Дурлалтай учирсан бүсгүйн сэтгэлийг шаналгадаг таван айдас

Хүн амьдралдаа хэдэн ч удаа дурлаж болно. Гэвч жинхэнэ хайр дурлалын зам хэзээ ч шулуун дардан байдаггүй. Жинхэнэ хайр дурлалд эргэлзээ, айдас, сэтгэл догдлол, баяр хөөр, бяцхан гуниг. Энэ бүхнийг хүн бүр амсаж өнгөрүүлдэг.

Нэг дэх айдас: Тэр утасдах болов уу?

Танилцсан цагаасаа эхлэн бүсгүй хүн “Тэр утасдах болов уу” гэж хүлээдэг. Нэг бол утсыг маань мартсан эсвэл утас олдоогүй байх гээд л түмэн бодолд автдаг. Хоёр дахь айдас: Би таалагдах болов уу?

Танилцсан залуугаа утасдсаны дараа эхний болзоондоо “юу өмсөх вэ” “миний юу түүнд таалагдах бол” гэж шаналж зовдог. Хамгийн гол нь хэтэрхий чамин хачин, таны жинхэнэ төрхийг гуйвуулсан хувцас бүү өмс. Хэрэв тэр тантай хамт нилээд хугацааг өнгөрөөсөн ч ганц удаа ч болов магтаагүй бол, таны дурлал бүтэхгүй болж байгаан шинж.

Гурав дахь айдас: Тэр урмыг минь хугалах болов уу?

Та хоёр бие биедээ таалагдаж эхэллээ. Гэтэл бүсгүй та ямар нэгэн аймшигтай гэнэтийн зүйл бүү тохиолдоосой гэж шаналж эхэлнэ. Жишээ нь тэр эхнэртэй, гэмт хэрэгт холбогдож байсан эсэх, ямар нэгэн буруу зуршилтай байх вий гээд л асуудал мундахгүй. Та дэмий бодлоор сэтгэлээ зовоогоод яах вэ. Харин таны дотор хүн “энэ залуутай дотно харилцаа үүсгэж хэрэггүй” гэж байвал өөрийн зөн билэгт итгэ. Бүр харилцаагаа тасалсан ч болно.

Дөрөв дэх айдас: Би чамд хайргүй ч, чи надад таалагддаг.

Та хоёрын үзэл бодол нэг, ажил төрөл ч боломжийн, дотны харилцаа чинь ч сайхан байна гэж бодъё. Гэвч жинхэнэ хайр дурлал мөн үү? Жинхэнэ дурлалыг дассан сэтгэл, талархал, хэн нэгнийг хажуудаа байлгах гэсэн хэрэгцээнээс яаж салгах вэ? Та хичнээн хүсч байсан ч түүнээс хайр дурлалын баталгаа бүү шаардаарай. Энэ үед тохиолдож болох хамгийн харамсалтай зүйл нь “Би чамд хайргүй. Чи надад зүгээр л таалагддаг” гэж үнэнээ хэлэх явдал юм.

Тав дахь айдас: Бид зорьсондоо хурдан хүрэх үү?

Та хоёр бие биедээ хайртай боллоо. Та өөрөөсөө “би аз жаргалтай байна уу?” гэж асуу. Аз жаргалтай байгаа бол бүхнийг бүү яаруул. Энэ үеийн гол алдаа бол “Эсвэл гэрлэ, эсвэл хоёр тийшээ болъё” гэсэн болзол тавих явдал.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.