Эрчүүд бидний дунд соёлтой, зөв харилцааны тухай нэгэн сэдэв байнга хөндөгддөг ч үүнийг ил гаргаж хэлэх цаг нь болсон юм шиг санагдаад бичиж байна.
Ажиглаад байхад ганц бие эмэгтэйчүүд эрчүүдийг маш лаг ойлгож, хүндлэлтэй харьцаж чаддаг. Гэтэл хүнтэй суучихсан хүүхнүүд бусад эрчүүдтэй харьцахдаа яг л нөхөр шигээ загнах гээд, сав л хийвэл элдэв үгээр доош нь хийх гээд, царай нь ярвага татаад байх юм. Тэр хандлага чинь эрчүүд бидэнд үнэхээр тэнэг, соёлгүй харагддагийг та нар мэддэг үү? Та нар ер нь нөхрөөсөө өөр эр хүнтэй харьцаж байна гэдгээ ухамсарладаггүй юм уу, эсвэл бүх эрчүүдийг гэрийнхээ “мангар хар юм” шиг бодоод тэнэг зангаа гадуур гаргаад байдаг юм уу?
Харилцааны соёл гэж түй ч байхгүй, хэтэрхий бүдүүлэг байна. Нөхрөөсөө өөр хүнтэй, гадуур ядаж жоохон соёлтой харьцмаар байна аа. Бусад эрчүүд та нарын хань биш, та нарын уур бухимдлыг хүлээж авах албагүй шүү дээ. Эрчүүд ээ, та нарт ч гэсэн ийм зүйл ажиглагддаг уу? Эмэгтэйчүүд минь үүн дээр жоохон дүгнэлт хийгээсэй…