Уучлаарай, Баярлалаа, Баяртай, Хайртай шүү!!!!

4020721-lg.jpgХэдэн жилийн өмнө дөнгөж Монголдоо очичихоод л, найз нөхөдтэйгээ уулзаагүй удсан хүн би, бүх л найзтайгаа уулзаж бас ч үгүй бүгд цугласныг тэмдэглэж шоудахаар хотын төвийн томоохон шөнийн клубыг зорисон билээ. Би гэдэг хүн Монголд л очихоор шоуддаг зантай, нэг бодолын энэ асуудал залуучууд биднээс ч шалтгаалдаггүй байх аа. Улаанбаатар маань хэдийн олон хөлийн газар ч гэсэн залуу хүн цагаа зөв боловсон өнгөрөөх газар тун дутмаг байдагаас тэр биз дээ гэж хэлээд өөрийгөө жаахан өмөөрчихдөг юм уу даа. За тэгээд шоу ид дундаа орж залуу хүмүүс болсон хойно нэг нэгнийгээ аль гайгүй харагдсан бүсгүйчүүд рүү түлхэж нэр, утас, хаягийг нь олж ирэх дээр мөрий тавьцгаана даа. Эсрэг ширээн дээр суусан хэдэн бүсгүйчүүдийг харсан манай залуучууд нүдэнд тод харагдсан нэгэн бүсгүйн нэр хаяг утасыг олж ирэх дээр намайгаа ятгав аа, би ч бас зүгээр суусангүй хүний дор орохгүйн тулд босоод явлаа. Нэлээн ихэмсэг байрын бүсгүй өөдөөс – өө чи бас юу чив дээ гэсэн байртай харж байна шүү, би ч яахав хүнийг муухай харж байхад ямар адилхан муухай харалтай биш чадах ядахаараа тонгойгоод -Сайн байна уу? гэсэн чинь тэр бүсгүй – Сайн гэж хагас дутуу хэлчихээд нээх тоосон шинж алга аа, би ч гандан буурахгүй -Чамтай танилцаж болох уу? гэсэн чинь нэр усаа хэлээд гайгүй танилцаж байна аа, за тэгээд нөгөө гар бариад бугуй барина гэдэг нь болж, манай ширээн дээр очоод манай найзуудтай хамт суух уу гэсэн чинь илт дургүйцэж байна шүү, шууд л үгүй ээ гээд халгаасангүй би ч яахав хэргээ хийсэн хүн тэдний ширээнээс босохдоо – Төвөг удсан бол намайг уучлаарай, сайхан танилцлаа, оройг сайхан өнгрүүлээрэй, гэж хэлээд босоод явав. Төд удалгүй тэр бүсгүй манай ширээн дээр хүрч ирээд өөрөө миний хажууд ирээд суудаг байгаа, би ч гайхаж манай хэдэн нөхөд бас учирыг үл ойлгож ядан тэрүүхэн тэндээ танилцах ажил өрнөж эхлэв. За тэгээд намайг тоохгүй хэг ёг хийгээд байсан бүсгүй яагаад над дээр хүрээд ирсэнийг асуухад. Манай залуучууд бүдүүлэг ш дээ, танилцахгүй гэхээр танилцая гэж дайрдаг, хамт суухгүй гэхээр хамт сууж идэж ууяа, унтаж хэвтье гээд нойтон хамуу шиг салж өгдөггүй шөнөжингөө дагаад бүр зарим нь бар цэнгээний газар тарсаны дараа гэр оронд хүртэл дагаад ирэхийг нь яана, санаа зовмоор, харин чи боловсон нь аргагүй салах ёс гүйцэтгээд явхад чинь хараад нэг л алдмааргүй санагдаад гэж хэлэхэд нь надад нэг л сонин санагдаж билээ. Гэвч тэр бүсгүй тамхи татдаг байсан тул би ч зугтаагаад л таарсан даа.

Нээрэн ажаад байх нь аа манай залуус охидыг “үгүй” гээд байх тусам нь араас нь зуурч чангааж бас эргүүлж яваад байх бололтой, тэр бүсгүйчүүд нэлээн төвөгшөөж зарим нэг нь зугтааж мөн тэр тооны хэсэг нь арга залинд нь автаж байгаа бололтой. Нөгөө хүнийг сайхан хүндлэх, хүнтэй сайхан харьцах ёс суртахуун манай залуучуудын хаагуур нь яваад өнгөрчихөв өө? Нэг л цээжээ дэлдсэн Чингисын хөвгүүд гэвч ачир дээрээ хүнд “оройг сайхан өнгрүүлээрэй” гээд хэлчих чадвар байхгүй байна гэж үү? Би хувьдаа хүн буруу ч бай зөв ч бай, Баярлалаа, уучлаарай, сайхан амраарай, хайртай шүү гэдэг үгсийг хэлж сурах хэрэгтэй гэж боддог манай бүсгүйчүүд ч гэсэн хүний сэтгэлийн гүнээс гарч буй магтаал хүндэтгэлийг зөвөөр хүлээн авч сурах хэрэгтэй болов уу?

Нэгэн удаа, танил бүсгүйдээ -Чи өнөөдөр хөөрхөн харагдаж байна шүү, гэсэн чинь өөдөөс илт уурлаад эхэлдэг юм даа, би бүр гайхаад юу болоод уурлаад эхэлэв ээ гэсэн чинь -Чи өнөөдөр намайг хөөрхөн харагдлаа гэнэ, өчигдөр уржигдаж ямар харагдаж байсан юм, муухай шулам шиг харагдаж байсан юм уу гэж уурладаг юм даа. Мөн нэг удаа, бас л танидаг бүсгүйдээ, өнөөдөр чи дажгүй харагдаж байна ( ямар нэгэн хувцасных нь талаар бас магтсан байх аа) тэгсэн тэр бүсгүй өөдөөс шууд, Битгий хошигруулаад бай гэдэг юм даа. Сонин л санагдаж байсан хүн өөрийг нь магтаж байхад манайхаас бусад газар бол “Баярлалаа” л гэж хэлмээр.

Хүн хайран дунд, сайн сайхан үгс сонсож өсөх хэрэгтэй л гэж би хувьдаа боддог. АНУ-д ирсэн ихэнх бүсгүйчүүд эндхийн залуучуудад дорхоноо л толгой нь эргэдэг ганцхан шалтгаан нь зүгээр л нэг найз гэх залуу, -Чи сайхан харагдаж байна, чи хөөрхөн, эсвэл чи үнэхээр сайн ажилладаг шүү гэх мэт урмын үгсийг зай завсаргүй урсгадаг энэ байдалд дасал дадал болоогүй манай бүсгүйчүүдэд тэрхүү харь залуугийн сайхан үгс сэтгэлд нь сайхан санагдаж бүсгүй хүн болсон хойно дорхоноо дасаад зарим нэг нь хайрлаж дурлачихдаг биз дээ. Мөн хүнийг тэврэнэ гэдэг сэтгэлийн нэгэн том илрэл юм уу даа. АНУ-д бол зүгээр л мэнд мэдээд л тэврэлддэг гэтэл Монголд хамгийн дотны найз минь хүртэл гар барьдаг гэж бодохоор, нэг л тийм хөндий харьцаа хүмүүсийн харилцааны соёлд хэвшмэл болчихсон мэт. Ерөнхийдөө залуучууддаа хэлэхэд, бүсгүй хүнийг хайрлаж байгаарай, зөв сайхан урмын үгэээр үргэлж сэтгэлийг нь мялааж байгаарай, ” Бурмаар өсөгхөөр урмаар тэтгэ” гэдэг үг хүртэл байдаг шүү дээ. Бүсгүйчүүддээ хэлэхэд хүн чамайг магтан хэлсэн энгийн сайхан магтаалын үгийг хэтэрхий буруугаар битгий тусгаж авч байгаарай, хүн сүүлд нь өөр хэн нэгэнийг магтаж чаддаггүй болчихдог юм шүү мөн тамхи битгий татаж байгаарай, хичнээн сайхан бүгүй байлаа ч тамхи зүүсэн бүсгүй хүн үгээр хэлэхийн аргагүй муухай харагддаг шүү.

Төгсгөлд нь бүх залуучууддаа хэлэхэд чиний зөв ч бай буруу ч бай, Уучлаарай, Баярлалаа, Баяртай, Хайртай шүү гэдэг энгийн атлаа үнэ цэнэтэй үгсийг хэлж сурах хэрэгтэй л гэж зөвлөмөөр байна.

нийтлэлийг tumlee.blog.banjig.net – с

19 Comments

  1. GG@yahoo.com says:

    Үнэн2, эхнэрийн дүү охинтой удаан таараагүй байж байгаад нэг тааралдаад сайн уу, өө ямар хөөрхөн болсын гээд тэвэрсэн чинь нэг гараараа тэвэрснээ нөгөө гар нь шууд эрхтэн базаж байдаг шүү. Тэгснээ чихэн дээр хэнд ч хэлэхгүй ч гэх шиг. Өөрийг нь яана гэж бодсым бол.

  2. hej hej says:

    нээрээ яг үнэн.бид чин хээгүй гэсэндээ магтаал сонсож чаддаггүй хүмүүс юмуу даа.намайг хүн магтаад байхаар би нүүр хийх газаргүй болчихдогийн.тэр хэрээрээ би хүнд тэр болгон магтаал.н урмийн үг хэлдэггүй гэх үү дээ.эр нь баруунд зүгээр эмэгтэй ч бай эрэгтэй ч бай тэврэлдэж мэндэлдэг.маанай монголд нөхөртэй хүүхэн нэг эрэгтэй найзтайгаа тэврэлдэж мэндэлж байх.г харах юм бол янхан банзал болох байлгүй.бидний сэтгэхүй ийм л болохоор тэр.харин биэндээ урмийн үг хэлж байх хэрэгтэй үгээр хинийг алж, амьдруулж ч болдог хүчтэй шүү дээ…….

  3. tomoo says:

    үнэн үг хэлжээ.манайхан эр эмгүй бүгд соёлгүй.бүдүүлэг аливаа зүйлийг аймаар хүндээр хүлээж авдаг.эр нь эмийгээ,эм нь эрийгээ үзэн ядсан л хүмүүс байх юм.заримдаа ч гутармаар шүү.

  4. busgui says:

    Manaihan chin collective tuluvshiltei niigem shuu dee. tiimees ard tumni setgelzuin ontslog ch gesn uur shde. Sursan yumiig suraar boohgui zhu de. Ayndaa surna sh da. chinii heldeg zuv l duu. Gehde ta mongold usuugui hun shig bitgi ingej aliatairai. aimaar gaihsan gechihje bas. yund n gaihah ve de. iim l humuus hu de. Odoo uurchlugduj l baiga. Bas neg yum helehed tanhi tatah esehee bid nar uursdu medne. ene bol bidnii erh, Harin huuhed turuuleheesee neg jiliin umnu boliod. eruul huuhed gargaj baival bolooshde.

  5. 123 says:

    yutai unen ug wee

  6. lons says:

    bi ch gesendee mgl .d ochood taxi-gaar yavj hurguulchiheed bayarlalaa axaa geed buutal jolooch ah yundaa bayarlasiin chi gejuu neeree ih sonin shuu

  7. teatime says:

    setgegdel bichsen mongolchuudiin ygnees l bydyyleg gedeg n haragdah yum daa. niitlel unshlaa oilgoloo uurt heregtei zyilee av, tegeed heregtei yed n heregleed surchih za yu. aimar heryylchee ……….

  8. saihan says:

    une helsen shuu, thanks

  9. Hi says:

    MANAI ERCHUUD GOYO UNETEI MASHIN UNAJ, SAIHAN HUVTSAS UMSSUN HERNEE HARITSAANI SOYOL, YOS ZUI GEJ BAIHGUI BOLSON BNA LEE DEE.
    NEG IH TOM BIE TOOSON, IH ZANTAI, HUN PANAALDAH GESEN HOOSON TOLGOINUUD.

  10. tseegii says:

    vnen zob niitlel bna.manai zaluus udahgvi cham shig bolno gedegt itgeltei bna. zaluusaa amjilt!!!

  11. mika says:

    tiimee, zinda zindagaaraa l bh daa, bi huvidaa naiz huuhnuudteigee hazar hazartaa unsej mendchildeg, er naizuudtaigaa saihan tevreldej mendchildeg, naiz zaluutaigaa uruul deeree unsej mendchildeg
    harin comliment -iin huvid saiin saihan ugsiig sonsood urgelj taalamjtaigaar bayarlalaa gej heldeg, margaash ni dahiad timm ug sonsohiin tuld hicheedeg. iim l bn daa, mngliinhoo saihan zaluust good lucccccck

  12. emma says:

    surah heregtei shdee.

  13. amuk says:

    Ter tevreldej mendchilehiig ch manaihan arai surahgui baihaa. Zovhon Mongol ch bish Aziinhanaas yer n tegj mendeldeg uls baidgiin boluu. uuchlaarai, bayartai, bayarlalaa hairtai, goy haragdaj bn gedeg vgiig minii ergen toinii hvmvvs dandaa l heregledeg shd. Manai mongol zaluuchuud shig shudarga erchvvd ter gadaadad chin baidaggui l yum bailgui
    .

  14. uvuu says:

    , Уучлаарай, Баярлалаа, Баяртай, Хайртай шүү edgeer ygs mongol ug mun uu?

  15. Sunday Glamour says:

    Tamhi tatdag eregtei xvn saixan haragddag ymu? Gender-n yalga gargah gd bnu zalu chin.Tamhi tatdag bolhor ni bolitsn genv?yamr ochvhen tarhitai zalu we ter bvhel bvten xvnig timhen zviler dvgnej baidag. Bvr tsashlad ene chin xvni xuwin xereg tatah tatahgvig ta arai shidehgvi baiha./bi tatdaggvi/ bayrla uchlarai gj heledch soyoltoi bolchkui bha.Ug hvni gerin hvmvjil tsashlad udam garal vvsel hvnd nololdog.

  16. irmuune says:

    ghdee gzar gzriin soyol oor shde,mongol iimerhvv zvil arai dasal bloogvi blhoor heterhii eyeldeg met,as hondii ch yum shg stgegdel torvvldeg gj bi huwida bddg.usiis uuwal yaosiig ni dagana gdg bha.zarim hvmvvs tm vgsiig heleh heterhii nyalun gj vzeh bii,tged ch ter bnga heleed bh durgvi bdag,mdeej shan vgs sonsoh saihan,tn blhoor zarim hvmvvs vvniighvleej awahd bln bdag,tdnii bdloor ene bl engiin bh yostoi shan zvil.tm hvmvvsiin neg ni chi,bas bi gsn bgtah yum shg bna.

  17. Gankhuu says:

    Gadaadad bol thank you gedgiin gene lee

    Mongold bol aliishuu pizda mini l gedgii shd gege

  18. zulaa says:

    uneheer unen ug bayarlalaa chamd neeree zaluusaa ene hedhen ugiig yagaad helj bolohgui gej tiim bizdee ZA ZALUUSAA AMJILT

  19. Constanten says:

    Unen zuiliig uguilsen saikhan niitlel bna. Iimerkhuu zuileer mongoliinhoo zaluuchuudad oyunii khurungu oruulalt khiij baival talarkhaad barakhgui ni de. Bayarlalaa zaluusaa.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.