Хэрвээ та халамжтай нөхөртэй бол

42-20903905

Ажилсаг, томоотой сайн нөхрөө үнэлдэггүй, “дээр” нь гарч даварсаар байгаад аль ч үгүй хоцрох эмэгтэйчүүд байдаг. Санаачилгыг гартаа авч болно. Гэхдээ жаахан ухаан, заль хэрэгтэйг бүү мартаарай.

Дуу цөөтэй, томоотой нөхөр.

Нөхөр чинь хоол, цай хийгээд л гүйгээд байхад та “баярлалаа” ч байхгүй илүү олон зүйл нэхдэг юм биш биз. Гэрийн санхүү, бас бусад асуудлыг та гартаа авахыг хүсч байна уу? Тэгж болно, гэвч хэт туйлширч, даврахгүй байхыг зөвлөе. Учир нь ямар ч томоотой эр хүн өөрийг нь “доош” нь хийгээд эхлэхээр удаан тэсвэрлэж чаддаггүй. 

– Таны шийдвэр, санаачлага нөхрөөс чинь гарч байгаа мэт аашил.
– Түүнтэй зөвлөлдөж байгаа мэт дүр эсгэ. Эмэгтэй хүний итгэмтгий чанар эр хүнийг ямагт уяраадаг.
– Дуу цөөтэй нөхрөө заримдаа магтаж, сайн чанарыг нь үнэлж бай
– Ажлыг тулган хийлгэх бус, харин “чи минь л үүнийг хийж чадна” гэх зэргээр хэлээд үзээрэй.

Эхнэрээ “толгой дээрээ” гаргасан нөхөр.

Иймэрхүү эрчүүд гол төлөв маш халамжтай нөхөр, эцэг байдаг. Та түүнийг сул дорой хөөрхийлөлттэй эр гэж бүү эндүүрээрэй. Yнэлж баршгүй олон сайхан чанартай:

– Гэр бүл бол түүний хувьд их ариун, нандин зүйл
– Тэр таныг яаж ч уурлаж байсан хариу дүрэлзэхгүй, тэсээд л өнгөрнө
– Маш гэрсэг. Цонхны цаана юу болж байгаа нь түүнд хамаагүй. Гэр бүлийн намуухан амьдралыг хамгаас илүү эрхэмлэнэ.
– Ийм нөхрийг ганцааранг нь амралтанд явуулахад айх зүйлгүй. Хөөрхөн хүүхэн тааралдсан ч сонирхож, эргүүлэхгүй. Хурдхан шиг харихыг л яарна.

Ийм сайн нөхөртэй эмэгтэйчүүд юун дээр алддаг вэ?

– Байгаадаа сэтгэл хангалуун байж сураагүй
– Сайн нөхрөө “гэнэн, тэнэг”-ээр төсөөлдөг
– Томоотой байдлыг нь ашиглан зугаа, цэнгэл эргүүлж, даврах дуртай. Учир нь оройтож ирсэн ч нөхөр нь уурладаггүй. Тэр эхнэртээ бүрэн итгэдэг.
– Нөхрөө юу ч мэдэхгүй, “жаахан” хүүхэд шиг хүлээн авдаг. Гэвч эр хүн эмэгтэйчүүдийн бүх үйлдлийг мэдэж авдаг.
– Даварсаар байгаад сайн нөхрөө алдах нь бий. Та нөхрөө номхочилон хөрш айлынхаа залуутай унтсан байдаг. Нөхөр чинь таны бүх маяг, этгээд ааш занг тэсвэрлэж чадна. Гагцхүү үнэнч бус зан чанарыг чинь хэзээ ч уучлахгүй. Тэр бүрмөсөн салж явна. Таны нулимс, амлалт, уучлалт түүнийг зогсоож чадахгүй. Судалгаанаас үзэхэд ихэнх томоотой эрчүүд нэг салбал ёстой салсан шиг салдаг байна. Тэдний зан чанарын нэгэн өвөрмөц онцлог. Хэрэв эмэгтэй хүн ийм нөхөрт ухаалаг, хүндэтгэлтэй хандаж чадвал түүнээс илүү хариуцлагатай, хичээнгүй сайн нөхөр олдохгүй.

3 Comments

  1. bb888mn@yahoo says:

    ami tusdaa bol amidral tusdaa gedeg dee odoonii zaluusiin amidral tiim bish aav eej ah duugees salj uguhgui horgodood orootsoldoood biye daaj garaad ene bidnii amidral ene amidraliig iim bolgono geed zutgeed 2 biyeeree zoriglood bgaagaa huvaaltsaad bhgui uydee yaahav setgeldee neg nar manduulaad margshh saihan bolno gj bodood yvj chadhgui bolhoor l iim yum garaad bn daa

  2. zovolgoo ogooch? says:

    tiimee ter chanariig n haraad suusan um ooriigoo dasah bailguidee gej bodson. odoonii zaluuchuud yamar bilee dee bi tuuniig hundetgedeg huniig n bish ch hairiig n hairladag huuhdiin maaini sain etseg. gevch bi 3 jil amidrahdaa hezeech zurh min dogdolj baigaaagui bi mash ih gantsaarddag huuhdee harj l baysdag bi tuund dasah bolovuu hairtai boloh bolovuu hairgui bolohoor ih hetsuu umaa zarimdaa durlah umsan gej bodoh um. gomdoohgui umsan gej bodovch bas ooroo durlaj dogdolj happy baimaar baih um sex hiih ch hsel alga tuuniig gomdoohguin tuld hucheer serelee hodolgodog oor zaluu bodoj baigaad ch hamaagui. boldog bol lamaas hairtai bolgood ogooch gej guimaar sanagddag. bi yah ve? odoo bur ch iluu oonuud n ih hargdah bolson sain taiig n harahiig ih hicheedeg. ug n gaigui dasaj ehelj baisan chin egch nar n oroltsoood duugii maani gomdooh um bol alna shuu muu yanhan mini gesen ternees hoish setgel min ers horson nogoo arai yadan hairtai bolj baisan setgel min shuud nursan. ingeed bi happy bish bolj ehelsen dandaa oroltsood namaig doromjlood baival bi tesehgui bhaa. namaig guisan saihan humuus zondoo baihad gej bodoh um nohoroo 1nt songoson gomdoohgui umsan gesendeel???

  3. 1 says:

    yostoi unen bichij

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.