Өөртөө итгэлтэй эрчvvд!

Эрчvvд хоорондоо сексийн амьдралынхаа тухай ховорхон ярилцдаг. Сексийн тухай тэдний ихэнх яриа бие биендээ сайрхсан шинжтэй байдаг учраас тэдэнд сексийн асуудал байдаг эсэхийг ойлгоход хэцvv. Vнэндээ бол нилээд их асуудал байдаг юм байна.

Жижигхэн, гэхдээ хэлбэрийн хувьд төгс

Бараг эрэгтэй хvн бvр өөрийгөө бусдаас богинохон, хэтэрхий жижигхэн бэлэг эрхтэнтэй гэж боддог байна. Америкийн нэг сэтгvvлийн явуулсан судалгаагаар авъяас билэгтэй ихэнх хvмvvс бэлэг эрхтнийхээ хэмжээнээс болоод сексийн чадвартаа эргэлздэгийг тогтоожээ. Эрчvvд бусдын бэлэг эрхтнийг ихэвчлэн сэрэл нь хөдлөөгvй байхад хардаг гэнэ. Сэрэл хөдөлсөн vедээ бэлэг эрхтний хэмжээ жирийн vеэс их ялгаатай байдаг байна. Ийм хvмvvс “жижигхэн бэлэг эрхтэн сэрэл хөдөлсөн vедээ томоосоо илvv томорч бараг адилхан хэмжээтэй болдог”-ыг секс судлагч У.Мастерс, В.Джонсон нар тогтоосныг мэдэхгvй байж болох юм.

Эрэгтэй хvний бэлэг эрхтэн тухайн хvний сэтгэл санааны байдал, агаарын хэм өөрчлөгдөхөөс хамааран янз бvрийн нөхцөлд өөр өөр хэмжээтэй болдог байна. Даарч хөрснөөс, хvйтэн уснаас, маш их ядарснаас болж бэлэг эрхтний хэмжээ тvр зуур агшин, жижгэрч болдог.

Зарим эрчvvд, эмэгтэй хvний ханамж авах тvвшин, дур тавилтын тоо эрэгтэйнхээ бэлэг эрхтний хэмжээнээс шууд хамаардаг гэдэгт итгэлтэй байдаг. Үнэндээ бол ихэнх эмэгтэйчvvд өвтгөх, гэмтэл учруулах вий хэмээн том бэлэг эрхтэнтэй эрчvvдээс айдаг байна.

Өөрийгөө хэтэрхий жижигхэн бэлэг эрхтэнтэй гэж vздэг нууц амрагтаа хэрхэн туслах вэ?

Нэгд, тvvнийг том болгохыг хичээх хэрэгтэй. Секс судлагч Майкл Кастлман танд дараах аргыг санал болгож байна. Халаагуураа асаагаад өрөөнийхөө хэмийг нэм. Орондоо орохын өмнө халуун усанд орохыг эрэгтэйдээ санал болго. Ингэснээр гөлгөр булчингийн эд эс сулран, сэтгэл санаа нь тайвшрана.

Хоёрт хэрвээ тvvний бэлэг эрхтэн vнэхээр дундаж хэмжээнээс жижигхэн байгаад энэ тухай танаас асуувал vнэнийг нь хэлээрэй. Эс бөгөөс тэр танд хэзээ ч итгэхээ болино хэмээн “Эрчvvд ба секс” номын зохиолч, сэтгэл судлаач Берни Зильбергельд анхааруулж байна. Хэдийгээр тvvний бэлэг эрхтэн том биш ч гэсэн та дандаа таашаал авч чаддаг гэдгээ хэлж болох юм. Мөн энийгээ нотлох арга олоорой. Та энэ өдрийг тэсэн ядан хvлээсэн биз дээ, тийм vv?

Хэтэрхий хурдан гэж ямар хугацааг хэлэх вэ?

Бие бялдрын онцлогоосоо хамаарч хурдан дур тавих нь дөч хvрээгvй эрчvvдэд хамгийн тvгээмэл байдаг сексийн асуудал юм. Эр хvн залуу байх тусмаа хурдан тавьдаг. Хурьцал vйлдэх ер нь хэдий хугацаанд vргэлжлэх ёстой вэ? гэсэн асуултанд 1 минутаас 1/2 цаг vргэлжилдэг гэж секс судлагч С.Хайт хариулжээ. Ингэхлээр хэтэрхий хурдан гэж ямар хугацааг хэлэх вэ?

Альфред Кинси 40-50 насны эрчvvдийн дунд судалгаа явуулан тэдний 78 хувь нь 2 минутанд дур тавьдаг болохыг тогтоожээ. Энэ бол хэвийн хугацаа юм байна.

Үнэндээ бол хурдан тавьдаг эрчvvд цөөхөн байдаг ажээ.

Тэд энгэр зөрvvлэхээсээ өмнө, эсхvл дөнгөж эхлэнгvvтээ тавьдаг. Тухайн эмэгтэйтэй анх удаа учирч байгаа, эсхvл удаан хугацаанд бэлгийн харьцаанд ороогvй тохиолдолд эрчvvд ихэвчлэн хурдан дур тавьдгийг бас харгалзан vзэх хэрэгтэй. Сексийн иймэрхvv асуудлыг шийдэхэд хамгийн амархан. Хvн бvр өөрийгөө хянаж чаддаг. Хэрвээ та дур тавих гээд байгаагаа мэдэрвэл хэмнэлээ удаашруулан, анхаарлаа өөр зvйлд хандуулахыг хичээгээрэй.

Жишээлбэл, дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолтонд хэн гоол оруулсныг санаарай.

Эмэгтэй нь бас тvvнд тусалж болно. Эрхтнээ vтрээний угт тултал оруулан буцаан гаргах хөдөлгөөнөө өөрчлөн тойрог хөдөлгөөнд шилжихийг эрэгтэйдээ санал болгож болно. Энэ нь эрэгтэйн дур тавилтыг удаашруулна. Тvvнчлэн хэмнэлээ удаашруулах буюу байрлалаа өөрчилж болно. “Эмэгтэй нь дээр” байрлалд эрэгтэйнх нь сэрэл буурдаг учраас дур тавихаа хянах боломж олгодог.

Хөвчрөлийн жинхэнэ дайснууд

Бэлгийн сулрал нь “сексийн аваргуудад” ч тохиолддог байна. Олон тооны санал асуулгын тоо баримтаас харахад эрчvvдийн 2/3 нь заримдаа бэлэг эрхтнээ хөвчрөхгvй байгааг мэдэрдэг байна. Гэхдээ хэрвээ өнөөг хvртэл ийм явдал тохиолдоогvй бол хэзээ нэгэн цагт ийм өдөр ирэх болно гэж тэд бvгдээрээ айдаг байна. Ихэвчлэн тухайн эмэгтэйтэй анх удаа хавьтахад асуудал vvсдэг ажээ. Энэ vед эрчvvдийн толгойд ,,Минийх хөвчрөх болов уу? Би энийг тавиулж чадах болов уу? Өмнөх нууц амрагуудаас нь илvv байж чадах болов уу? гэсэн асуулт эргэлдэж байдаг. Ийнхvv санаа зовох нь таны хөвчрөлтийн жинхэнэ дайсан байдаг байна.

Эрчvvдийн өөр нэг дайсан нь архи, хар тамхи (vvнд зарим нэг эм хамаарна. Жишээ нь, цусны даралт бууруулах, тvvнчлэн зарим нэг нойрны эмнvvд), тааламжгvй явдлууд, стресс байдаг. Нас ахих тусам эрчvvдийн бэлэг эрхтэн хөвчрөхөд илvv их хугацаа шаардагдах болно гэдгийг бас санах хэрэгтэй. Эмэгтэй нь тусалж болно. Өөрийнхөө сексийн чадварт тун их итгэлтэй учраас ,,чийдэнгийн бvрхvvл,, дээр ч хурьцал vйлдэж чадна гэх эрчvvд байдаг байна. Эрчvvд энгэр зөрvvлэхэд хэдийд ч бэлэн байдаг гэсэн эмэгтэйчvvдийн бодолд иймэрхvv эрчvvд нийцдэг.

Үнэндээ бол судалгаанд хамрагдсан эрчvvдийн 3/4 нь ажил ихтэй vед, эсхvл гэр орны уур амьсгал тааламжгvй vед хvvхнvvдийг огт сонирхдоггvй гэж ярьжээ. Тэднийг ийм vед нь өөрийгөө хайхрахгvй байна гэж хvvхнvvд гомдоллох хэрэггvй юм байна.

Өглөөгvvр энгэр зөрvvлвэл дээр. Эрчvvдийн цусан дахь тестостероны тvвшин хоногийн цагаас хамааран өөрчлөгдөж байдаг бөгөөд өглөөгvvр хамгийн өндөр (оройн цагаас 40 хувь илvv) байдаг байна.

Бэлгийн чадавхиа хэрхэн хадгалах вэ

Насан өндөр болтолоо бэлгийн чадавхитай байхыг хvсдэггvй эр хvн байдаг гэж vv? Анаагахын эртний номнуудаас би нэг бус удаа ахимаг насны эрчvvдэд бэлэг эрхтнээ хөвчрvvлэхэд болон тэдний хурьцал vйлдэх хугацааг сунгах эмч нарын санал болгосон жорыг уншиж байсан юм. Үvнд тахианы шинэ өндөг аваад өндөгний шар, цагаан хоёрыг ялгана. Хурьцал vйлдэхээс 5-10 минутын өмнө бэлэг эрхтэндээ өндөгний шарыг нимгэн тvрхэнэ. 1-2 минутын дараа, өндөгний шараа хатсаны дараа дээрээс нь өндөгний цагаанаа нимгэн тvрхэнэ.

Удалгvй таны бэлэг эрхтэн дээд цэгтээ хvртэл хөвчирч, vргэлжлэх хугацаа нь нилээд уртасна. Энэ нь бэлэг эрхтний цусан хангамж сайжирч, бэлэг эрхтний толгойн мэдрэмж тодорхой хэмжээгээр нэмэгдсэний ачаар ийм vр дvнд хvрдэг байна.

Туршилтаар энэ арга ихэнх хvмvvст их vр дvнтэй байсан нь тогтоогджээ. Хамгийн гол нь өндөгний шар, цагаан хоёрыг их хэмжээгээр тvрхвэл таны санаа ямар ч vр дvнд хvрэхгvй шvv. Тvvнчлэн танд санал болгож буй энэ арга хvний биед ямар ч хор нөлөөгvй гэдгийг бас хэлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.