Эр нөхөрөө сонгоход учир бий

90340359

Хvvхнvvд цөм л vлгэрийн ханхvv шиг бvх талаараа тэгш өндөг шиг өөгvй тийм эр хvнийг мөрөөддөг. Гэвч хувь тавилан гэж урьдчилан мэдэж болдоггүй. Зарим гадаад төрхөөрөө аятайхан харагддаг авч, яс ойртоод ирэхээрээ жинхэнэ нvvр царай нь мэдэгдэнэ. Ийм эрчvvдийн дотор сэхvvн зантан, уймраа, vглээ, эрх мэдэл хөөцөлдөгч, дээдсийг дуурайгч, харамч шуналтан бvтэлгvйxүүд олон бий.

Хvнд хайр сэтгэлтэй болох мөчид хvний тархи, хараа, бvхий л мэдрэхvй нэгэн манан будантай байдалд орох тохиолдол бий. Иймээс шилж, шилж авсан нөхөр чинь хамгийн олиггvй муу хvн байвал бvv гайхаарай. Харин чиний эргэн тойрныхон “Нvдээ нээгээч” гээд байдаг бол дараах зөвлөгөөг сонс.

Нэг. Муу талыг мэдсээр байж суусан бол бvсгvй таны хохь.
Мунхаг эрд сайн болчихсон бол энэ vнэхээр дурлал уу, эсвэл шохоорхол уу гэдгийг олж ялга. Өөрөө тvvнд сайн болохоосоо өмнө шvv дээ. “Тvvний юунд нь болов оо” гэж өөрөөсөө асуу. Эртхэн зайгаа авах талаар бод. Гэвч зарим хvvхнvvд сэтгэл зовж шаналж байж таашаал, тайтгарлын хоёуланг нь авдаг явдал байдаг гэж vзэх сэтгэл зүйчид бий.

Хоёр. Бурхан энэрэнгvй хvvхнvvдийг амьдралын золионд хаядаг.
Ажилсаг, өрөвч хvvхнvvдэд ихэвчлэн бие сул, vргэлж халамж шаарддаг эрчvvд тохиодог. Энэ нь ёстой л бурхны тэнцвэржvvлэлт юм даа. Зарим нь сул биетэйгээ мэдэхгүй бас архи уумтгай. Тэд хичнээн их чирэгдэл учруулна төдий чинээ хайртай болдог гэж боддог. Сайн эхнэр нь чаргууцалдаад байхыг бодвол vнэн ч юм билvv.

Гурав. Баян хvнтэй суусан хvvхнvvдэд хайр дурлал бус хатан тэвчээр л хэрэгтэй.
Нууц амрагаас эхлээд тэдний олон янзын зан авирыг тэвчих хэрэг танд гарна шvv. Хороглоо тоолсон нvнжиггvй баячууд ч бий. Одоо яая гэхэв. Тэвчихээс өөр замгvй. Тvvнээс хариу хайр нэхэж, жигтэйхэн ёс дүрэм ярих гэж эндvvрэв дээ. Тэгээд ч тэвчих нөхцөл байдаг л даа. Зохицуулах нь энэ таны амьдралын гол зарчим байх болно.

Дөрөв. Эр эмийн явдал эвгvй зан араншинг номхотгож өгдөг.
Эрс тэс сонирхол, vзэл бодолтой ямагт хэрэлдэж маргалдаж байдаг хосууд бий. Яагаад ч юм бэ бvр албаар зөрөлдөөд байх шиг сэтгэлдэл төрvvлнэ. Эд нар ч дээ удахгvй салах нь дээ гэж эндvvрэв ээ. Тэр хоёр сална гэж байхгvй. Учир нь ийм хосын ганц зохицох юм нь секс. Магадгvй хэрvvлгvйгээр секс нь амттай болдоггvй биз ээ.

Тав. Олон эртэй явалдсан хvvхний дэргэд ямар ч эр тогтохгvй.
Нэгэнт төлөвшсөн хvний зан араншинг өөрчлөнө гэдэг төвөгтэй. Сайн залуу ч эвдэрч болно. Тийм тохиолдолд голдуу хvvхнvvд буруутай байдаг. Их юм vзсэн олон эртэй явалдаж байсан хvvхэн нөхрөө өмнөх амрагуудтайгаа харьцуулах гээд байдаг дутагдалтай. Ялангуяа сексийн тал дээр. Тэгэхээр хамгийн сайн эр ч vvнийг тэсэхгvй. Нэг л өдөр хаяад явахад гайхах зvйлгvй.

3 Comments

  1. ariuka says:

    Нухур банзал биш бол бас ч гайгуй шуу. хуухэмсэг банзал юмнуудтай суувал зовж ухнэ шуу бусгуйчуудээ

  2. Уг нь ч says:

    Муу талыг мэдсээр байж суусан бол бvсгvй таны хохь.

  3. xairan zaluu says:

    муусайн оxид дандаа баун xун морооддог биз

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.