Сайн байцгаана уу? Надад нэг тийм үнэхээр сонин харилцаатай залуу байгаад байх юм. Учир нь юу вэ гэхээр, надтай уулздаг залуу бүтэн 1 сар, 2 сар, магадгүй 3 сараар ч хамаагүй хөдөө ажилд явчихдаг. Тэгээд л гэнэт гараад ирнэ, алга байх хугацаандаа надтай ерөөсөө холбоо барьдаггүй.
Хамгийн гол нь ирэхээр нь би эмэгтэй хүний хувиар өөрт тохиолдсон зовлон жаргал, асуудлаа ярих гэж хичээхэд ерөөсөө тоож сонсдоггүй. Намайг юм яриад эхлэнгүүт л худлаа унтаж байгаа дүр үзүүлнэ. Ирээд зүгээр л надтай секс хийнэ, маргааш нь ямар ч холбоо байхгүй, залгаад авахгүй, мессеж бичээд хариу өгөхгүй таг болно. Тэгж байгаад л хэсэг хугацааны дараа гэнэт ажил дээр ирчихсэн зогсож байна.
Ирэхээр нь би “Чи намайг тоодоггүй, би ийм харилцаа хүсэхгүй байна” гэж өөрийнхөө бодлыг хэлээд ч нэмэргүй, ойлгосон ч ойлгоогүй юм шиг л царайлна. Хамт байхдаа бол хөлсөө гартал секс хийнэ, тэр үедээ их сайхан зантай. Тэгээд л явлаа гэж хэлээд дахиад л холбоо тасарна. Би өөрт нь “Чамаас өөр хүн надад байхгүй, чи яг ямар харилцаа хүсээд байгаа юм бэ? Хөдөө байхдаа өөр хүнтэй унтсан уу?” гэхээр заримдаа “унтсан”, заримдаа “унтаагүй, гэхдээ чамайг гүйцэхгүй, чи л надад хамгийн их таашаал өгдөг, миний хүсэмжит охин” гээд дандаа секс ярина.
Би өөрт нь “Надад ганцхан секс биш, чи бүтнээрээ, өөрийн биеэрээ хэрэгтэй байна. Надтай ийм байж чадахгүй бол хоёулаа холбоогоо таслая” гэхээр “Чи миний эмэгтэй, би дандаа чам дээр ирж байх болно” гэх юм. Ийм хүнийг яг яаж өөрийн болгох вэ? Миний сэтгэл тэр хүнд дэндүү гүнзгий татагдчихаад, хүлээсээр байгаад бүр галзуурах олон шаналж байна. Надад зөвлөөч.
2 Comments
Malaas salaach
Ger bul,, ehnertei l hun bhgui yu