Гэр бүл ба бэлгийн амьдрал

36ea8953efc3

Гэр бүлдээ бид бэлгийн амьдралийнхаа талаар ямар нэг байдлаар илэрхийлэхдээ ичдэг бөгөөд энэ нь бидэнд бүрэн саад болдог. Бид боддог хирнээ хоорондоо огт ярилцдаггүй ичдэг. Бидэнд цаанаасаа аз жаргалтай гоё зүйл өгсөн нь бэлгийн амьдрал юм. Энэ бол муухай зүйл биш.

Бэлгийн амьдрал нь гэр бүл дотор байх ёстой зүйл юм. Бэлгийн амьдрал гэр бүлээс гадуур гарвал аюултай болно. Үүгээрээ ч олон асуудал гарч ирнэ. Бэлгийн амьдрал бол зөвхөн биеийн хэрэгцээ бус сэтгэл зүрхээрээ нийлнэ гэсэн үг. / Махан биеэр салж болно, гэхдээ зүрх сэтгэлээрээ салж чадахгүй./ Гэр бүлд нууц амраг байх нь зохистой зүйл хэрхэвч биш. Энэ нь нөгөө хүндээ сэтгэлийн том шарх болдог.

1. Гэр бүл доторх харилцаа сайн байвал бэлгийн харилцаа сайн байна. / Хүмүүс ихэвчлэн эсрэгээрээ боддог байж магад./
2. Гэр бүл дотроо үнэнч байвал бэлгийн амьдрал гоё байна.
3. Мөн ямар нэг өвчингүй бол гэр бүлийн харилцаа болон бэлгийн амьдралд ихээр нөлөөлдег. Физиологийн талаас хүн сэксийн хувьд хэн нэгэнтэй огт таардаггүй гэсэн ойлголт байдаггүй байна.
4. Бэлгийн амьдралаа гоё болгохын тулд харилцааны үндэс суурь нь гоё байх хэрэгтэй. Эхнэр нөхрийн хооронд ямар нэг зөрчил маргаан байвал бэлгийн амьдралд муугаар нөлөөлж болно.Тэд маргаан зөрчлөө шийдвэрлэх чухал бөгөөд тэгвэл бэлгийн амьдрал нь гоё болно.
5. Эхнэр нөхрийн хооронд романтик хайр байх ёстой. Энэ нь бас бэлгийн амьдралд сайнаар нөлөөлнө. Жнь: долоо хоногт нэг удаа бүх хүмүүсээс тусдаа хоёулахнаа нэг тийш зугаалах эсвэл хоолонд орох гэх мэт.
6. Хувь хүний сэтгэл зүй бэлгийн амьдралд нөлөөлдөг. Жнь: өвдөх, сэтгэл гутрах, зовних, ажил дээр гарсан таагүй зүйл байвал хүн мэдээж сэтгэл зүйн хувьд таатай байж чадахгүй.
7. Хүмүүсийн сэтгэл хөдлөл бэлгийн амьдралд нөлөөлдөг. Жнь: хэн нэгэн нь ууртай байх, эсвэл нэгнийгээ уучилж чадахгүй бол,
8. Өөрийнхөө хүсэл таащаал бус хамтрагчийнхаа хүсэл таашаалыг бодох хэрэгтэй. Ингэснээр бэлгийн амьдрал гоё болно. Хоорондоо сайн ярилцах хэрэгтэй. Бид хийдэг болохоос огт ярилцдаггүй. /Ичдэг, ямар байна гэж ярилцдаггүй, хайртынхаа хүсэлийг мэдэх хэрэгтэй, ярилцах хэрэгтэй. / Жнь: энэ зүйлийг хийвэл болж байна уу, сэксийн хувьд таалагддаг зүйл, таалагддагүй зүйл гэх мэт .
9. Хоёулаа зөвшөөрч байвал бэлгийн амьдралд буруу юм гэж бараг байхгүй. Хамтдаа суугаад зарим нэг ном сэтгүүлээс харж /бусад мэдээлэлийн хэрэгслэлээс / ярилцвал илүү гоё сонирхолтой болох талтай.
10. Сэксэд эр эм хүмүүсийн дараахь ялгаа байдаг байна:
– Эрэгтэй хүн сэксийг махан биеийн харилцаа, Физиологийн хэрэгцээ гэж үздэг байна.
– Эмэгтэй хүн бол сэксийг зүрх сэтгэлийн зүйл гэж үздэг.
Эр хүн энэ үзлээр удаан явбал хайртийнхаа анхаарлийг удаан татаж чадахгүй болдог байна. Эм хүн өөрт нь сэтгэл зовнисон зүйл байвал / хүүхэд уйлах, хаалга тогших, санхүүгийн асуудал гэх мэт / сэксэд сайн оролцож чаддаггүй байна.
11. Сэксэд бүтээлч байх хэрэгтэй. Бие биендээ гоё гэнэтийн бэлэг барих хэрэгтэй. Эм хүн нөхрөө сайн урамшуулж магтах хэрэгтэй.

Таны гэр бүлд сайн сайханийг хүсье.

4 Comments

  1. busgui zaya says:

    xaxaxaxaxaxaxaxa
    neeree yasan ch goyo belgiin amidral veeeeee.
    tiim goyo uuuuuuu
    xaxaxaxaxaxaxaxaxaxaxax

  2. Wahaha says:

    Zasss salior salior

  3. KKK says:

    goyo goyo l geh yum…yaasan ch goyo belgiin amidral ve dee. hehe

  4. Mongolhuu says:

    Сэксэд бүтээлч хандах хэрэгтэй ha ha, tiim shuu. Saihan l zovlogoo bna

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.