Хайр дурлалд азтай байя гэвэл…

200550654-0011.jpgХэрвээ та ганц бие яваад байхыг хүсэхгүй байгаа бол эргэн тойронд чинь буй зүйлс хос хосоороо байх ёстой. Фэнг Шүгийн үндсэн соёмбо хүртэл эр, эм /янг, инь /энерги байдаг. Фэнг Шүд аливаа хос зүйлийг бэлгэнд авах, бэлэглэх, гэр орондоо тавих нь ээлтэй гэж үздэг. Жишээ нь хоёр хос нугас залуу хосын хайр дурлал, аз жаргалыг бэлгэддэг. Энэ нь хэзээ ч дангаараа, эсвэл гурвуулаа байдаггүй. Хайр дурлалын өөр нэг бэлгэ тэмдэг бол хос эрвээхэй , мөн хос загас, мөн хоёр хөлийн мөр юм. үүнийг бурхан буддагийн хөлийн мөр гэж үздэг. Хосоороо байх эд зүйлс танд хайр дурлал авчирна. Хос мандарин нугаснууд залуу хосын хайр дурлалыг тэтгэх бөгөөд инь болон янь бөмбөлөг нь эр эм хоёрын хоорондын нэгдлийг бэлэгддэг.

Зөвхөн ивээл байрлалд суу
Бид хаана хаашаа толгойгоо чиглүүлж сууж байгаагаас шалтгаалан орчин тойронд хувийн куа дугаартай хобоотойгоор сайн муу Фэнг Шү үүсгэж байдаг. Наад зах нь та телевизээр үг хэллээ гэхэд ямар байрлалаар сууснаас чинь шалтгаалж , үзэгчдэд сайн, эсвэл муухан сэтгэгдэл төрүүлнэ. Найз нөхөдтэйгээ ярьж суухдаа эсвэл гэрээ хэлэлцээр хийх, ууж идэхэд хүртэл зөв байрлал маш чухал ач холбогдолтой.гэдгийг байнга санаарай.Ажлын болон гэр оронд ширээ сандлыг зөв байрлуулснаар таны ажил төрөл , сэтгэл санаа өөдрөг байх болно.Ивээлтэй зүгээ мэдэхгүй олон хүнд би луужин авч явахыг зөвлөдөг.Ширээ сандлыг хөдөлгөх боломжгүй байлаа ч биеэ ивээлтэй зүг рүү хандуулж сууж хэвших хэрэгтэй .Ярилцлага хурал цуглаан шалгалтанд та бусдыг дагуулж , өөрийгөө хүлээн зөвшөөрүүлье гэж бодож байгаа л бол зөв байрлалын тухай энэ зарчмыг хэвшил болгоорой. Та ажил хэрэгч уулзалтан дээр өөрийн ээлтэй зүгт суухыг хичээ. Хэрвээ ингэх боломжгүй бол та сайн зүг рүүгээ биеэ хандуулж сууж болно.

Хаашаа харж унтах вэ?
Хэрээ та сонголт хийж болохоор хэд хэдэн унтлагын өрөөтэй бол өөрт хамгийн ивээлтэй байрлалд буй унтлагын өрөөг сонгож ав. Энэ боломжгүй бол аль болох зөв зүг рүү толгойгоо хандуулж унтах хэрэгтэй .үүний тулд ороо эргүүлсэн ч болно шүү дээ. Хамгийн гол нь таныг унтаж байхад таны ивээлтэй зүгээс зөв эрчим хүч орж ирж байх ёстой юм.

Та ороо өөрийн ээлтэй зүг рүү харуулж тавихдаа дараах зүйлсийг шийдэх хэрэгтэй.

• Та яг гэрлийн дор биш байх
• Хурц ирмэг рүү харж унтхааргүй байх
• Таны хөл үүд рүү чиглээгүй байх
• Та толгой эсвэл хөлөө жорлон луу харуулаагүй байх
• Таны орны толгой цонхны чанх дор байрлаагүй байх

Та толгойгоо өөрийн ээлтэй зүг рүү харуулж унтахаар тооцож ороо байрлуулхыг хичээ.Мөн хөлөө хаалга руу харуулахгүй , бусад муу Фэнг Шүгийн нөлөөнд өртөхгүйгээр байрлуулах.

Үхсэн цэцэгийг хаяж бай
Зочдын өрөөнд амьд, шинэхэн цэцэгс тавих маш сайн, орчин тойрондоо гэрэл гэгээ авчирч байдаг. Хэдий тийм ч цэцгийн тухайд бид хэдэн зүйл мэдээд авчихад илүүдэхгүй. Савтай баглаа цэцэгсээс үхэж, гандсан, муудсаныг нь даруй авч хаяж бай.

Хатаасан цэцэгс цуглуулах хоббитой хүмүүст энэхүү үнэт баялаг нь сайн сайхныг авчрахгүй. Тиймээс хиймэл цэцэг ч бас олиггүй зүйл биш юм. Цаашилбал унтлагын өрөөнд байгаа цэцэг хэзээ ч зөв Фэнг Шүг үүсгэдэггүй. Савтай цэцэг зөчдын буюу гал тогооны өрөөнд байх ёстой. Унтлагын өрөөнд байгаа амьд цэцгийн ялгаруулж буй энерги зөв ч дэндүү их хөдөлгөөнтэй тул тайван унтаж амрахад саад болдог. Гэхдээ эмнэлэгт өвчтэй байгаа хүнийг эргэхдээ амьд цэцэг авч очиход буруудах зүйлгүй.

2 Comments

  1. Pussy says:

    FEng shv jih shig. Shal shaatsan t1 hujaa nusnuudiin mongo oloh gj yadsan arga. CHaawaas. Mongolchuud min ene t1 feng shv d ni bitii itgeerei. fuck u mother fucking pussy lips. [china]

  2. Gerek says:

    en bvhen tgeed hair setgeltei ymar holboo bnaa? esdoosoo ch oilgosongvi. shal demii huudas dvvren yum unshchihlaa gj…reklam surtalchilgaagaa oor gazar bairluulbal yasiin?!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.