Хардах гэдэг нь өвчин юм гэж

3052934_970f6108

Монголчууд бид бие биедээ дурлаж, улмаар гэрлэмэгц, биэ биеэ єєрийн ємч гэж тооцдог базаахгvй зуршилтай. Єєр хэнийх ч биш, зєвхєн минийх л байх ёстой гэдэг бодол нь, єдєр тутам зvлгэж, арчилж, илж, бас гоёж байдаг гоёмсог шvvгээтэйгээ адилтгах хvсэлд хvргэдэг. Харамсалтай нь хайртай хань нь, гоёмсог шvvгээ биш болохоор, байрандаа байлгvй гарч явж, элдэв хvмvvстэй уулзаж, санал бодлоо хуваалцан, ажил хєдєлмєр хийж, хэн нэгэнд дотносож, элдэв зєрчилдєєнтэй асуудлуудыг vvсгэж орхино. Vvний нэг нь хардалт юм.

…Хааяа анд нєхєд нь гэр бvлээрээ зочлон ирж, наргиж, тоглож наадан, єдрийг хамтдаа єнгєрvvлэх. Энэ vед, ердийн єдрvvдээс арай л хєгжvvн болсон хань нь, нэг л сонин байдал гаргаад байх шиг санагдаад эхэлнэ. Найзынхаа эхнэр рvv талимааран хараад ч байх шиг, гар нь хаа нэгтээ илж таалаад ч байх шиг, арай л илvv анхаарал халамж тавиад ч байх шиг…Энэ бодолдоо, єєрийн эрхгvй нvд нь бvрэлзэж, амьсгаа нь давхцаж, орчин тойрноо бодитой мэдрэх чадвараа алдах мэт. Байн байн нєхєр рvvгээ хялалзаж, vг яриа нь нэг л хэг ёг хийж, бухимдал нь мэдрэгдээд ирмэгц, ирсэн
зочид эвгvй байдалд орж, бушуухан явахын тvvс болно.

Эелдэгээр талархан, салах ёс гvйцэтгэх найз нєхдєє, албаар инээмсэглэх аядан, амьсгаагаа ч дарж ядан vдэж гаргамагц, тэвчээрийн чагтага тас vсэрч, “эрvv шvvлт” эхэлнэ дээ.

…Хааяа нэгийгээ ажлаасаа оройтож ирэх хугацаанд, дотроо битvvхэн тvгшиж, “хаа юу хийж яваа бол” хэмээн бодохуйяа, олон ангит кино шиг л элдэв бодол, таамаглал тархи толгойг нь дvvргэж, сэтгэлийн шаналал эхлэх. Гэртээ орж ирсэн vед нь хvзvvдэн vнсэж, хамтдаа хооллох хэдий ч, нєгєє л бодол таамаглал толгойноос нь гарч єгєхгvй. Харин дараа нь хувцасыг нь янзлах нэрээр, яг л мєрдєгч Деррик шиг, нямбай нь аргагvй эд мєрийн баримтууд хайна. Хувцасны хаа нэгтээ наалдсан байж болох vс, будаг, vнэртэнг криминалистикийн шинжээч шиг л “мєрдєнє”. Мэдээж дараа нь тvрийвч, гар утсыг нь шалгахаа мартахгvй. Энэ удаад эд мєрийн ноцтой баримт олоогvйдээ бяцхан тайвшравч, нєгєє л олон ангит киноны кадрууд сэтгэлээс гарч єгєхгvй зовоох аж.

…Хааяа хамтдаа, олон арга хэмжээнд оролцож, vзвэр vзэх боловч, энэ бvхнээс баяр баясгалан, таашаал авахаас илvvтэй, ханьд нь бусад хvмvvс хэрхэн хандаж, тэрээр бусдад яаж хариулж байгааг л сэмхэн тандах. Гаднаа баяр баясгалантай дvр vзvvлэх хэдий ч, сэтгэлд нь мєнєєх “хар” шуурга дэгдэж, толгой нь манарна. Хань руу нь эелдэгээр хандсан хvн бvрийн хэн болох, гэр бvлтэй эсэх, хаана ямар ажил хийдэг эсэхийг шалгааж, мэдээллийг тархины “хард дискэнд” архивлах аж. Тэрчлэн энэ хvмvvс ханьд нь яагаад илvv анхаарал тавиад байна гэдэг хар бодол толгойг нь шан
алгах. Харин єєрт нь давхар, хvндэтгэлтэй харьцаж байгааг ч анзаарах сєхєє vгvй.

Иймэрхvv маягаар эхэлсэн хардалтыг цаг тухай бvрд нь зогсоож чадахгvй бол, цаг хугацаа єнгєрєх тусам улам даамжирч, євчний шинжиндээ орж, хань ижлээ цєхрєєж, бусдын ємнє ямагт эвгvй байдалд оруулах нь бий. Ийм хардалтын тухай Данийн алдарт шог зураач Херлуф Бидструп их донжтой хошиноор дvрсэлсэн байдаг. Нєхрийнх нь хувцсанд дээр наалдсан ширхэг утас, хэрхэн бvсгvй хvн болон хувирч, аргаа барсан нєхєр нь хувцсаа шvvрч аван гарч байгаа vйлдлийг vнэхээр уран, хошиноор дvрсэлсэн билээ.

-Чи минь ганцхан надад л хайртай, тийм ээ
-Чи минь єєр хэнийг ч тоохгvй, тийм ээ
-Чи минь намайгаа хуурч, гомдоохгvй, тийм ээ

Єдєр тутам, тэвдvvхэн ийн асууж шалгаан, “тийм” гэдэг хариултыг сонсох гэсэн бачимхан хvсэл, єєрийг нь улам ч дорой, єєртєє итгэлгvй байдалд оруулж байгааг анзаардаггvй. Єєрийнх нь ийм тэвдvv, арчаагvй дорой байдал нь, хайртай хvнд тань тээртэй, хэцvv санагдаж, аажимдаа цєхєрч, алсдаа сэтгэл хєрж болохыг ч тєсєєлєхгvй.
Хань ижил нь хайртай шvvгээ шиг нь биш болохоор, яг л шvvгээ шигээ гэртээ, дэргэдээ байлгаж, байнга илж, арчиж зvлгэж, цэвэрлэж, гоёж байх хvсэл нь хардалтыг улам гааруулах vндэс нь болдог аж. Ухаангvй тэнэг хардалтын улмаас, хайртай шvvгээтэйгээ vлдэхдээ л, хvнийг ємчилж, єєрийн хvслээрээ байлгаж болдоггvйг ухаарч эхэлнэ. Гэвч бvх юм нэгэнт єнгєрсєн байх нь олонтой.

Хардалт хайрын шинж vv?

-“Хайртай бол хартай” гэдэг уламжлалт хэллэгээр, хайртай л бол хардах учиртай гэж олон хvмvvс боддог. Vvнийгээ хэрэлдэж, зодолдож эцэст нь эвлэрч, тэврэлдэж илэрхийлдэг гэр бvлvvд цєєнгvй бий. Тэдний амьдралд “Цусаа гартал зодолдож, тосоо гартал тэврэлдэнэ” гэдэг хэллэг мєрдлєг болж байдаг гэхэд хилсдэхгvй.

-Зарим хvмvvс хардуулах шалтгаа єєрєє гаргадаг. Гэр бvл болоод, эхэн vедээ жигтэйхэн хайртай халамжтай байснаа, хэсэг хугацааны дараа уйдаж, єєр нэгнийг эргvvлж эхэлнэ. Бага залуу наснаасаа олон хvнтэй холбогдож, багагvй наргиж цэнгэж явсан хvмvvс ийм араншин гаргах нь элбэг. Тэд “Сайнтай нь ханилж, сайхантай нь сvvлэрнэ” гэдэг хэллэгээрээ ихэд бахархдаг.

-Харин vргэлж хардаад, єєчилж дарамтлаад байхаар зарим хvн, “ингэж хоосон хардуулж байхаар, хоолтой хардуулья” гэдэг бодлоор єєр бусадтай холбогдож эхэлнэ. Тэгээд ч цаг vргэлж хардаж, дарамтлаад байх нь аажим аажмаар сэтгэл урмыг нь хугалж орхидог. Тэр vедээ яасан ч ялгаагvй юм билээ гэдэг бодлоор єєрийгєє ємєєрєх. Харин тэд єєрт дутагдаж байгаа зvйлээ єрєєл бусдаас хайна.

-Хань ижлээ, єєрийг хуурч араар тавиад байгааг илрvvлж нотолсон зарим нь, гомдож єширсєндєє, хариугаа авч, хорслоо тайлах хvслээр єєр бусадтай холбогддог. Хэдийгээр сэтгэлийн шаналлаа дарж чадахгvй ч “хорыг хороор” гэдэгчлэн хорслыг хорслоор тайлж байгаадаа бага зэрэг сэтгэл єег. Харин ийм vйлдлээс хэн нь хожиж, хэн нь хохирч байгаа нь тодорхой бус. Харин хайр сэтгэл, нандин бvхэн нь vгvй болж байгаа нь vнэн.

-Хардалтаас vvдэлтэй байнгын хэрvvл, дарамт шаналал, хэн хэнийг нь сэтгэхvйн хямрал, гvн ядаргаанд оруулж, “там” болсон энэ амьдралаасаа залхана. Ядахнаа гэр бvлийн ийм эмгэнэлт, инээдэмт vзэгдэл бусдын ємнє ил болж, бусдад шоолуулах, єрєвдvvлэх шалтаг болдог нь илvv гаслантай. Ойлголцож чадахгvй, аргаа барсан ийм байдлын улмаас эцэстээ салахад хvрдэг.

Гэр бvл салалтын шалтаг болсон хардалтын тухай биш, єєрийгєє єєгvй єндєг, зовлонт нэгэн болж харагдуулахын тулд, ханилж байсан ханиа, тэсэж байхын аргагvй араатан, жигшvvрт нэгэн хэмээн бусдад сурталчилна. Харин єєрийгєє давхар муугаар сурталчилж буйгаа анзаарахгvй. Цаг хугацаа улиран улирч, энэ л нугачаанд алт, гууль хэрхэн ялгарахыг єнєє хэн ч тєсєєлшгvй.

Итгэл бол хайрын нэгэн тулгуур

Єнєє цагт хvн бол шvvгээ биш гэдгийг ойлгох цаг болжээ. Чухамдаа хvн учраас л бусад хvмvvстэй харилцаж, бусдад таалагдаж, хvндлэгдэж, магадгvй хайрлагдах эрхтэй. Харин энэ харилцаанд єєрийгєє хэрхэн авч явах нь, тухайн хvнээс, ухаан, ухамсар, хvмvvжлээс нь шалтгаалдаг. Бид дор бvрдээ vvнийг сэтгэлдээ зєвшєєрдєг хэдий ч ил гарган хэлж зvрхэлдэггvй. Харин єєрт нь тааламжтай хандсан хvн бvрийн араас баярлан хєєрч гvйгээд байх нь зохимжгvй.

Нэгэнт хайрлаж, дурлаж, амьдралаа холбосон хvнийхээ тухай “бид бие биедээ хайртай, тэр минь намайг гомдоохыг хvсдэггvй, би ч тvvнийгээ гомдоохыг хvсэхгvй” гэдэг бодол, итгэл л учир утгагvй хардалт, “там” болсон амьдралаас хамгаалах эхний алхам. Хайртай хvнийхээ итгэлийг алдаж, тvvнийгээ гомдоочих вий гэдэг бодол, хvнийг ямар нэгэн болзошгvй тохиолдлоос аварч чаддаг. Хэрэв гарцаагvй ийм байдалд орсон тохиолдолд, хоорондоо чин сэтгэлээсээ vнэнийг ярилцаж, учир шалтгааныг нь тодруулж, ойлголцон уучилж байх нь, дахиад ийм байдалд орохгvй байхын ба
талгаа болно. Харин тэр хvн нь юугаараа надаас илvv байж, vvнийг минь татаа вэ? гэж бодож vзэхэд ч гэмгvй.

Итгэсээр, ярилцаж ойлголцон, уучилсаар атал дахин дахин ийм байдал давтагдах аваас шууд л салсан нь дээр. Хэсэг хугацааны дараа чамгvйгээр байж чадахгvйгээ ойлгон, уучлал гуйж ирвэл сайн л хэрэг. Тэр чигтээ ирэхгvй бол, чамд хичнээн хэцvv байсан ч мартах л хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт гарцаагvй болох тэр зvйлийг эрт ойлгож, мэдэрсэн нь таны хувьд завшаан байж болох.

Аль болохоор бие биедээ итгэж, итгэлээ дааж байх нь хамгаас чухал байна даа. Хайр гэдэг аугаа зvйл. Бие биедээ vнэхээр хайртай, бие биегvйгээр байж чадахгvй л бол, хайртай хvнээ гомдоож, тvvнийхээ дургvй болон хvсдэггvй зvйлийг хийхийг, хэн ч хvсдэггvй. Vvгээрээ бид бусад олон амьд биетээс ялгагддаг.

Учир утгагvй хардалт, эзнийхээ сэтгэл зvйд нєлєєлж, улмаар євчний шинжтэй болж, даамжирвал галзуурал солиоролд хvргэдэг. Хардалтаас болж амиа хорлох, сэтгэцийн євчтэй болсон тохиолдлууд цєєнгvй. Хvн єєрийн сэтгэл санаагаа єєрєє захирч, тухайн нєхцєл байдлыг бодитоор мэдэрч сурах нь их чухал. Хvний амь гэдэг, хэн нэгний буруу vйлдлээс хямдхан байх гэж vv? Хорвоо дэлхий уужим, хvний амьдрал баян. Хvнд юу эс тохиолдож болох шvv дээ. Харин хvн болж тєрсєн хувь заяанаас аугаа нь vгvй. Итгэл бол амьдралын нэгэн том тулгуур ажээ.

Тєгсгєл

Єдгєє хардалт, итгэл алдалт, олон гэр бvлvvдийн салалтын шалтаг болж буй. Бид бие биеэ ємчлєх бус, бие хvнийх нь хувьд эрх чєлєєг нь хvндэтгэж, бие биедээ итгэж, итгэлээ дааж сурах нь хамгаас чухал байнаа. Бусад сайн, сайхан хvмvvсийн талаарх тааламжит сэтгэгдлээ бие биеэсээ нуух биш, харин ч хоорондоо ярилцаж, тоглоом шоглоомоор ч атугай ойлголцож байх нь, хардалтаас ангид байж, итгэлцэж байх нэгэн vндэс.

Цаг ямагт бие биедээ анхаарал тавьж, чин сэтгэлээсээ ярилцаж, хайрлан халамжилж, хайр энхрийлэлийн сайхан vгсийг хэлэлцэж байх нь “нялуурч” байгаа хэрэг огт биш, єєрсдийн хайр сэтгэлээ, итгэлээ хамгаалж байгаагийн нэгэн илрэл.
Vvнийг шоолох хэрэг юун. Бид гадаадын хvмvvсийг vнсэлцэж байхад гайхахгvй хэрнээ, монголчуудыгаа vнсэлцвэл жуумалзаад байх жишээтэй. Хайр, хардалтад гадаад, дотоод гэсэн ангилал байдаггvй гэнэ.

Харин бие биедээ итгэж чадахгvй, ямагт хардаж дарамтлаад байх нь, итгэлийг тань алдаж, єрєєл бусадтай холбогдох боломжийг нь нээж єгч байгаа хэрэг. Хэрэв таныг хуурахыг хvссэн л бол яаж ийгээд ч хуурах боломж буй. Харин итгэл, хайр халамж, энэ боломжоос татгалзахад хvргэдэг гэдгийг мартамгvй. Чулууг чулуу хагалж, голын зєєлєн ус мєлийлгєдєг гэнэм.

Дэнслээд байгаа сэтгэлийг дээсээр биш, хайр халамж, итгэлээр л тогтоодог аж.

Бvх зvйл єєр хэнээс ч биш, зєвхєн та хоёроос л шалтгаалах ажээ.

Харнууд овгийн Гомбосvрэнгийн Галбадрах

14 Comments

  1. uka says:

    loga.n heldeg ch unen shuuu gert suuj baihad l 4n hanatai hardaad uurlaad baidag nz zaluutai baij bilee yaahiin argagui setgetsiin emgeg ym shig baigaan baingiin tiim nervtei baival udahgui galzuurahiin baina lee yostoi aimshigtai. Uuriinhuu tolgoi dotor buhel buten suulersen tuhai tuuj roman, kino zohioj bichij buteej harchaad yag teruugeer ni bi baisiim shig uurladag baisiiin yostoi ymtai. Lav l hair bish!

  2. baagii says:

    хи

  3. SSS says:

    хахаха goy bichje Iogo, Ter Gansuhteigee saihan yvaaachu hahahaha

  4. loga says:

    харддаггүй нөхөртэй байж үзэх юмсан. аймаар хартай болохоор аймаар хэцүү. би бүүр аргаа бараад юу гэдэг гээч. чи УБ-ын үүднээс янхан авч суучаад их зовж байна уу гэдгий шд.
    найз нөхөдтэйгээ ажлынхантайгаа юманд явна гэсэн ойлголт байхгүй. заа нэг ганц удаа явбал бөөн сэтгэлийн дарамт. нөгөөх чинь байн байн залгаад л яг одоо юу хийж байна гээл. утсаа авахгүй жаахан удахаасаа ч айдаг. дуугарангуут нь бушуухан л авахгүй бол чи юу хийгээд утсаа авахгүй удаад байгаан гээд л. ажил төрөл хөөцөлдөхдөө эрэгтэй хүнтэй уулзсан гэж аль болох хэлж болохгүй. уулзсан хүмүүсээ бүгдийг нь эмэгтэй хүн болгож л хэлэхгүй бол. ганц жишээ хэлье л дээ. гадаад паспортоо сунгуулах гээд иргэний бүртгэл дээр очоод ирэхэд л чи яасан удаан явдагийн, тэрэнд чинь бүтэн өдөржин болж байна гэжүү /тэнд чинь аймаар оочертой байдаг биз дээ, тэгээд ч би бүтэн өдөр болоогүй, 11 гэж яваад 3 гэж ирсийн/ байцаагч нь ямар хүн байна гэснээ гансүх гээд эрэгтэй хүн байсныг сонсонгуутаа л нүд нь эргэлдээд л чи тэр гансүхтэйгээ сайхан яваач гээд л.
    заримдаа бүүр ийм амьдрал ямар ч утгагүй юм шиг санагдаад байдгийн. хар гэдэг чинь өвчин юм билээ. сэтгэцийн өвчин. одоо би өөрөө энэ өвчнөөр халдварлаж байх шиг байна. би уг нь зүгээр л нөхөртөө ингэж утгагүй хардах нь ямар тэнэг байдгийг үзүүлэх гэж л өөрийг нь хардаад байдаг байсан чинь бүр дүрдээ итгээд би өөрөө аймаар хартай болж байх шиг байна. тэгсэн мөртлөө сэтгэлийнхээ гүнд заримдаа нөхрөө өөр хүүхэнтэй явж байгаад баригдаасай гэж бодоод байдгийн. тэгвэл л би нэг сэтгэл онгойж эрх чөлөөтэй сэтгэл амар байх юм шиг санагдаад байгаан.

  5. OMG says:

    Gehdee manai nuhur ogt hardgaggui,ogt hardahgui bolohoor bas utaggui sanagddag, baga zereg harduulah arga hergelheer ogt toohgui za chi yaval gej geed joohon hvvhed erhluulj bga yum shig toglood bdag,hehe teheer zarimdaa chamaig nadaas oor hvn tooh bish dee gesentei adilhan sonsogdood uur hvred baidin;) hardalt baihgui ger bvl amar amgalan baih ni argaguil dee tiim dee ch ger bvl enh taivan bat buh baidag baih
    niitlel ih saihan boljee bayrlaa

  6. Mongol Zaluu. says:

    Зөв сайхан нийтлэл байна. Эхний хэсэгтээ их уяангын халилтай юм аа. Тотгож уншихгүй бол ойлгохгүй байх магадлалтай.

  7. Lonsdale says:

    хм нөхөр бид 2ым хувьд ч бас иймэрхүү хардах зүйлүүд гардаггүйээ. бид 2 бие биендээ нээлттэй байдаг өөр хүнтэй яриад зогсож байхад нь ю гэж хардын солиорсон бгаа биштээ. Хартай хүн бол аймар хэцүү байдгийн байна лээ их сургуульд байхдаа нэг залуутай найзалж байсан аймар хартай залуу байсан эхэндээ хардаал хэрэлддэг байсан тэгсэн чинь бүүр сүүлдээ бүр давраад ангийн хүүхдүүдтүй хардаж дургүй хүргээд надаа гар хүрдэг байна шт . тэгэнгүүт юу гэж зүгээр байхав 72 т суулгасан тэрнээс хойш ганц уулзаагүйээ

  8. p.mardai says:

    ÷è áàðóóí õàæóóä áàéãàà ñàíàë ñýòãýãäýë ãýñýí õýñãèéí õàæóóä ñàíàë ãýñýí æèæèã òàâ áàéãàà òýðèéã äàðààä ë áîëëîî.

  9. Хань says:

    Админ-аа танайх Youtube шиг ямар нэг сэтгэгдэлд хариу бичдэг, тэрийг нь email-r нь явуулдаг тийм болбол зүгээр байна шүү…

  10. Хань says:

    Админ-аа танайх

  11. Хань says:

    Өөртэй итгэлтэй бөгөөд өөрөө ямар нэг явдалгүй цэвэр ариун байдаг хүмүүс хань ижлээ нэг их хардаад байдаггүй юм шиг санагддаг ш дээ

  12. Би лав харддаггүй. манай эхнэр бид хоёр маш нээлттэй байдаг болохоор хардах ямар ч шалтгаан гаргадаггүй. Түүнийг ажлынхаа залуутай хөгжилтэй юм яриад ч юм уу, намайг ажлынхаа хүүхэнтэй хөгжилтэй юм яриад зогсч байхыг олонтаа харсан. Гэвч би түүнийг яагаад энэ хүнтэй ингэж аальгүйтээд байгаа юм бол гэхээсээ илүү миний эхнэр найз нөхөд олонтой олны дотор нэр хүндтэй байгаа нь надад таалагддаг. Бид хоёр хэдий тэгж хэн нэгэнтээ хөгжилтэй байдаг ч түүнийгээ эхнэртээ ч юм уу надад тэгж яриад гээд үнэнээр нь хэлдэг болохоор хардах ямар ч үндэслэл олж хардаггүй

  13. bolor says:

    mash saihan niitlel bna. neeree niitlel oruulah gesiin yaj oruuldag yum bee

  14. baldag says:

    үнэн шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.