Монгол эр хүн

50412814

Би жирийн л нэг Монгол эр хүн. Эр хүн эр хүнийхээ тухай бичээд үзэхэд болохгүй юм байхгүй биз гэж бодно. Магтах ч гэсэнгүй, муулах ч гэсэнгүй. Уг нь Монгол эрчүүдийн тухай гоёчлон бичье гэвэл зөндөө л юм бий байх.

Монгол эр хүний гадаад нийтлэг төрхийг тоймлон хэлбэл, тэд бардам, юмыг амарчлах дуртай, бусдын доор орохыг хүсдэггүй, омогшуу улс. Сэтгэл дотроо юу болж байгаагаа тэр бүр ил гаргаад байдаггүй дорнын зан ч тэднийх. Юм болгонд уучлаарай, баярлалаа гээд бөхөлзөөд байдаггүй ч баярлаж, гомдохын торгон мэдрэмжийг саруул ухаандаа тунгааж, хожмын зам мөрөө хэрхэн залахаа хэнээр ч заалгахгүй.

Хамгийн гайхалтай сайхан гэж хэлж болох чанар нь тэд өөрийгөө бусдын төлөө зориулахад бэлэн байж чаддаг. Манай нэг нэртэй сэтгүүлч бүсгүй Монгол эрчүүдээ сэтгэлийн нандин боловсролтой улс хэмээн бичсэн байсныг санаж байна. Ийм л торгон мэдрэмжтэй, ухаан цэлмэг бүсгүйчүүдээс мэндэлж, хүмүүний урт түүхийн хос түүчээг хамтдаа атгалцаж ирсэн Монгол эр хүн яав ч дорой байх учиргүй юм.

Эдүгээ цагт биднийг элдвээр хэлэх болжээ. Хүлээнээ хүлээнэ. Бидэнд болохгүй байгаа зүйл зөндөө бий. Эрчүүдийн дунд архи дарс, авилга хээл хахууль, зугаа цэнгэл, орчлонгийн хөнгөн явдалд автах задарсан нэг хэсэг байхад ар гэрээ ч хайхардаггүй, ажил хийж ч чаддагүй залхуу арчаагүй ядарсан нэг хэсэг ч байна. Эрчүүдээ гоочлох, харийнхнаас дорд үзэх, боловсрол мэдлэггүй байна хэмээн дорой үзэх хандлага нийгэмд ил далд, их багаар ажиглагдах боллоо. Төрийн хэргээ олигтой аваад явчихгүй байгаа харчуудыг харсаар залхсан бүсгүйчүүд маань улс гэр, үр хүүхдүүдийнхээ хойчийн сайн сайхны төлөө бүсээ чангалан тэмцэж, төр төвхнүүлэх ажилд идэвхийлэн оролцож эхэлснийг буруутгах зүйл ердөө ч байхгүй. Тэд чадна л даа. Яагаад гэвэл тэд баатрыг төрүүлж ирсэн, бас өөрсдөө ч Мандухай хатан шигээ баатарлаг байж ирсэн улс.

Эрчүүд маань ч үүнийг дэмжих нь гарцаагүй. Цагаан дарь эх, Янжинлхам гээд тахиж шүтэх бурхан нь хүртэл бүсгүй дүртэй байдаг Монгол эр хүн ээжийгээ хайрлах, бүсгүй хүнийг дээдлэх нандин өв, хүмүүжилтэй хүмүүс. Тэд бол эхнэрээ гахайгаар худалдаж авдаг отог омгийн хүмүүс биш, бүсгүй хүнийг өөрөөсөө өөр хүнийг эгцэлж харахгүй хайраар шагнаж, насан туршид нь харанхуй хар гивлүүрийн цаана цагддаг нь ч биш, бүсгүй хүнийг зөвхөн өөртөө зориулагдсан гэж үздэг дорнын түгээмэл ёсыг дагадаг хуучныг баримтлагчид ч биш, эсвэл бүсгүй хүнийг нэр төр, зэрэг зиндааны минь илэрхийлэл гэж ханддаг өрнийн харчуул ч биш. Тэд бол огт өөр хүмүүс.

Уулын мод урттай богинотой гэхчээр саар зүйл байсан ч эрдэмтэй боловсролтой, ажилсаг хичээнгүй, бүтээлч хүмүүс Монгол эрчүүдийн дотор алийг тэр гэх билээ. Зөвхөн улс орондоо төдийгүй дэлхийд гайхагдсан эрчүүд ч энүүхэн гурван сая хүрэхтэй үгүйтэй хүний дунд хангалттай олон байгаа. Ний нуугүй хэлэхэд эрчүүддээ хандаж байгаа нийгмийн хандлагаа эргэж харах хэрэгтэй. Монгол хүний дундаж наслалтыг өндөрсөж байгаа хэмээн манай улс төрчид дэгс ярьж, дэврүүн тоо харуулах нь олон байдаг ч бодит байдал дээр эрчүүд 60 гарч наслах нь ховор боллоо. 60 нас гэдэг хөгжингүй орнуудад харж байхад ид л амьдралынхаа ноён оргилд хүрч, хийж бүтээх хүсэл, тэмүүлэл нь унтрах байтугай улам л бадарч явдаг нас шиг харагддаг.

Бас бидний үеийн хүмүүс юмыг хэт өнгөц арилжааны нүдээр харах болсноос Монгол эрчүүд маань нэг л болхи, бүдүүн хадуун, чадвар мэдлэг муутайгаар төсөөлөгдөх нийгмийн сэтгэл зүйн имиж бүрдэж эхэлж байгаа юм болов уу гэж бодогддог. Би гадаад хүнтэй л сууна гэх охидууд хаа сайгүй л тааралддаг шүү дээ. Хүний амьдралын утга учир, аз жаргалын нууц нь сайхан сэтгэл, хайр энэрэл, бие биеээ гэх халуун дулаан уур амьсгалд байдаг. Магадгүй хөгжингүй гүрнүүдийн иргэд өөрсдийгөө яагаад зовж амьдарч байгаа гэж дийлэнх нь боддог, бас аз жаргал гэгч зүйлийн эрэлд насан туршдаа хатсан ч учрыг нь ололгүй өнгөрдөг, тэнд маш олон хүмүүс юугаар ч дутаагүй хэрнээ гүн стресс дунд амьдардаг зэрэг нь энэ сэжмээс л хамаарч байгаа байх. Харин болж байгаа бүхнээ бусадтай харамгүй хуваалцаж, болохгүй байгаа бүхэнд өөрийгөө буруутган дотогшоогоо нурж, бусдад өр зөөлөн хандаж, хань ижил гэр бүлдээ бүхнээ зориулж, ямар ч ачааг үүрэх сэтгэлийн нандин бөгөөд дотоод халуун сэтгэлтэй улсыг би Монгол эрчүүд гэж хэлнэ. Тэдний энэ чанар дэлхийд ховор үлдсэн.

Л.Баярдалай
Нийслэл таймс

Post to Twitter

Холбоотой нийтлэл:

  1. Сайхан Монгол бүсгүйчүүд ба “Монгол цус”
  2. Сингапурт сурч байгаа Монгол оюутнууд порно кинонд тоглож, гадаадын сайтуудаар монгол порно 45 доллараар зарагдаж байна
  3. Монгол бүсгүйчүүдээ Монгол Эрчүүд бид л өмөөрнө шүү дээ
  4. Худалч эрчүүдээс болж монгол цусны эцэггүй хүүхэд төрүүлснээс…
  5. Цагаан зээр, Монгол бүсгүй хоёр эх нутагтаа эзэн болно
  6. МОНГОЛ бүсгүйчүүдээ МОНГОЛ Эрчүүд БИД л өмөөрнө ШҮҮ ДЭЭ
  7. Монгол эрчүүд хамгийн муухай нь уу?
  8. Монгол цус монгол угсаа гээд монгол хүнтэй суусан нь дээр үү?
  9. МОНГОЛ ОХИД МАТЕРИАЛЛАГ ЗҮЙЛ ОЛОХДОО БИЕ ЭРХТЭНЭЭ АШИГЛАСААР Л …
  10. Сайхан Монгол эр хүнд би хайртай



Дурын нийтлэл

  • random imageXөгшрөөд ганцаар үлдэхийн цагт энэ бардам зан минь хэвээр үлдэх болов уу?
  • 85823515Монгол бүсгүй юунд амиа хорлов...
  • Valance_Holly_109_totallycrap_com_800Holly Valance looks hot
  • 90284464Ямар амьдралыг би хүснэ вэ?
  • 26 Сэтгэгдэл »

    1. +4 Vote -1 Vote +1ХАЙР
      Өгүүлсэн нь:

      Би МОНГОЛ эр хүнд хайртай…
      Би МОНГОЛ эрчүүдэд хайртай.
      Би МОНГОЛ нэрэндээ хайртай.
      Би МОНГОЛ аав ээжээс төрсөн.
      Би МОНГОЛ хүн гэж хэлдэг ээ.

      Монголийн минь төр амгалан байх болтугай.
      Өсөж төрсөн УЛААНБААТАРАА санаад байхиймаа.

      comment-bottom
    2. Vote -1 Vote +1BILGEE
      Өгүүлсэн нь:

      UNEN UNEN

      comment-bottom
    3. -9 Vote -1 Vote +1Xongorzul
      Өгүүлсэн нь:

      (click to show comment)

      comment-bottom
    4. +5 Vote -1 Vote +1жирийн бүсгүй
      Өгүүлсэн нь:

      Сайхан инээмсэглэн хоймроо дүүргээд
      Саатсан нэгэнтэй энгүүн ярилцаад
      Санасан бодсонд нь сэв үгүй
      Сэтгэлээр баян Монгол эрийн хээгүй занд би дуртай
      Ухаалаг харцаар сэтгэл дулаацуулж
      Уужуу үгээр зүрх уярааж
      Хал үзэн хатуужаад хайр татан ханхайх
      Халх Монгол эрийн тэнүүн ухаанд би дуртай
      Хөөрхөн үрээ энгэртээ тоглуулж
      Хүүхэн зүрхийг догдлуулан булгиулдаг
      Хүний дээд эрийн тэнгэр
      Халх Монгол эр чамд би хайртай

      comment-bottom
    5. +4 Vote -1 Vote +1ХАЙР
      Өгүүлсэн нь:

      Дэндvv их хайртайдаа Чамтай би ханилахгvй

      Дэндүү их хайртайдаа
      Чамтай би ханилахгүй
      Дэргэд чинь өнгөө гээж
      Дээлэнд чинь нулимсаа шингээхгүй
      Унаж боссон амьдралд
      Уусан байхыг чинь харахгүй
      Уруулд чинь духаа наагаад
      Учирлаж гуйхгүй

      Дэндүү хайртайдаа
      Чамтай би ханилахгүй
      Хардахын зовлон эдлүүлж
      Хажууд чинь би гоёхгүй
      Зовлон жаргалын сүүдэрт
      Зогдор чинь буухыг үзэхгүй
      Өвөрт чинь гандаж
      Өөрийг чинь элээхгүй

      Дэндүү хайртайдаа
      Чамтай би ханилахгүй
      Зүс сайханд хууртаж
      Зүрхээ эмтлэхийг чинь мэдэхгүй
      өнчрөлийн гашуунд сэтгэлээ үйн
      Өр чинь сэмрэхийг тэвчихгүй
      Өтлөхийн үнэнд гүйцэгдсэн
      Өндрөөс унахдаа өвдөхийг чинь мэдэхгүй

      Дэндүү хайртайдаа
      Чамтай би ханилахгүй ээ

      comment-bottom
    6. -4 Vote -1 Vote +1Kazah
      Өгүүлсэн нь:

      (click to show comment)

      comment-bottom
    7. -4 Vote -1 Vote +1auau
      Өгүүлсэн нь:

      (click to show comment)

      comment-bottom
    8. +2 Vote -1 Vote +1Монгол
      Өгүүлсэн нь:

      Маш сайхан нийтлэл байна. Монгол эрчүүдийн талаар үнэн үг хэлэх хүн ховор болж. Гэр бүлээ сайхан авч яваа олон аавын хүү монголд бий.
      Хонгорзул шиг дурак охидууд бөгсөө худалдаад эрлийз хурлийз хүүхдүүдээ төрүүлээд өөрийг нь цэвэрхэн худалдаж идэж чадах эр янхнуудынхаа доор хэвтэж байвал таарна.

      comment-bottom
    9. +4 Vote -1 Vote +1Хулан
      Өгүүлсэн нь:

      Монгол эрчүүд сайн бас сайхан байж магадгүй. Хээгүй гүдэсхэн хэндээ ч нэгэн зангаараа байсан байж магадгүй. Эх орныхоо төлөө цусаа урсган тэмцсэн хүчирхэг эрчүүдээ хүндлэн биширнэм. Харин одоо олиг муутай, янхан зантай, арчаагүй аминчхан, бүдүүлэг болхи, атаархуу хорон адгийн муу муухай бүхний анхдагч болчихоод байна. Амжилт нэр алдрын дээдэд гарч яваад даруу байж чадаагүй Давгадоржоос жишээг харж болно. Хувийн жөтөөнөөс болж түүний нэрийг арлын оронд улам доош нь хийж эх орон нэгтэнээ өмгөөлөх үг унагаж чадаагүй Батбаяраас адгийн муу эрийн шинжийг бүүр илүү харж болно. Эх орон ард түмнийхээ эрх ашиг сайхан сайхныг хувийн сонирхлоосоо доош тавьж идэх уух луйвардахыг урьтал болгодог язайсан гахай шиг улс төрчдөөс Монгол эр хүний мөсийг бас харж болно. Архи ууж хөлчүүрээд ээж аав эхнэр хүүхдээ тамлах адгийн муу эр хүнийг аль ч газраас харж болно. Харийн оронд сурах мэдэхийг эрмэлзсэн зарим нь эх орондоо хувь нэмрээ оруулахаар эргэж очих үнэнч сэтгэлээр дутна. Бие биендээ итгэж нэгэн үзүүрт сэтгэлээр нэгдэж чадах хамтын сэтгэлээр тэд сохорно. Гудамжид хог шүлс нус цэрээ хаяхгүй өнгөрчих соёл дутна. Орон сууцанд амьдрагч зарим нь хөршөө хүндлэх нийгэмшсэн сэтгэлгээгээр дутна. Хүн хүнээ хүндлэх сэтгэлээр дутна. Энэ бүгд эрчүүдийн буруу. Яагаад гэвэл эмэгтэйчүүд бид хүссэн хүсээгүй та нарын мөрөөр гишгэдэг. Та нар ийм болохоор бид харийн эрсийг сонгодог. Гэхдээ би үүнийг зөвтгөх гэж байгаа юм биш. Үнэнийг хэлж байна.

      comment-bottom
    10. +5 Vote -1 Vote +1xongorzul
      Өгүүлсэн нь:

      -Deer minii amidaa odoo yu yu geed bainaa ohidoo ch geh shig, end ohid ordogdui yum, saak sexy huuhnuud,eejuud ordiin-chi ter huurhun.mn-ruugee yav

      -Bi hanagar saihan mongol ersiin tseejind jargaj hevtsen huuheen

      -ersiin gej bichie hudlaa 1han zaluugiin ovort hevtsen ch gej ongontohgui ee hoo

      comment-bottom
    11. Vote -1 Vote +1ajiglagch
      Өгүүлсэн нь:

      хуланд чи битгий монгол эрсийн нэрийг гутаа худал угийг мянга хэлбэл унэн болдог юм,чамайг багаасчин янхан гэж дуудсаар бгаад чи янхан болцон бгаатай адилханшдээ,муулаад л байвал муу болдог юм бодвол чи гадаад хүнтэй суусан хуншиг бн,бусдийгаа битгий уруу тат

      comment-bottom
    12. Vote -1 Vote +1Dalai
      Өгүүлсэн нь:

      Тиймээ Монгол эрчүүд бид буруу юм эсийг хийхэв!
      Тэхдээ Биеэ отож мөрөөдөлд амидардаг бүсгүй та хаана бнаа гээд өөрөөсөө нэг асуудаа!
      Байгаадаа ханамжгуй бэлнийг мөрөөдсөн бүсгүй та хаана бнаа гээд өөрөөсөө нэг асуудаа!
      Хуний мөнгөнд шунаж бие өгдөг бүсгүй та хаана бнаа гээд өөрөөсөө нэг асуудаа!
      Хэт хийсвэр сэтгэж тэнгэрт дуралдаг бүсгүй та хаана бнаа гээд өөрөөсөө нэг асуудаа!
      Монгол эрчүүд бид халтар, онгироо, уудагч дайнд нирвэгдүүлэж дажин самуунд автуулаагуйэ за! Өмхий самхайч өлсөглөн тарчилгаанд автуулаагуйэ за!!!!! Тэр дээр бгаа Хонгорзул Xулан ауау та хэд хэтэрхи их санаж биеэ бодсон өөдгүй авгай нар за!!!! Монгол эр хүнийг монгол эмэгтэй л авч явдаг болхоос та хэд шиг хувалзнууд бишээ за!!!! Монгол эр хүн шиг эмэгтэйгээ хүндэлж эхийн эрхт ёстой газар ховор шүү за!!!!

      comment-bottom
    13. +2 Vote -1 Vote +1Dalai
      Өгүүлсэн нь:

      Эцэг өвгөд ирээдүйдээ хүүтэй болохгуй юм шиг! Ганц гоё нийтлэлийг муухай коммэнтаар булаад. Бидэнд биш юмаа гэхэд Аав өвөөдөө зөв юм бичиж болийшд

      comment-bottom
    14. +4 Vote -1 Vote +1beegii
      Өгүүлсэн нь:

      Hulaan, nadad chi yoroosoo taalagdsangui, uul n zaaval taalagdah albagui l dee, gehdee chi urt gezegtei uhaan boginotoi, esvel bur yamar ch gezeggui bas yamarch uhaangui negen shig sanagdlaa, erchuud l bol erchuud gedeg chin yu gesen ugiin, bidniig bugdiig n zugeer copydtson bj taarah uu, teguul bi chamd ingej helii, huuhnuud l bol huuhnuud, gadaa bie ee uneleed yavj bgaa huuhen bol chi, yagaad gevel huuhnuud bol huuhnuud. za ene ch yahav, chinii boginohon uhaanaar setgesen bodol bj.

      za yahav chi ter 76g muulj bolno oo, bi chamtai niilj bgaad tsug muulsan ch chadna. aa harin ih avarga Dagvadorj ntriig muulaad yah gesiin, chamaig yu ch hiij amjaagui, zugeer computeriin ard suuj bh hoorond chin Mongol gedeg neriig, Mongol gedeg huchiig asia dayar, yalanguya buhel buten yapon dayar medruulcheed bn shd, yadin hun hiisenee hiicheed zodog tailahad,..

      za ter yahav, tanai horsh ailiin erchuud chamaig zovoogood bgamu, shono doloor orilj charlaad avgai huuhdee zodood bn uu, za yahav tegj l baig, chi manai gadaa nuugeed er, tegeed chinii bodol chin oorchlogdoh bolno.

      gudamjaar shulsee hayag huligaantaad bn uu, tegvel tedniig dagaj yavaad duuraigaad bgaa savsaganasan ohiduudiig yu gemeer bn, huuhnuud l bol huuhnuud, tegehleer chi bas tiim gesen ug uuu..

      joohon bodoltoi ym bichij bai, naad uhaanaa sain hogjuul, etsest n helehed hun bur adilgui, uuliin mod urttai boginotoi bdiin.

      hervee muulii gevel emegteichuud ta nariig ch bas adilhan muulj chadna shdee, gehdee bi tegdeg n bish, tiim bolohoor l chi nadad taalagdsangui

      comment-bottom
    15. +1 Vote -1 Vote +1Хаос
      Өгүүлсэн нь:

      Сайн эртэй учирсан нь магтана, муутай учирсан нь муулна. Тиймээс хэн юу гэж бичсэнийг уншвал ямар эртэй учирсаныг нь мэдэж болно ш дээ! Би лав дуучин Долгорын дуулдаг Эр хүн та дуунд дуртай.

      comment-bottom
    16. +1 Vote -1 Vote +1sukhee
      Өгүүлсэн нь:

      би энэ хонгорзулийг овоо шудрага дориун юм бичдэг баагий бн гэж боддог байсан дчин юу гээд бн аа.амаа мэдэж дарваагаараа чи хэнийиг юнд уриалаад бнаа шал усан толгойтой хонгио чээжтэй новш бн ш дэ

      comment-bottom
    17. +2 Vote -1 Vote +1жирийн бүсгүй
      Өгүүлсэн нь:

      Би та нарт нэгэн түүх хэлж өгье. Монголын дайчид яагаад хүчирхэг, ухаалаг, дайчин, эх оронч байж чадаж байгааг судлуулахаар манай улс руу нэгэн улсын хаан туршуул явуулсан юмсанжээ. Тэр туршуул 5 жил монгол улсын өнцөг булан бүрт очиж амьдран сайн мууг бүгдийг нь олж мэдээд нутагтаа ирж хаандаа бараалхжээ. За хаан минь, монгол дайчин эр бүрийн ард ухаан төгс хатан байна. Тэр хатан хүү гарвал чи хаан болно гэж сургаж хүмүүжүүлж өсгөдөг юм байна. Энэ улс гүрэн чиний улс, энэ бол чиний эх орон, энэ ард түмэн чиний ард түмэн гэдэг үзлийг төрсөн цаг мөчөөс нь эхлэн тархинд нь шингээж өгдөг юм байна. Тэр хүү өсөж том болох тусмаа эх орноо гэсэн сэтгэлтэй өсдөг бөгөөд тэр сэтгэлээрээ эх нутгаа хамгаалж тэмцэхээр дийлэгдэшгүй байдаг юм байна. Хэрэв охин гарвал чи том болоод хатан болно гэж сургадаг юм байна. Охин хүүхдэд төрсөн цагаас нь хүүгээ хэрхэн хааны зэрэгт, охиноо хэрхэн хатны зэрэгт хүмүүжүүлэхийг сургадаг юм байна. Тиймээс бид нэг монгол хааныг алахад цаана нь айл бүрт монгол хаан шинээр мэндэлж өсч хүмүүжиж байдаг юм байна. Ийм учир юу ч үгүй хоосон айлын хүүхэд ч өөрийн гэсэн эх орон, өмгөөлөх ард түмэнтэйгээ мэдэж өсдөг учир өөрийгөө хаан хэмээн сэтгэж толгой өөдрөг бардам алхдаг юм байна гэсэн юм гэдэг. Энэ түүх та нарт нэгийг бодогдуулж омогшуулах биз ээ. Нэгнийгээ битгий муу үгээр доромжил. Чи монгол эр хүн, монгол бүсгүй үр. Бид нэг эх оронтой, өмгөөлөх ард түмэнтэй. Дотроо битгий хагаралд. Дургүйцэх сэтгэлээ зөв үгээр илэрхийл. Яагаад гэвэл чи хаан, хатан хүн гэдэгээ бүү март. Тиймээс тэр зиндаанд сэтгэж, үгээ бодож ярь гэмээр байна. Муу үг хэлсэнээр сайн үйл болохгүй.

      comment-bottom
    18. +2 Vote -1 Vote +1monda
      Өгүүлсэн нь:

      sukhee чи аль хонгорзулыг хэлээд байнаа?энд 2 хонгорзул байна.
      сайхан монгол эр,миний сайхан хань шиг эрчүүд зөндөө бий.миний хувьд тэр сайхан эр хүнийг олоод учирсан азтай бүсгүй.сайхан монгол эрчүүддээ баярын мэнд чинь стгэлээсээ хүргэж байна.

      comment-bottom
    19. Vote -1 Vote +1balla
      Өгүүлсэн нь:

      Жирийн бусгуйн уг унээн. Та нар муудалцахаа болио. Баярийн мэнд хургэе. Жирийн бусгуйд- сайхан зуйл бичсэнд баярлалаа.

      comment-bottom
    20. Vote -1 Vote +1baysaa
      Өгүүлсэн нь:

      Энд зарим нэг тэнэг охидууд мангартаж байнаа. Над шиг залуутай учирч узээгүй бололтой. Нийтлэлийн хувид дажгуй сайхан бичжээ. Би эхнэртэйгээ ханилаад 6-н жил болж бна араар н тавиж узсэнгүй охидууд хуухнууд энд тэндээс одох л юм . Эхнэрээ жаргалтай байгааг харах шиг сайхан юм бхгуй юм.

      comment-bottom
    21. Vote -1 Vote +1idiot
      Өгүүлсэн нь:

      унэн нийтлэл байна, дэмжиж байна. харин энд сэтгэгдэл бичсэн хүмүүсүүд худлаа хоосон магтаал хэлсэн ум биш үү. МОНГОЛЫН залуучууд засрах цаг болжээ, угуй бол тэр худлаа эцэг өвгөд, эх оронч энэ тэр чинь 50 жилийн дотор устан шүү. наад 76 чинь ихэнх нь эр хүйстэй биз дээ. улаанбаатраас бусад газар нутгаа хараач, урьд зуг чинь али хэдийн хужаагийн газар болчихсон шүү, битгий худлаа цээжээ цохио,

      comment-bottom
    22. Vote -1 Vote +1Huslen
      Өгүүлсэн нь:

      Hulangiin zow. Mongoliin diilenh erchuul bugd tiim

      comment-bottom
    23. Vote -1 Vote +1ma
      Өгүүлсэн нь:

      bi halhiin saihan busguin haraag bulaaj hairiig tatsan mongol er hun dee gej hichneen taniig emegteichuud muulj b.san ch heregtei ued eh oron duudsan tsagt ehner huuhed eej egch unasan nutag ugaasan usniihaa toloo bas hen negen ul tanih mongol emegtein toloo zevseg barin tsereg bolj amia ch ul hairlah erchuuddee hovguuddee bayriin mend

      comment-bottom
    24. +2 Vote -1 Vote +1baldag
      Өгүүлсэн нь:

      өндөг шиг өөгүй хүн байхгүй тээ адил эр эм гэж талцахаа больцгооё Бид чинь МОНГОЛ шүү дээ

      comment-bottom
    25. Vote -1 Vote +1he he
      Өгүүлсэн нь:

      Эхийн цагаан сүү нь үгүй ч Эцгийн халуун хайр нь байдаг Эр цэргийн албанд мордоогүй ч Эх орноо гэсэн сэтгэл нь байдаг Нулимс гаргам ширүүн үгтэй ч Нуугдмал сэтгэл нь дэндүү уян Зангидаж атгасан гар хатуу ч Зүрхэндээ тэд дэндүү өрөвчхөн Өдөөд ирэх дайсны өөдөөс Өрсөөд давших нь МОНГОЛ Эрчүүд Өөрийн гэсэн эх орон, эмэгтэйчүүдээ Цээжээрээ хамгаалах МОНГОЛ Эрчүүд Зэвсэгт хүчний яруу алдарт 89 жилийн ойн баярын мэнд хүргэе !!!!!!!

      comment-bottom
    26. Vote -1 Vote +1Нараа
      Өгүүлсэн нь:

      Л.Баярдалайд, нийтлэлийг чинь уншлаа. ……ямар ч ачааг үүрэх, нандин бөгөөд халуун сэтгэл чинь байгаа нь үнэн л бол ганцхан олддог хүний нандин бөгөөд эргэж буцдаггүй энэ амьдралд энэ бүхэн биелэх л учиртай. Эр хүн чи, энэ нийтлэлийг бичсэн чи яг ийм л байх ёстой. Ийм байж чадсан уу, үгүй юу гэдгээ эргээд нэг хараарай. Эс чадсан гэж чамд бодогдох аваас Миний МОНГОЛЫН эрчүүд өөрчлөгдөх болсон бус уу.

      comment-bottom

    Сэтгэгдэл бичих