Өөрийн секси байдлаа мэдрэх аргууд

Өнөөгийн стресстэй нийгэмд эмэгтэй хүн өөрийгөө дур, булаам эмэгтэйлэг байлгахад тийм ч хялбар бус болсон. Иймд өөрийн секси дүр төрхийг хадгалахыг хүсвэл дараах аргуудыг мэдэж аваад өөртөө хэрэгжүүлээрэй. Юуны түрүүнд:

Фитнесээр хичээллэ

Фитнесээр хичээллэхийн тулд заавал богино шорттой гадаа эсвэл фитнес танхимд гүйх шаардлагагүй. Зүгээр гэртээ ч хичээллэсэн болно. Хамгийн гол нь фитнесээр хичээллэхэд биеийн булчин чангарч, галбир засагдаад зогсохгүй, зүрхний хэм хурдасч, “аз жаргалын” гормон эндорфин ихээр ялгардаг. Ингэснээр стресс тайлагдаж, булчинлаг бие галбиртаа сэтгэл хангалуун болоод зогсохгүй байнга баяр баягалантай өөдрөг санаа бодолтой явах болно. Иймд аль болох хөдөлгөөн ихтэй амьдралын хэв маягийг сонгож байх хэрэгтэй.

Флирт буюу айлгүйтэл

Урт хугацааны туршид өөрийн нөхөр болон найз залуутайгаа хөндий, хүйтэн эсвэл хянуур бодолтой харьцах нь түүний сэтгэл булаам зан чанарыг мартахад хүргээд зогсохгүй өөрийнхийгөө ч мартахад хүрдэг. Иймд үе үе ойр дотно утга агуулсан мессеж, мэйл илгээх эсвэл яриандаа ийм утга агуулсан үгийг битүүгээр хэлж занших хэрэгтэй. Мөн үгээр бус харц, хөдөлгөөнөөр өөрийн бодлыг ойлгуулах нь эмэгтэй хүн бүрт байдаг “увьдас” юм.

Сэтгэл зүйчид эмэгтэй хүний айлгүйтлийг байх ёстой зүйл хэмээн бүрэн хүлээн зөвшөөрсөн байдаг. Учир нь гэмгүй айлгүйтэл, флирт нь эмэгтэй хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг өргөөд зогсохгүй өөрийн секси байдлаа илүүтэй мэдрэхэд хүргэдэг аж.

Гэхдээ айлгүйтэлд тодорхой хил хязгаар бий. Нөхөр, хайртай залуугийнхаа дэргэд бусадтай илт сээтэгнэн, танихгүй нэгэнд утасныхаа дугаарыг “чулуудах” нь мэдээж таагүй, эвгүй байдлыг үүсгэнэ.

“Секси бол секси”

Секси дүр төрхтэй байна гэдэг нь өөгүй бие галбир, өндөр нуруу, хөөрхөн царайтай байхыг хэлдэггүй аж. Хамгийн гол нь өөрийн гадаад байдалдаа итгэлтэй байдал чинь эргэн тойрны хүмүүст юу юунаас илүүтэй нөлөөлдөг.

Иймд өөрийн аль нэг дутагдалтай талд хэт анхаарлаа хандуулахын хэрэггүй. Тэр тийм ч чухал зүйл биш. Хэрвээ өөрийн гадаад байдалдаа сэтгэл дундуур, өөртөө итгэл муутай байдаг бол өглөө бүр “ Секси бол секси ” гэсэн үгийг өөртөө хэлж байх хэрэгтэй. Эрчүүдэд өөртөө итгэлтэй бүсгүйчүүд илүү таалагддаг болох нь хэдийнэ нотлогдсон аж.

Эротик дотуур хувцас

Мэдээж хөвөн даавуун дотуур хувцас биед амар, эрүүл мэндэд тустай ч хөнгөн торгомсог дотуур хувцас ямар ч насны эмэгтэйд илүү эмэгтэйлэг, секси мэдрэмжийг төрүүлдэг.

Иймд ажил хэргийн эсвэл жинсэн хувцасныхаа дотуур гоёмсог дотуур хувцас сонгон өмсөөрэй. Гэхдээ өмнө нь та далайн давс, анхилуун үнэртэн шингээсэн онгоц, шүршүүрт орох хэрэгтэй. Үүний дараа сэтгэл санаа өөдрөг сайхан болохыг мэдрээд зогсохгүй, баясгалантай, нууцлаг хурц таныг илүүтэй чимэглэх болно.

Сэтгэл санаагаа өргө

Сэтгэл санаагаа өөдрөг байлгахад тийм ч их зүйл шаардагдахгүй.

Тасалгааныхаа дээд гэрлийг унтраагаад түүний оронд хэд хэдэн лаа асаа. Ингэвэл таны байгаа тасалгаа зөөлөн гэрлээр дүүрэх болно. Сэтгэл тайвшруулсан хөгжим тавь. “Cafй Del Mar”, “Marvin Gaye”,” Sea”l эсвэл “Moby” ч байсан болно. Бас дарс хундагалахаа мартав. Ийм орчинг угаалгынхаа өрөөнд үүсгэсний дараа бүлээн, хөөстэй онгоцонд хэсэг зуур байхад аяндаа тайвширах болно. Дараа нь зөөлөн анхилуун үнэртэй тосоор биеэ тослоорой. Харин энэ хооронд таны нөхөр зочдынхоо өрөөнд хөл бөмбөгөө үзэж, хүүхдүүд тань тоглож наадаж л байг. Гол нь та өөртөө цаг гаргах хэрэгтэй. Туршаад үз. Таны сэтгэл санаа өөдрөг сайхан болохыг өөрийн биеэр мэдрээд үзээрэй.

Өөрчлөлтөөс битгий ай

Хэрвээ гадаад хувцаслалт, имидж стилээ өөрчлөхгүй юм бол өөрийгөө секси байдлаар мэдрэх нь улам л төвөгтэй болно. Моод өөрчлөгдөж арван жилийн өмнөх бүхэн аль хэдийнэ хуучирсан байдаг. Бага зэргийн өөрчлөлт бусдын нүдэнд тусахгүй байна гэж үгүй. Үүнд эмзэглэх хэрэггүй. Гэхдээ мэргэжлийн үсчин, стилист, визажистын зөвлөгөөг авахад илүүдэхгүй. Үснийхээ өнгө засалтыг өөрчилж, өөрийн арьсанд зориулсан косметикийг бренд нэрийн дэлгүүрээс сонго. Харин өөр дэлгүүрээс хямдханыг нь худалдан авбал мөнгөнд хэмнэлттэй. Ингэж хэмнэсэн мөнгөөрөө өөртөө дэгжин даашинз худалдаад авчих. Ингээд л имижээ өөрчилчөхлөө.

Хамгийн дуртай зүйлээ сонгон хий

Сексийн дур булаам төрх. Энэ бол зөвхөн гадаад гоо сайхан, стильтэй хувцас төдий зүйл биш юм. Энэ бол аз жаргалын мэдрэмж, нээлттэй, өөртөө итгэлтэй байдлыг хэлнэ. Хүн бүрт дуртай ажил, сонирхол, хобби гэж бий. Өөрийн гэр бүл хүүхэд, ажил ,урлаг, улс төрийн тухай нэг амьсгаагаар ярьдаг бүсгүйчүүдээс илүү секси зүйл гэж үгүй гэдэг. Өөрийн авьяас, хүсэл, хувь хүн болгодог зан байдлаа эргэн дурсаж сонирхорлтой сэдвийг хөндөн ярих нь хэнд ч таатай байдаг. Амьдрал, гэгээн зорилго тэмүүлэл энэ бүхэн нийлээд секси төрхийг бүтээдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.