Гэр бүлийн сексийг яаж сонирхолтой болгох вэ?

1259214_c99810b6

Эмэгтэй хүн өөрөө эхэлж эр хүнийг өдөж болох уу. Эрдэмтдийн үзэж буйгаар болно гэнэ. Эрэгтэй хүнийг хүсч байгаагаа илэрхийлэх нь дур хүслийг өдөөхөд нэн тустай ажээ. Бүсгүй хүний хөдөлгөөн гэдэг үнэхээр гайхамшигтай. Зүгээр л ердийн хөдөлгөөн бүр нь эр хүнийг анхаарлыг гойд татаж байдаг гэхэд болно. Үүн дээрээ дохио зангаа ч юмуу, эсвэл элдэв донжтой хөдөлгөөн, аальгүйтсэн зүггүй харцыг нэмбэл эрчүүд бүр ухаан алдаж унатлаа дурлаж ч мэднэ.

Эмэгтэй хүн секст санаачлагатай хандаж бүр түрэмгийдүү авир гаргаж болох уу гэж олон эмэгтэйчүүд асуудаг. Энэ нь мэдээж тэдэнд хэрэгтэй болоод л асууж байгаа хэрэг биз. Эр хүнийг хүсэж байгаагаа илэн далангүй илэрхийлэхэд юу нь болохгүй байх билээ. Санаачлагыг заавал эр хүн гаргах албагүй шүү дээ.

Эмэгтэй хүн секст санаачлага гаргахад эрчүүд нэн тааламжтай хүлээж авдаг аж. Судалгаанаас үзэхэд эмэгтэй хүний санаачлагад автсан эр хүнд яг л эр нөхөртөө эзэмдүүлж буй бүсгүй хүнийх шиг мэдрэмж төрдөг байна.

Ийм мэдрэмж ихэнх эрчүүдийг өдөөж дур хүслийг нь улам бадраадаг байна. Эр хүн өөрөө хэн нэгэн бүсгүйг эзэмдэх биш, харин өөрийг хүсэж, эзэмдэх гэж байгааг мэдрэх нь хүсэл тачаалыг улам хүчтэй бадраадаг аж. Тэр ч бүү хэл зарим эрчүүд иймэрхүү тохиолдолд яг бүсгүй хүн шиг авирладаг байна. Хүсэхгүй байгаа юм шиг бага зэрэг эсэргүүцэж, үл ялиг дургүйцэх зэргээр аягладаг гэнэ. Гэсэн ч тэд яваа яваандаа “хүчинд” автагддаг аж.

Ийм байдалд орсон эрчүүдэд урьдынхаас нь өөр мэдрэмж төрдөг байна. Сексийг зөвхөн өөрөө хүссэн үедээ биш, бас бусдын хүслээр ч хийж болдгийг тэд ойлгох болно.

Мөн үүнээс гадна эмэгтэй хүн эрчүүдийн дүрд хувирснаар тэдний зовлонг ойлгож эхэлдэг байна. Үгүй гэж татгалзах, мөн өөрийн санасандаа хүрч чадсаны баяр бахдалыг амсах нь тэдэнд мэдээж сонин санагдана. Энэ мэдрэмж нь нэг хэв загварт орсон гэр бүлийн сексийг амьдралыг идэвхижүүлж эхнэр нөхөр хоёрыг ойртуулдаг шидтэй ажээ.

/Хань/

4 Comments

  1. Handsome zaluu bna says:

    Сайн уу? монголын сайхан бусгуйчуудээ… Оортоо 100% итгэдэг орондоо сайн бусгуй бна уу? дотно танилтсая 21тэй дажгуй залуу бна. жич зовхон дажгуй ганц бусгуйтэй танилцана. Утас 99151465
    ID:cylos_06@yahoo.com

  2. itgel says:

    гуэ тэгээд жайлаа тарж ирээд ядарч үхэх гэж байгаа нөхөрийг орондоо ороол унтах гэж тЬус болж байхад яаж өдөөд ч тэгээд хайр нь ядраад байна дараа болий гэдэг үг л байдий ш дээ амралтын оьдрүүдээр бол яахав дээ.ёстой тэрийг хучиндэх гэж….

  3. solo says:

    za tegeed yaj tiim tom biyetei huniig chini huchindej diileh yum be,ergeed uuruu huchinduulne bizde.

  4. Çî÷èí says:

    ¯íýí ç¿éë áè÷æýý, õààÿà íàéç çàëóóãàà õ¿÷èíäýõýä òýð äîòðîî äóðòàé áàéäàã þì øèã ñàíàãääàã ø¿¿.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.