

Эмэгтэй хүмүүс секс хийж дур тавих үнэхээр гоё, хамгийн дээд зэргийн таашаал байдаг гэж ярихыг зөндөө сонссон. Гэвч би амьдралдаа тийм гоё зүйлийг одоохондоо мэдэрч үзээгүй л явна. Надад зөвлөгөө өгөөч, яг яах ёстой вэ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.