Яагаад байгаа юм бол

aha3b4q6

Энэ сайтыг уншдаг болоод нэлээн хугацаа өнгөрлөө. Амьдралын эмзэг явдлыг үнэнээр нь хүмүүс дэлгэж санаа бодлоо хуваалцдаг нь таалагддаг. Ядаж Монголд гэр бүлийн амьдрал секс хайр сэтгэлийн асуудлаараа ний нуугүй ярилцах, сэтгэл зүйчид зөвлөгөө өгчих газрууд ч ховор тул үүгээр дамжуулан та бүхнээс чин сэтгэлийн зөвлөгөө авахаар шийдлээ. Би нөхөртэй 2 хүүхэдтэй эмэгтэй. Бид суугаад 10 жил болж байна. Эхний хэдэн жил маш завгүй хүүхдүүдээ өсгөх гээд амьдралаа хөл дээр нь босгох гэж их зүтгэлээ. Одоо бид 2 аль аль нь боломжийн ажил хийгээд цалин мөнгө гайгүй авдаг амьдрал ч нэг үеэ бодвол цэгцрээд гайгүй болж байна. Гэхдээ сүүлийн үед бие биеэ хүндлэх хайрлах нь багасаад байх шиг санагдах юм. Би нөхөртөө их хайртай. Тэр минь сайн бас сайхан ч залуу. Нэг гэм нь их дотогшоогоо хүн л дээ. Би бол их цайлган түргэн ууртай. Огцом ааштай. Уурласан үедээ юу ч хамаагүй хэлчихдэг гэмтэй. Олон хүмүүстэй харьцаж нээлттэй байх дуртай. Гэхдээ сэтгэлийн минь мухарт яаж ч байсан нөхөртөө хайртай гэдгээ мэддэг.

Харин тэр болохоор тийм бишээ. Үг дуу цөөнтэй. Зөрүүд. Амьдралын ухаан муутай. Тийм болохоор заримдаа зөрөлдөх ам муруйх санаа сэтгэл нийлэхгүй байх явдал зөндөө гардаг. Миний зүгээр л бодолгүй хэлсэн үгийг дотроо их удаан хадгалдаг юм шиг санагддаг. Тэгээд би бүр мартсан үед нэг уурлахаараа чи намайг тэгсэн ингэсэн гэж сөхөж ярьдаг бүр шал хэрэггүй зүйлд гомдсон байх нь олон. Сүүлийн үед нөхөр маань ажил дээрээ ихэнх цагийг өнгөрөөдөг болчихсон. Яагаад ингээд байгааг нь асуусан чинь чиний хажууд байх надад тайван биш санагддаг гэж хэлэхэд нь бидний харьцаа ийм дээрээ тулчихлаа гэж үү гэж бодоод хоол хоолойгоор ч давахаа болилоо. Сексийн хувьд анхандаа бид 2 их халуун байсан. Бидний секс амттай ч байсан. Харин одоо нэг л хэвийн уйтгартай санагдах болсон. Тэр намайг энхрийлж эрхлүүлэх гэдгийг бүүр мартсан юм шиг. Би заримдаа эмэгтэй хүн гэдгээ мэдэрмээр санагддаг. Хэн нэгэн надад гоё сайхан үг хэлж илж таалж эрхлүүлж байхыг хүсээд байх боллоо. Нөхөртөө энэ талаар хэлж ярилцсан боловч тэр нэг их хичээхгүй байх шиг. Бахь байдгаараа л байх юм. Би одоо бүр бидний амьдрал ийм маягаараа үргэлжлэх юм бол хэн нэгэн залуу гарч ирээд миний хүсээд байгааг хийх юм бол түүнийгээ хуурахад хүрвэл яана гэж түгших боллоо. Бас энэ уйтгартай нэг хэвийн амьдралаас уйдаж байна. Би уг нь их цоглог олон залуучууд намайг сонрихдог шохоорхдог эмэгтэй байсан. Харин одоо бол зүгээр л нэг айлын эхнэр. Амьдрал гэж зүтгэсээр эмэгтэй хүн гэдгээ ч мартсан байна. Гэхдээ би нөхөртөө хайртай. Энэ амьдралаа үрэн таран хиймээргүй байна. Бидний амьдрал яагаад байгаа юм бол…

секс.мн дээр ирсэн захидал

14 Comments

  1. doogii says:

    байдаг л зүйл дээ… Анх надад нөхөр өөр хүнтэй болсонийг мэдээд ам,драл үнэхээр утгагүй санагдаж, амисгаа авахад хэцүү байсан.Өөрийгөө тайтгаруулах гэж ажилдаа ихэнх цагаа зарцуулж, завгүй байхийг хицээсэн. Энэ үөд ажлийн залуу уулзах санал табиж уулздаг болсоор 1 жил болсон. Харин одоо уаж хамт буудалд ордог бсанаа бодохоор өөрөөсөө ицдэг ум.Умар их зоригтой бсан ум болоо. Нөхрөө ууцлау гэсэндээ бдаг л зуйл гэж өөрийгөө тайтгаруулдаг ааааа………

  2. Derrick says:

    Хамар доорхи хагархайгаа мэд, эхнэр гуай үе үе уур хүргээд нерв барчих гээд байдаг юм… Арабын эхнэр байсан бол ганц чанга хашгираад л хөөгөөд явуулчихсан даа…

  3. amidral says:

    оо миний бодлоор амидрал бугд л ийм бдаг оор хунтэй яваад оор хунтэй суугаад бух юм оорчлогдох юм шиг буу сана ямарч амидралд ийм юм гарна тийм учраас тэвчээртэй бодж амидралаа али болохоор шинэлэгээр илуу сонирхолтойгоор хар бас хий оорийгоо гоё узэсгэлэнтэй болгож оортоо оорийгоо таалагдуул за ингээд амжилт хусиэ

  4. zochin says:

    одоо яаая гэхэв дэ

  5. hmmm... says:

    er n yamar ch hun bnshdee, nasaaraa bi ene huntei hamt baij, yaj ch sex n sonirholgui, amtgui bolloo gesen ene huniig l hairlaj, hamtdaa ger bul uusgej, az jargaltai amidarna gej mash hatuu shiidsen tsagtaa l huntei shuu heregtei shuu dee. tegeed er n suusan l bol ter shiidvertee tuiliin unench baih heregtei. anhnaasaa tegj chadahgui yum shig sanagdaad, neg l oortoo itgelgui baival er n suuh hereggui. daraa n oorsdiinhoo amidraliig ballahiin toloo tegj bolohgui. dotroo hatuu shiidej, shiidvertee unench baih chanar humuust dutagdaad baih shig ee. bi lav odoo naiz ohintoigoo hamt amidardag, eldviin tom asuudal garahgui l bol suuna gej boddog, gehdee yag suuh deeree tulah ued bi oortoo jaahan ch gesen itgelgui baival suuhgui, gantsaaraa yavah bolno. daraa n huurch magadgui gej bodoh l yum bol suugaagui n deershdee.

  6. zymba says:

    ямар ч эрэгтэй xүн xэрүүлд дургүй бдаг юмаа.бас иx эмзэг бдаг юм.тиймээс xэлэx үгээ бодож xэлж бай.угаасаа эрэгтэй xүн xүүxэд шиг бдаг юм билээ.одоо арга барилаа оройтоогуй бгаа дээрээ өөрчил амьдралаа аварч үлдээрэй бүсгүй минь

  7. San Paula says:

    yamr azaar bi hvntei suugaagui gants biye bgaan be?! amidral mash ih amttai durtai zuilee hiij amidraliig jinhene utgaar ni mederch baina…nadd sanaa zovoh zuil alga shineer ehleh odor bvhen sonirholtoi adal yavdaltai bna zaluu nasaa ingej ongorooj bgada mash ih bayrtai bna,bi zarimdaa boddog ingej yavsaar tsag ni bolhoor ger bvliin amidraliig hvsne gedgee…ter uyed bi jinhen utgaaraa `tom hvn/adult/ bolson baih tul ger bvld tohioldoh asuudliig hyalbarhan shiideh bolno` …`Tamara Gilbert-iin 60jiliin dursamj nomnii hesgees`
    iim nom odor unshsan yum,magadgui zaluus het ert gerleh herggui gej bodoj bna

  8. busgui says:

    одоо оройтоогуй бгаа дээрээ арай өөрөөр амидралаа хараад үз, би 2 хүүхэдтэй нөхөртэй, иймэрхүү байдалтай хэрэлдэж явсаар одоо салах дээрээ л тулаад бна даа,,, эрчүүд их тэнэг хүмүүс, үр хүүхдээсээ илүү өөрийгээ хар амиа л боддог….

  9. emegtei hun says:

    битгий заавал өөр хүн энэ тэртэй яваарай тэгж нэрэндээ сэв хийгээд хэрэггүй байх шүү өөрөө ухамсартай бол хэрвээ тийм явдал тохиолдвол татгалзаж чадна өөрөө нөхрөөсөө өө хайхаа боль бас өөр шинэлэг байдлыг гаргавал зүгээр юм шүү нэг өдөр ажлаа тараад ирэхээр нь сайхан инээж угтаад романтик оройг нэг зохиогоод үзээч юыг бол ер нь үзээд л алдах хэрэгтэй

    нээрээ ийм хүмүүс шийдвэр гаргавал эргэлт буцалтгүй гаргадаг байх шүү өөрөө амьдралд сонирхолтой бай та 2-т амжилт хүсье

  10. bat says:

    Өөрийнхээ эхнэр бас уурийгуу харах шиг боллоо. Ялгаа ни 1 хуухэдтэй.

  11. tuulai says:

    10n jil hanilchihaad nuhruu ug duu tsuuntei amidralin uhaan muutai zuruud gesen baih yum minii bodloor iim erchuud ih bodoj shiidver gargadag bas ergej butsahgui taldaa humuus bdag iluu yum harj bj barigdval toirohiig chini uguh baih shuu muruuruu amidralaa avch uldehee l bod ter ni ulziitei

  12. zaluu 27 says:

    Өөрөө хайрлуулмаар байвал эхлээд нөхөртөө сайнаар хандахгүй юу. Нөхрөө халамжил үглэхээ али болох больсон нь дээр байх. Юм бодолгүй шууд хэлчихдэг бол одоо бодож байж хэлж сур. Эр хүн гэдэг чинь бас тэгэж байгаад их жаахан юманд гомддог шд.Ажиллаж байгаад гэртээ ирэхэд нь хэрүүл өдөөд байвал хэн ч гэсэн харихгүй байх талаар л бодийшд. Тэгээд ч хэн нэгэн чамайг баахан муухайгаар хэлчээд уучлаарай би тэгэж бодоогүй уурандаа хэлчлээ гэхээр чи өө тийм үү гээд хүлээгээд авчихгүй биз дээ.Хүн тэгдэг бол сайхан л байна.Хөн гэдэг их давруу юм даа. Амьдрал нь болж бутээд ирэнгүүт өөр юманд санааширч байдаг. Асуудал ч гэсэн мундахгүй юм даа.Араар нь тавьж л тэнэгтэв

  13. otgoo says:

    iimerhuu zuil amidrald tohioldoh l um daa.hen heneesee uiddag um bolov uu l gej bodoj bna.eregtei hun bol yaj iigeed oor huuhentei yavchihsan l bgaa.emegtei hun l hetsuu um daa.nohortoo jaahan buult hiigeed uzvel yasiin.heruul uruul hiihgui chimeegui l bai. tegeed harahgui uu.

  14. Asiana.asie says:

    Хэцүү ч хорвоо юм даа. Наад асуудал чинь надад бас тулгараад байна даа. Би аль болох ганцаарай тайван баймаар байдаг юм. Гэртээ очихоор нэг л хэрүүл уруултай юм шиг болж байгаа зүйл болохоо байчихсан юм шиг. Сонин байноо хөө. Мэдэх зүйл алга. Бодвол яг нөхөр шиг чинь болчихсон юм байлгүй дээ. Яамаар ч юм бэ дээ мэдэх зүйл алгоо. Холбож байгаа ганухан зүйл бол хүүхдүүд. Ийм үед эр хүн өөр бүсгүй хардаг боддог болчихдог ч юм шиг. Чамаас юуг нь нуухав. Тэгэхээр нэг хэсэгтэй л өөрийгөө бод гэж хэлэх л хэрэгтэй байхдаа. Гол сэтгэлээр л унах хэрэггүй. Аз жаргалтай байна гээд байнга бодож яв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.